Өнөөдөр Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр тохиож байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө хандив өргөж байгааг өнөөдөр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.
Наро Банчэн гэгээнтэн “Дэлхий дахинд цар цахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай төр засгийн зүгээс маш сайн хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна. Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна.
Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай. Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэсэн байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин Наро Банчэн гэгээнтэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, төрсөн өдрийн мэндчилгээний хамт уламжиллаа. Өнөөдөр мөн “Тариан Цацал” ХХК-ийн зүгээс 50 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний улаан буудайг Улсын Онцгой комисст хандивлалаа.
Дэлхий дахинаа КОВИД-19 халдварыг тархалттай тэмцэхээс гадна, халдвараас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулахын төлөө ажиллаж байна. Энэ нөхцөл байдлын үндсэн дээр өнгөрсөн жилийн ургацаас 85 тонн улаан буудайг ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд зориулан хандивласан тус компанийн захирал Т.Аубакирт Монгол Улсын Шадар сайд талархал илэрхийллээ. Тэрээр “Чин сэтгэлийн дэмжлэг хэзээд багаддаггүй. Ард түмэн төр засгийн үйл ажиллагааг дэмжин, сэтгэл нэгтэй байгаа цагт хүнд хэцүү бүхний ард гарч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
энэ царайлаг ламыг гадны түмэн урсгалыг хазаарлагч оюун санааны удирдагчаар томилмоор байна.
УИХ-н гишүүд, нөгөө ХОМ дээрээ олон зуун сая төгрөгний хадгаламж мэдүүлдэг сайдууд, дэд сайдууд, ТНБД нар хандив өргөөч. Ямар Эх орон ч сэтгэлгүй юм бэ Та нар ????????????
Үрэл хийж зардаг хамбатанг бодвол дээр л юм.Гэхдээ л ард түмний л мөнгө л дөө .Шар хувалзнууд
bolioch muu amlahaa
Үрэл хийж зардаг хамбатанг бодвол дээр л юм.Гэхдээ л ард түмний л мөнгө л дөө .Шар хувалзнууд
Нарованчен гэгдсэн залуу эр чи хувилгаан тодруулах ёсны хуурамч хулхи заль мэхийг мэдэж байгаа гэж итгэж байна. Хутагт хувилгаан тодруулах ёсыг Ламын шашнаас цэвэрлэж шашнаа аварахын төлөө тэмцэгтүн. Хэрвээ тэгж чадвал чиний амьд явсы гавьяа болно.
Ене их рекламдах дуртай хуврагуудаа бурхны номонд хазгай л зуйл дээ номтой ламын уйлдэл биш шуу
Олон түмний хандивыг ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ Г.М ХАМГИЙН ХҮНД АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЭ ШУУД ЗОРИУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!!! ХАНДИВААР ЭЛДЭВ ТЕХНИК ХЭРЭГСЭЛ АВАХ БОЛ МАШ БУРУУ. ҮҮНИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АВАХ ЁСТОЙ. ИНГЭЖ ЯЛГАЖ САЛГАХ АЖЛАА НИЙТЭД Ч ИЛ ТОД ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ!!!!
ламтаан соvid 19 ийн эх үүсгэгч нь хэн бэ ?.14-p ээс юу сурч байна ? арай нөгөө хар хорыг заалгаж суудаг юм биш бээз? . хайран сайхан монгол залуус түвдийн чойжин сахиусны барлаг болж байгаа нь харамсамаар биш гэж үү ? худагт хувилгаад л гэнэ ийм цаг үед ид шидээ үзүүлэж олон хүний амь аварамаар юм 10-н саяаар чинь яах вэ дээ .
Үйлдсэн үйл, хэлсэн үг болгон үйлийн үрийн хуулиар эргээд чам дээр боловсроход,