ХСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-ХСҮТ-ийн байр ачааллаа дийлэхгүй байгаа тул “Энэр мед” компанийн шинээр ашиглалтад оруулсан эмнэлгийн барилгыг түрээслэх асуудал Засгийн газрын түвшинд өнгөрсөн жил яригдаж шийдлээ оллоо гэж ойлгосон. Гэтэл энэ ажил гацсан талаар УИХ-ын гишүүн М.Билэгт хэвлэлд ярьжээ. Юу болсон талаар тайлбар өгнө үү?
- Асуудлын гол нь манай төсөвт тавигдсан түрээсийн зориулалттай зардлын тухай юм. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд ХСҮТ-ийн тусламж үйлчилгээнд гурван чиглэлийн зорилт тавьж, тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, ачааллыг бууруулахад зориулан түрээсийн зардалд 3.7 тэрбум төгрөг, ус, цахилгаан бусад тогтмол зардлыг гурван тэрбум төгрөгөөр тооцон нийтдээ 6.7 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. 2019 оны тавдугаар сараас энэ асуудал яригдаж эхэлсэн байдаг. Та бүхэн ХСҮТ хоёр дахь “Нарантуул” гэж нэрлэгдсэн тухай, тэнд эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх гэсэн иргэд нь хэдэн сараар хүлээдэг тухай сонсож байсан байх. Үнэхээр манай тусламж үйлчилгээ бүх тал дээр хүлээгдэлтэй байгаа. Хүлээгдлийг аваад үзэхэд хими, туяа эмчилгээн дээр хамгийн их ачаалалтай, мэс заслын эмчилгээнүүд мөн тодорхой хугацаанд хүлээлттэй явж ирсэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд ХСҮТ-ийн эмч, ажилчид нийт 160 гаруй хүн гарын үсэг зурж манай эмнэлгийн хашаанд баригдсан “Энер мед” компанийн байр болох М.Билэгт гишүүний өмчийн барилгыг анх худалдан авах санал тавьсан юм билээ. Барилга нь манай эмнэлгийн хашаанд байдаг. Тухайн байгууллага нь ч заръя гэсэн. Тэгэхээр манайхан худалдаад авчихвал яасан юм бэ гэсэн юм байна лээ. Ингээд худалдаж авах тухай анхны яриа хэлцэл үүсээд явж байхад барилгын тогтоосон үнэ 20 орчим тэрбум төгрөг юм байна гэхэд нь бололцоотой гэж үзсэн байдаг. Жилд 7-8 тэрбум төгрөгийн төсөв батлагдчихвал 2-3 жилд авчих юм байна гэсэн тооцоолол хийгдэж, яриа хэлэлцээр үүсч Засгийн газар хүртэл яригдсан юм билээ. Харамсалтай нь тэр үед барилгын нийт өртөг 20 орчим тэрбум төгрөг биш, ер нь бол 60 тэрбум болно гээд “Энэр мед” компани нь анхны яриа хэлэлцээрээсээ ухарсан байдаг. Түүнээс нь болж ХСҮТ тухайн барилгыг нь худалдаж авч чадахаа байсан. Барилгыг худалдаж аваад эмнэлгээ өргөтгөнө гээд явж байсан хүмүүсийн анхны хүсэл зориг бүтээгүй. Харин нөгөө компанийн талаас барилгаа түрээслэе гэсэн юм билээ. Тэгэнгүүт түрээслээд, төсөвт зардлыг суулгаад явчихад болох юм байна гэсэн ойлголтыг авсан байгаа юм. Түрээсийн төсөв өртгийн талаар Засгийн газар дээр ярьж, асуудлыг холбогдох байнгын хороо руу шилжүүлэхэд хэд хэдэн зүйл яригдсан байдаг. Нэгдүгээрт, амбулаторийн 12 кабинетийг нэмнэ, тусламж үйлчилгээний хүлээгдлийг 74 хувиар бууруулна гэсэн. Хоёрдугаарт, хагалгааны дор хаяж дөрвөн өрөөг бий болгож нэмэгдүүлснээр мэс заслын тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулна. Гуравдугаарт, үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүст сувилахуйн тусламж үйлчилгээ болон хордлого тайлах тусламж үйлчилгээ үзүүлж байхаар орны багтаамжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилттой байсан юм билээ. Энэ байрыг одоогийн байдлаар түрээслэчихвэл эхний болон гуравдугаар зорилт биелэгдэх боломжтой. Харин мэс заслын өрөөг дөрвөөр нэмэгдүүлнэ гэдэг хоёр дахь зорилт биелэх боломжгүй байгаа юм.
МЭС ЗАСЛЫН ӨРӨӨ БАЙГУУЛАХ АМАРГҮЙ
-Та болохоор мэс заслын өрөөг дөрвөөр нэмэгдүүлэх асуудал биелэхгүй байна гэлээ. М.Билэгт гишүүний зүгээс болж бүтээд эхлүүлсэн ажлыг гацаасан хүн нь таныг гэж нэр цохсон байсан?
-Өмнөх захирал надад ажил хүлээлгэж өгөхдөө “Эхлүүлсэн ажлаа танилцуулаад, ... энд гэхдээ ийм асуудал байгаа шүү. Уг нь ард түмэндээ чиглэсэн хавдрын тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд энэ ажлыг хийхийг зорьж байгаа юм. Яриа хэлэлцээний ихэнх хэсэг нь явсан, М.Билэгт гишүүнтэй эдгээр асуудлыг хэлэлцэж, аль аль талаасаа зөв шийдэх асуудал байгаа юм. Хуульд нийцүүлж шийдэх учиртай. Хэрэв тэгэхгүй бол биелэхгүй шүү” гэсэн. Би ажил хүлээж аваад яриа хэлэлцээнүүд болон эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн судалсан. ЭМЯ-наас чиглэл авч, өмнөх удирдлагуудын зүгээс ч хийх ёстой ажил гэдгийг нь ойлгож мэдсэн учраас хэрэгжүүлэх гэж хичээсэн. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд М.Билэгт гишүүнтэй нэлээд олон удаа уулзаж ярилцлаа. Уулзаад ярилцаж байхад тэндээс нэг зүйлийг ойлгож авсан. Тэр нь юу вэ гэвэл гэрээ хэлцэл 2019 оны тавдугаар сараас эхлэн явж байхдаа манай талаас саналаа дэвшүүлж, ийм гэрээ байх юм шүү гээд явдаг. Нөгөө талаас түүнийг нь огт авч хэлэлцэхгүйгээр өөрийнхөө хүссэнийг тулгадаг. Түүнд нь манай барилгыг м.кв-ыг нь 30.8 мянган төгрөгөөр түрээслэ, дээр нь НӨАТ өг гэж байгаа юм. Гэтэл эрүүл мэндийн байгууллага НӨАТ –ын баримт өгдөггүй, тийм байтал өг гээд байдаг. Дээр нь бүх зардлыг төл гэдэг. Аливаа байрыг түрээслэхэд хамгаалалт болон бусад зүйлүүдээ хариуцдаг. Гэтэл танайх бүх зүйлээ өөрсдөө хариуц, бүх төлбөрөө хий гээд улсын байгууллага руу түлхдэг. Хамгийн гол нь түрүүнд дурдсан хагалгааны дөрвөн өрөөг “Өөсрдөө хий, та нар төсвийн мөнгийг надаас харамлалаа. Тэрийгээ өөрсдөө хий” гэсэн шаардлагууд тавьж ирсэн. Бид энэ талаар хоорондоо олон удаа ярилцсан. Эхний удаа “Гэрээн дээр байгаа м.кв нь 30.8 мянган төгрөг гэж байгаа дээр манайх НӨАТ төлдөггүй. Иймд энэ мөнгөн дээр дахиж мөнгө нэмж авч болохгүй. Төсөвт суулгаснаас илүү мөнгө бид төлж чадахгүй. Ийм эрх мэдэл байхгүй. Цаанаас өгсөн төсвийг л үр ашигтай зарцуулах үүрэгтэй байдаг учраас бидэнд өөр боломж байхгүй” гэж хэлсэн. Энэ асуудал багагүй хугацаа авсан. М.Билэгт гишүүн олон газраар явсаар сүүлдээ “За үүнийг зөвшөөрлөө” гэсэн. Дараа нь мэс заслын өрөөг дөрвөөр нэмэгдүүлэх асуудлыг ярьсан.
-Уучаарай, таны яриаг таслаад нэг зүйл тодруулчих уу. Эмнэлгийн зориулалттай барилгыг Улсын комисс хүлээж авсан гээд байгаа шүү дээ. Тэгэхээр зориулалтын хагалгааны өрөөтэй байж таарна. Гэтэл тийм өрөө байхгүйгээс хоёр тал маргаад байгаа юм уу?
-Улсын комисс хүлээж авсан тухайд би энд яриад яах вэ. Тэр тусдаа асуудал байх. Хамгийн гол нь эмнэлгийн зориулалттай барилга юм бол тэр байр хагалгаа хийх бүх өрөө нь бэлэн байх ёстой. Үнэндээ бол таван давхартаа хагалгааны хэсэг байрлаж байгаа. Тэнд дөрвөн хоосон өрөө л байгаа. М.Билэгт гишүүний хэлээд байгаа зүйл нь энэ өрөөгөө та нар вакумжуулаад бүх зүйлээ хийчихээр мэс заслын өрөө болчихно гээд байдаг. Энэ нь үнэндээ гишүүний хэлж буй шиг тийм амархан зүйл биш. Одоо ямар байгааг бид мэдэхгүй. Ийм шаардлагыг бид удаан хугацаанд тавьж ирсэн. Урд нь бид хийхгүй биш хийе гэж бас үзсэн. Урсгал зардлаа танаж мөнгө гаргаад хийх гээд үзье гэсэн. Төрийн өмч учраас төрийн тухай хуультай, мэддэг газар нь ТӨХ. Бид ТӨХ руу ингэж шийдэж болох уу гэсэн албан бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, бид ард түмний татвараас цугласан улсын төсвийн хөрөнгөөр хувийн байгууллага дотор үл хөдлөх хөрөнгө хийж болох уу. Зөвшөөрөл олгооч гэсэн хүсэлт явуулсан. ТӨХ “болохгүй” гэсэн хариу өгсөн. Тэр хариуг нь М.Билэгт гишүүнд өгсөн. Дараа нь бид гуйж очсон, та өөрөө мэс заслын өрөөнүүдээ байгуулчих. Хагалгааны өрөө, тусгай зориулалтын өрөө түрээслэсэн гэдгээр нь нэмэлтээр буюу аажимдаа элэгдлийн зардал төлөөд явад байж болох юм. Ийм хэлбэрээр гэрээ хийж болох уу гэхэд “Төрийн байгууллагынхан биднийг дарамталдаг. Та нар өөрсдөө хийх ёстой” гэсэн. Тэгэхээр нь “Мэс заслын өрөөнүүд танай эмнэлгийн байранд, танд үлдэнэ шүү дээ. Харин ч мэс заслын өрөөнүүд бий болсноор танай эмнэлгийн барилгыг жинхэнэ эмнэлгийн барилга болгоод өгчихөж байна шүү дээ.
Хагалгааны өрөөгүй эмнэлэг байдаггүй. Хагалгааны өрөө хийх амаргүй. Хүн орохгүй урсгалыг хааж гарц орц гаргах гэхчлэн нэлээд зардал гардаг учраас бид хийх боломжгүй байна. Иймд танайх түүнийгээ хийчихвэл бид аажимдаа урсгал зардалдаа оруулан төлөөд явж болохоор байна” гээд гарц гаргалгаа гаргаад хэлэхээр М.Билэгт гишүүн уурлачихдаг. “Та нар өөрсдөө мэс заслын өөрөөгөө хий. Гарахаар бол хуулаад аваад явахгүй юу” гээд загнадаг. Мэс заслын өрөөний тохижуулалт, вакумжсан орчин гэдэг энгийнээр тайлбарлахад хэн нэгэн ханынхаа будгийг хуулж аваад дараа нь өөр газар хэрэглэж болохгүйтэй адил зүйл байдаг. Үүнийг хэчнээн тайлбарлаад байхад ойлгохгүй бүдүүлэг байдлаар хандаад “Тэрүүгээр чинь би яах юм” гээд зүтгээд байх юм. Тэгэхээр нь дахиад хэлсэн “Та үүнийг хийгээд өгчихвөл бид гэрээ хийж болох гээд байна шүү” гэж учирласан. Хууль зүйн орчныг бүрдүүлэх талаас ч бид бүх зүйлийг хийсэн. Тухайлбал, хоёр удаа тендер зарласан. Тендер зарлаад байхад өөрсдөө орж ирээгүй. Тэгсэн атлаа бидэнд “Та нар тендер зарлаж байгаа бол би ерөөсөө танай тендерт ч орохгүй. Та нартай ч хамтран ажиллахгүй. Танай байгууллагад түрээслүүлнэ гэсэн бүх санаагаа хаялаа. Ингээд хувийн байгууллагуудтай харилцахаар боллоо шүү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Тийм бичиг өгчихөөд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн биднийг ажил хийлгэхгүй дарамталсаар өнөө хүрч байна.
ТӨРИЙН ӨМЧИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР “ЭНЭР МЕД” РҮҮ ШИЛЖҮҮЛЭХ ЭРХ НАДАД Ч, М.БИЛЭГТ ГИШҮҮНД Ч БАЙХГҮЙ
-Хувийн компани ХСҮТ-ийн газрыг авч барилга барьчихаад түүнийгээ буцаагаад төрд шахаж байна гэж шүүмжлэх хүн байдаг. Хувийн байгууллага хавдрын эмнэлэг барилаа гэж магтах нь ч цөөнгүй. Яаж ч бодсон хувийн компани улсын эмнэлгийн газрыг авч, дээр нь эмнэлгийн зориулалттай барилга барьсан нь өөрөө асуулт санагддаггүй гэж үү. Та энэ өнцгөөс сонирхож асууж байв уу?
- “Энэр мед” –ийн барилга манай эмнэлгийн хажууд, ХСҮТ-ийн газарт, хашаан дотор яагаад баригдсан тухайд мэдэх юм алга. Газрын асуудлыг миний хувьд мэдэхгүй. Харин Төсвийн тухай хуульд “Энэр мед”-д зориулж түрээсийн гэрээ байгуул гэсэн үг , өгүүлбэр байхгүйг л би сайн мэдэж байна. Хэрэв Төсвийн тухай хууль ингэж нэр зааж батлагддаг байсан бол бид шууд тэр компанитай гэрээ хийчих байсан. ХСҮТ-ийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд, эмчилгээ, үйлчилгээг өргөжүүлэх гурван чиглэл бүхий зорилтыг биелүүлэхийн тул та бүхэнд төдөн төгрөгийн түрээсийн зардлыг баталлаа. Хамгийн боломжтой байраа түрээслээд үйл ажиллагаагаа өргөжүүл гэж төсөв баталж, шийдвэр гарсан. ХСҮТ-ийн зүгээс хамгийн бололцоотой гэж харсан обьект нь ойрхон байсан “Энэр мед”-ийн барилга. Ингээд гарц гаргалгаануудыг гаргаж гэрээ хэлцэл хийгээд байхад өөрөө хойрго хандаж, хойшоо суучихаад олон нийтийн сүлжээгээр ажил хийлгэхгүй иймэрхүү хандлага гаргаж байгаа нь харамсалтай.
- 2019 оны тавдугаар сараас эхлээд энэ хүртэл шийдэж чадалгүй жил тойрсон гэхээр анхны гэрээ нэлээд хатуу байсан гэсэн үг үү?
- Ер нь бол маш хатуу гэрээ байсан. Зөвхөн нэг заалт нь л гэхэд манай байгууллагыг түрээсийн хугацаа дуусаад гарахад барилгыг анхны байсан байдлаар нь хүлээлгэж өгөх ёстой гэх мэт хатуу заасан байсан. Хэрэв цонх нээх бол “Энэр мед” компаниас хүн дуудна гэсэн байх жишээтэй. Түүнчлэн усны мөнгө төлөхөөс гадна усыг шахаж байгаа моторын мөнгийг давхар төлнө гэхчлэн бүх юмыг мөнгөөр тооцоод түрээслэж байгаа байгууллагадаа хэдэн давхар ачаа үүрүүлсэн гэрээ байсан. Бид дэргэдээ байгаа барилгыг түрээслэчихвэл нүүх, суухаас өгсүүлээд хялбар байх талыг бодолцон гэрээний төслийг судалж, удаан хугацаагаар ажилласан. Гарц гаргалгааг гаргаад хоёр талаасаа ярилцаад аль болох болгохсон, бүтээчих юмсан гэж зүтгэсэн.
-Би наашаа ирэх замдаа хэд хэдэн байгууллагаар орж түрээсийн өртгийг судлалаа. Оффис болон эмнэлгийн барилгыг түрээслэх өртөг м.кв нь дунджаар 20 мянган төгрөг байдаг юм байна. Гэтэл “Энэр мед”-ийн барилгыг яагаад 30.8 мянган төгрөгөөр түрээслэх гэрээ хэлцэл эхлүүлсэн юм бол. Бас гэрээ хэлцэл эхэлсэн ажлыг Н.Эрдэнэхүү захирал гацаагаад байна гэдэгт та тодорхой тайлбар хэлнэ үү?
-Ний нуугүй хэлэхэд, энд сая таны асууж байгаа шиг маш олон хардалт сэрдэлт явагддаг. Яагаад үнийг нь ингэж тогтоосон юм бэ, энэ үнийг хэн тогтоосон юм бэ, яагаад заавал энэ хүнтэй гэрээ байгуулах болсон юм бэ, энэ хүнд яагаад ийм давуу эрх үүссэн юм бэ гээд асуудаг, шалгаадаг. Энэ бүхэнд хуулийн гаргалгааг зөв гаргах ёстой. Гадуур янз бүрийн эмнэлгийн барилга байгаа. Бид ч бас судалж үзсэн. Байрлал, чанар, хийцээсээ хамааран м.кв нь 15-25 мянгын хооронд хэлбэлздэг. Дундаж нь 19.5 мянга орчим байгаа. 19.5 –аас 30.8 мянгын хооронд 11.3 мянган төгрөгийн зөрүү гарна. Үүнийг нийт м.кв-аар бодож, 12 сараар үржүүлэхэд өчнөөн мөнгө гарна. Энэ хүртэл яагаад гэдэг асуулт гарна. Ганц гаргалгаа нь хагалгааны өрөөтэй, дээр нь 10 мянган м.квадраттай, дээр нь байршлын хувьд ХСҮТ-ийн хажууд байрлалтай гэсэн давуу тал байж болох юм. Гэтэл хагалгааны өөрөөгөө хийж өгөхгүй гээд байдаг. Ийм өндөр үнэтэй байж яагаад хийж өгөх зүйлээ хийж өгчихөөд бололцооны үнээр түрээслээд байж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг л зарчмын хувьд бид хуульд нийцүүлэн тавьж байгаа. Ямар нэгэн байдлаар зарчмаас гажсан, хууль нийцээгүй байвал энэ болохгүй. Тэрийг нь л би эсэргүүцээд байгаа юм. Мэс заслын өрөө хийгээд өгөөч гэхээр М.Билэгт гишүүн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2 дахь заалтыг бариад тайлбарлаад байдаг. Бидний зүгээс энэ хуулийн 30.3-ын дагуу шаардлага тавьдаг. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3 нь хоёулаа адилхан нэг л зүйл юм. Энэ нь төрийн өмчийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай заалт байдаг.
Төрийн өмчийг үнэ төлбөргүйгүйээр “Энэр мед” компани руу шилжүүлэх эрх надад ч, М.Билэгт гишүүнд ч байхгүй. ТӨХ-ны шийдвэр гарч байж Засгийн газар, УИХ хэлэлцэж баталдаг хуультай. Хуульдаа цагаан дээр хараар ингээд биччихсэн байхад эрхэм гишүүн өөрийнхөө зүгээс, өөрийн ойлгосноор тайлбарлаад яваад байгаа. Би өөрт нь зөвлөсөн, “Та хуульч аваач. Хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаад яваад байж болохгүй” гэж. Даанч хэрэгжүүлэхгүй юм.
ДАРАМТ ШАХАЛТ ИРЖ БАЙГАА Ч ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ УЧРААС БИ АЙХГҮЙ
-Тэгвэл энэ асуудлаас болж танд дарамт, шахалт ирж байна уу?
-Нуулгүй хэлье, дарамт шахалт их байна. Тэр нь хувь хүнээс ч байна, янз бүр байх юм. Тэр болгоныг яриад яах вэ. М.Билэгт гишүүн өөрийн биеэр маш их дарамт үзүүлсэн. Би УИХ-ын гишүүнийг өрөөндөө уйлуулаад суулгаад баймааргүй байна. Уйлж байснаа уурлаж бухимдаад энэ өрөөнд байгаа төрийн захиргааны албан хаагчдыг загнадаг. “Чи дуугүй бай, амаа тат. Та нар ингэдэггүй юм, чи тэгдэггүй юм” гээд биднийг дарамталж загнадаг. УИХ-ын гишүүн төрийн байгууллага дотор орж ирчихээд хувийн компаниа төлөөлөөд ийм байдалтай явж болдог эсэхийг мэдэхгүй. Би их гайхаж байна. Утсаар ярина, уурлана, уурлаж байснаа аргадах юм. Хүрч ирээд уйлаад л байна, уйлаад байна. Тэгснээ гэнэт инээгээд аргадна. Тэгж байснаа төрийн байгууллагууд руу “Энэ эмнэлгийн захирлыг солиод өгөөч ээ. Захирал хийх чадвартай өөр хүнээр гэрээ хийлгээд өгөөч. Энэ хүн хийхгүй юм бол өөр хүнээр хийлгэчих. Энэ даргыг нь соль” гээд утасдах юм. Би энэ ажлыг хүлээж аваад 2-3 сар л болж байна. Ер нь төрийн байгууллагын дарга нь УИХ-ын гишүүний хувийн сонирхлыг гүйцэлдүүлэх ётой. Тэгээд санаанд нь тохирохгүй бол халаад зохицож чадах хүнээр дарга тавьдаг юм уу, эсвэл энэ хүн тэгж боддог юм уу. Миний мэдэхгүй ийм журам байна уу, гайхаж л байна. Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд, эрхэм гишүүн миний албан өрөөнд орж ирж суучихаад “Эрдэнэхүү дарга аа, удахгүй сонгууль дуусна. Түүний дараа би гомдлоо гаргана. Гомдол гаргахаар нэг жил тойрох л биз. Эцэст нь Засгийн газрын буруу болж 3.6 тэрбум төгрөгийг надад төлж намайг хохиролгүй болгох шийдвэр гарна. Шийдвэр гарангуут шүүх буруутай албан хаагчийг тогтооно. Тэр нь та. Засгийн газар мөнгөө гаргахдаа танаар төлүүлнэ. Та төлөхөөс өөр аргагүй болно. Төлж чадахгүй бол та шоронд орно. Тэгэхээр ингэж байхаар хоёулаа эндээ гэрээгээ хийчихье л дээ” гэж шантаажилсан. Би аливаа сүрдүүлэг, дарамтаас айхгүй ээ. Учир нь би хууль, дүрэм журмыг зөрчөөгүй. Харин энэ хүн шүүхэд нөлөөлж хүссэн шийдвэрээ гаргуулаад намайг шоронд хийж чадна гэдгээ мэдээд байгаа юм шиг байгаа юм. Дарамт бол ингэж л явагдаж байна.
-Тантай ярилцахын өмнө би эмнэлгийн хонгилд таарсан зарим эмч, ажилтнуудын сэтгэгдлийг сонирхсон. “Энэр мед”-ийн барилгыг түрээслэж байхаар шинэ эмнэлэгтэй болсон нь дээр гэж үзэж санал гаргаад гарын үсгээ зурж удирдлагууддаа өгсөн гэсэн. Энэ үнэн үү?
- ХСҮТ-ийн хамт олон өндөр үнээр байр түрээслэхэд дургүй байгаа. Намайг ажил хүлээж авахаас өмнө ч, ажил хүлээж аваад хамт олны хурал хийж байхад ч “Та нар яагаад ийм өндөр түрээс төлөх гээд байгаа юм бэ. Энэ компани хууль бусаар манай газраас авсан. Анхнаасаа манай төвд шахах зорилгоор барилга барьж, түрээс төлбөр ярьж байхад яагаад зөвшөөрөөд байгаа юм бэ. Түрээс төлж байхаар ХСҮТ-ийн дэргэд өргөлтгөл хийгээд мэс заслын байраа барьчихаж болдоггүй юм уу гэсэн хүсэлт, шаардлагууд яригдсан. Миний бие ганцаараа шийдэх эрхгүй тул мэс заслын клиникийн эмч, мэргэжилтнүүдийг цуглуулж хуралдсан. Бид ийм зорилготой ажиллалаа, мөн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Одоогоор энэ байранд мэс заслын өрөө байхгүй ч, та бүхэн орьё гэвэл орж болно гэсэн хүсэлтийг ч гэсэн миний зүгээс тавьж байсан. Гэтэл мэс заслын клиникийн эмч, ажилтнууд “ Өнөөдөр манай нийт тусламж, үйчилгээний 51 хувийг мэс засал эзэлж байна. Мөн 22 хувь нь яаралтай тусламж үйчилгээ байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүн тутмын нэгд нь мэс заслын тусламж хэрэгтэй боловч хүлээгдэл их, дунджаар сар орчим байна. Байдал ийм байхад хагалгааны өрөөгүй эмнэлэг түрээслэх нь хэвтэх орны тоог л нэмэгдүүлэхээс биш мэс засал хүлээх хугацааг нэг өдрөөр ч нэмэгдүүлэхгүй. Тэгэхээр тэр барилга руу түрээс төлж ороод нэмэргүй, бид үүнийг эсэргүүцэж байна. Бидэнд наад барилга чинь ямар ч хэрэггүй, харин ч өр төлбөр үүсгэж дарамт болно. Үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдэлтэй холбоотой бухимдал, гомдол ч буурахгүй” гэцгээсэн.
Эмч, эмнэлгийн ажилтнууд тоо, тооцоололд таг хүмүүс бас биш ээ. Тэд хэлж байна. Өнөөдөр барилгын карказ 6-6.5 мянган төгрөгөөр босч байна. Тэгвэл 6.7 тэрбум төгрөгөөр 10 мянган м.кв эмнэлгийн барилга барьчих боломж байна. Доторхийг нь хандив тусламжаар олж хийе. Тоног төхөөрөмжөө өөрсдөө хийе. Яагаад энэ мөнгөөр олон жил хувийн компанийн байрыг түрээслэх гээд байгаа юм бэ. Манай ХСҮТ-д дараа нь юу үлдэх вэ, нэг л өдөр тэр компани өөрт нь таалагдахгүй бол биднийг гар, яв гэнэ шүү дээ. Түүний оронд нэгэнт 6.7 тэрбум төгрөг нь төсөвт суусан юм бол байшин босгоод авъя, барилгын төсөв хийдэг хүмүүстэй уулзъя гэсэн хүсэлт тавиад байгаа. Нэг бодлын тэдний хэлж ярьж байгаа буруу биш юм. Гэхдээ үүнийг ярихаар улс төрийн хувьд хэцүү юм. М.Билэгт гишүүн л гэхэд улс төрийн албан тушаалтай хүн. Энэ хүний байрыг заавал түрээслэ гэж Төсвийн хууль батлаагүй байхад “Миний байрыг түрээслэх ёстой. Надтай л гэрээ хийх ёстой” гээд дайраад байх юм. Нэгэнт ийм хэмжээний мөнгө байгаад түүнийг эрүүл ухаанаар харж тооцвол 6.7 тэрбум төгрөг бол ХСҮТ хажуудаа шинэ өргөтгөл бариад, тэр нь энэ эмнэлгийн үл хөдлөх хөрөнгө болж, хавдрын тусламж үйлчилгээг илүү зардалгүйгээр явуулаад байх боломж юм. Ийм боломж хоёр жилийн хугацаанд хангалттай бий. 6.7 тэрбумыг хоёроор үржүүлэхэд 13 тэрбум, дөрвөн жилд 30 –аад тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг дөрвөн жил байр түрээслэхэд зарцуулах гээд байна шүү дээ. Манай хажуугийн өргөтгөл л гэхэд 5.5 тэрбум төгрөгөөр баригдсан. Тэгэхээр тийм их мөнгөөр хүний байрыг ингэж түрээслэх үү? Эсвэл ХСҮТ-дөө шинэ байр босгох уу? гэхчлэн олон өнцгөөс эмнэлгийн эмч, ажилтнууд харж, ярьж байна л даа. Олон нийт ч хардаж асуух нь аргагүй байх.
ХОРТ ХАВДРЫГ ГЕНИЙН ТҮВШИНД ОНОШИЛЖ, ХУВЬ ХҮН БҮРТ ТОХИРСОН БАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
- Ярилцлагаа уншигчдад сайн мэдээ дуулгаж, урам өгч өндөрлөе гэж бодож байна. ХСҮТ хавдрыг эрт илрүүлдэг болсноор эмчилгээ хийлгэх хүний тоо нэмэгдэж, мэс заслын тоо өссөн ч нас баралт буурсан гэсэн. Сүүлийн үеийн мэдээллээс дуулгана уу?
-ХСҮТ-ийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бид бүгдээрээ хичээж байна. 2019 онд манай тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд 2018 оныхоосоо бүгд өссөн байна. Тухайлбал, 2019 онд ХСҮТ-д 13732 хүн хэвтэж эмчлүүлсэн нь урьд оныхоос 12 хувиар нэмэгджээ. Мөн 3323 мэс засал хийгдсэн нь урьд оноосоо 16 хувиар нэмэгдсэн бөгөөд тэр дундаа элэг цөс, нойр булчирхайн мэс засал 33 хувиар, эмэгтэйчүүдийн мэс засал 31 хувиар, цээжний хөндийн мэс засал 24 хувиар, ерөнхий мэс засал 23 хувиар, толгой хүзүүний мэс засал зургаан хувиар тус тус өсчээ. Тэгэхээр ХСҮТ-өөр үйчлүүлэгчийн тоо тасралтгүй нэмэгдэхийн хэрээр ачаалал ч мөн ихэсдэг гэж ойлгож болно.
Байгаа байрандаа, байгаа боломжиндоо бид тусламж үйлчилгээгээ аль болохоор зөв зохицуулах гэж хичээж байна. Менежментээ сайжруулж орны тоог нэмэх, зохион байгуулалтаа улам нягтлан хүлээгдлийг бууруулах арга хэмжээг авч байна. Тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд энэ жил төсөвт 5.9 тэрбум төгрөгөөр тавигдсан. Үүнийг дурангийн мэс заслын хүчин чадлаа сайжруулж өргөжүүлэх, оношлогооны хүчин чадлыг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэхэд чиглүүлж байна.
Манай эмч нарыг олон нийт үнэлдэг. Үйлчлүүлэгчид маань ирээд баярлалаа гэж хэлдэг. Саяхан л гэхэд ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан нэг байгууллагаас ямар ч өвдөлт зовиургүй боловч хорт хавдартай хэд хэдэн хүн оношлогдож, тэр нь эрт үедээ илэрсэн тул мэс заслын эмчилгээ хийлгэж эдгэрсэн тохиолдлууд нэлээд хэд гарлаа.
Хаалганаасаа эхлээд үйлчлүүлэгч төвтэй, урмын үгтэй, гэгээлэг болгох төдийгүй шарил гаргах хэсэгт хүртэл засч сайжруулах ажлууд тасралтгүй хийгдэж байна. Би хамт олондоо хэлдэг юм “Хавдрын эмнэлэг гэхээр харанхуй угтах биш харин хүний урам, хүч сэргэхээр байгууллага байх ёстой” гэж.
Тиймээс хавдрын тусламж үйлчилгээгээ дэлхийн төвшинд аль болох ойртуулах, бүр өндөр биш гэлээ ч дээгүүрт орох оношлогоо, эмчилгээний дэвшилтэт арга, технологиудыг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэхийг байнга зорьж байна.
Молекул биологийн лаборатори маань маш сайн ажиллаж байгаа. Хорт хавдрыг генийн төвшинд оношилж эмчилгээг нь түүнд суурилсан, хувь хүн бүрд тохирсон бай эмчилгээ хийх технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Түүнчлэн 2018 онд байгуулагдсан Ангиографын тасгийнхан элэгний эрт үеийн 3 см хүртэлх хэмжээтэй хавдрыг өндөр давтамжит долгионоор түлэх (RFA) эмчилгээг амжилттай нутагшуулан нэвтрүүлж байна. Харин ийм эмчилгээ хийлгэх боломжтой эрт үеийн хавдрын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр мөн л хүртээмжээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өсч байна.
Ганц эмнэлзүй биш, төв гэсэн утгынхаа хүрээнд эрдэм шинжилгээ сургалтыг байнга хөгжүүлэн хэрэгжүүлж байна. Мөн үндэсний хэмжээнд хорт хавдрын эрт илрүүлэг, тандалтын бүртгэлийг хариуцан ажиллаж байна. Бид АНУ, Ирланд, БНСУ зэрэг олон орон, Олон улсын цөмийн энергийн агентлаг, Азийн хөгжлийн банк, Хавдрын эмнэлгүүдийн нийгэмлэг гэх мэт болон байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Манай Элэг шилжүүлэн суулгах төвд өнөөдрийн байдлаар 22 хүн элэг шилжүүлэн суулгуулсан бөгөөд багийн хамт олны менежмент, ур чадвар сайжирсны дүнд хагалгааны үргэлжлэх хугацаа 18 цагаас долоон цаг болтол буурч, дэлхийн түвшинд очсон байна.
Үүнд үндэслэн одоо шинээр нэг арга болох ПЭТ /радио цацрагт бөглөөс эмчилгээ/ -ийг хийхээр зорилт тавин ажиллаж байна. Химийн эмчилгээнд бай эмчилгээг нэвтрүүлээд үр дүнгээ үзээд явж байна. Энэ нь тухайн хүн хөхний хавдартай бол зөвхөн тэр хэсгийг онилсон эмчилгээг хийнэ. Бусад эсийг гэмтээхгүй. Туяаны эмчилгээг сайжруулснаар Монгол Улсаас гадагшаа гарч байсан урсгалыг зогсооход тун том алхам болсон. Удахгүй стереотактик туяа эмчилгээ үзүүлэх нэмэлт хэрэгслийг суурилуулчихвал илүү үр дүнд хүрч, дэлхийн түвшинд хүрсэнээр гадагш туяа эмчилгээгээр хүн явуулах шаардлагагүй болно. Мөн 3D туяа эмчилгээ, эмэгтэйчүүд, хүүхдийн хавдрын эмчилгээ амжилттай явж байна. Туяа эмчилгээний давуу тал нь нарийвчлалын асуудал юм. Ямар ч л гэсэн манай хамт олон дор бүрнээ хичээж, шинэ шинэ ололтуудыг бий болгох гээд чармайсаар л явна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН-ын өмхий хулгайчуудын шахааг битгий ав.
Түрээсийн байранд бүү ор.
Хавдарын газрыг Билэгт гишvvнд Сандуйжав гэж хавдарын гавьяат эмч зарсан. Тэр Сандуйжав нь тухайн vед хавдарын дарга байсан, одоо нийслэлийн ЭМГазрын даргаар ажилж байгаа Темербаатарын авга ах. Темербаатар бол жинхэнэ тереес терсен тэрбумтан, сайд болох алсын шуналтай, ах дvvгээрээ терийн албыг идэж байгаа гарууд. Лувсансамбуу Төмөрбаатар-Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Лувсансамбуу Дашмягмаржав-Мэрэгжлийн хяналтын экспорт импортын хяналтын дарга, Лувсансамбуу Жамбасүрэн-Төрийн банкны Дэд захирал, Лувсансамбуу Бямбасүрэн-Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга. Ямрав дээ.
zuv bitgii tureesle
Erdenehuu oort ashig unagaah geed bna uu daa. Mes zasliin oroog emneleg oorsdoo hiihed bolmoor l yum.
мэс заслын өрөөг эмнэлэг өөрсдөө хийнэ гэж юу яриад байна. төсөв мөнгө нь хаана бгаан.зүгээр нэг орон сууцны гал тогооны өрөө тохижуулах юм шиг бодоод бна уу та. эрдэнэхүүд ямар ашиг унана гэж. энэ хүн ажлаа л хийж байна.
Ochnoon vneer tvreeslene. tgd dotorhiin tohijuulna, tgd hezee ch hoogdohoo medehgvigeer ajillana yu gesen vg we. Bilegt gishvvn yasan dawartsan ym beee.
Ochnoon vneer tvreeslene. tgd dotorhiin tohijuulna, tgd hezee ch hoogdohoo medehgvigeer ajillana yu gesen vg we. Bilegt gishvvn yasan dawartsan ym beee.
mash zuv shiidver bn standartiin shaardlaga hangahgui barilgad uchnuun terbumiin turees tulj bhaar uursdiin gesen emneleg bariulsan ni deer shuudee
Мөнгө нь бэлэн байхад шинэ эмнэлэг барихад юухан байсийн!
Ийм улс ийм төртэйч байх гэждээ . Улсын эмнэлгийн газар дээр хувийн эмнэлэг барихийг зөвшөөрсөн хүнээс эхлээд Билэгт авгайг хүртэл шоронд хийгээд барилагыг нь хураа ..
Билэгт гишүүн ямар аймаар шуналтай хүн вэ. Анхнаасаа л улсын эмнэлэгийн газар булааж, хувийн эмнэлэг барьчихаад ядаж түрээс дээрээ уян хатан хандахгүй
Өндөр түрээс төлсөнөөс шинэ эмнэлэг барьсан дээр
Mes zasaliin uruu baiguulah ni shine emneleg barihaas arai amar bailgvi dee! Uursduus ni tvrvvleed emneleg barichihsan hvnd l ene emnelgiihen darga tsreggvi ataarhaad baigaa yum bna daa,buruu hoishoo.
Үгүй л дээ. Хүний байранд сууж байгаад нэг л өдөр хөөгдөнө. Өөрийн байр нь дээр шүү.
Үгүй л дээ. Хүний байранд сууж байгаад нэг л өдөр хөөгдөнө. Өөрийн байр нь дээр шүү.
Mongol Ulst emneleg barih mungu baigaamuu?
Монгол улсад Төрийн албанд ажилладаг 40 тэрбумтан байдаг гэж АТГ мэдээллэсэн байна. Энэ хүмүүс эх оронч сэтгэл гаргаж шинэ эмнэлэг барихад тусладаггүй юм байх даа. Ганц, ганц тэрбум төгрөг хандивлахад цаана нь үлдэнэ шүү дээ. Олуулаа идсэн оготно турж үхэхгүй
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Schunalt, meden budilsan buduuleg Bilegt avgaig orolchuilj bur echnees n garal uusleesen nariin schalga. Ter unetei bair luu buu or. Uls torchid schunaltai galzuu soliootuud.,
Улс өөрөө эмнэлэг барих нь зөв өө мөнгийг босгож болно ш дээ 5 н толгойн тараах гээд байгаа ноогдол ашгаасаа тодорхой хувийг гаргахад болохгүй юм байхгүй шдээ
Билэгт авгай ичиж үхээсэй. Уйлаад л, инээгээд л байдыг гэхийн, eр нь галзуурсын биш үү. Шар хаданд үзүүлнэ байгаа.
чи мөрөөрөө ажлаа хийж яваа сэтгэцийн эмнэлгийнхэнийг загнуулж яах гээв
хүн бус шулам юм биш үү айн
Шулам шуламдаа жоохон эрваа шжлам юм бишүү.
Tureesiin bairand bitgii or uursduu urgutguluu bari yadaj hoich ireeduid maani heregtei. Bilegt gishuuntei uulzaj bsan. Yostoi yum sonsoj oilgodoggui uuriihuuruu zutgedeg sonin hun blee.
Tureesiin bairand bitgii or uursduu urgutguluu bari yadaj hoich ireeduid maani heregtei. Bilegt gishuuntei uulzaj bsan. Yostoi yum sonsoj oilgodoggui uuriihuuruu zutgedeg sonin hun blee.
эмч сувилагч нарыг дэмжье, шуналтан улс төрчдийг үтэр өшиглөе!
shine emnelg barisan deer shd ter ernu yahler ulsiin gazar dotor barilga barichaaad tomoorood suujdag hem be ard tumen uwchinuur shanalj zowoj duusch bhad naad baria zvger ulsad ugsun baisan ch ywhadee liuwarchid idej uuj hanahgui maaa bas tureeslej bs olon jil idej uuh n bilegt awgai chne unen zuwuur ajilsai mongol hunii tuluuuu tur zasag n
shine emnelg barisan deer shd ter ernu yahler ulsiin gazar dotor barilga barichaaad tomoorood suujdag hem be ard tumen uwchinuur shanalj zowoj duusch bhad naad baria zvger ulsad ugsun baisan ch ywhadee liuwarchid idej uuj hanahgui maaa bas tureeslej bs olon jil idej uuh n bilegt awgai chne unen zuwuur ajilsai mongol hunii tuluuuu tur zasag n
Ene Gishuun Bilegt gj ugaasaa Medreliin uvchtei hun .....Yaj ch bodson uls uuruu emnelegee barisan ni deer blgui yahav de
Zov mash sain bna Erdenehuu shine bair baria
Битгий түрээсэл.өөрсдөө шинээр эмнэлэг барь.Энэ авгай яасан бүдүүлэг юм бэ? яасан их мөнгөтэй юм бэ? Энэ нэг ямбий авгайг сонгосон иргэд өмнөөс нь ичиж байгаа .ахиж л битгий сонгоорой.
Үгүй энэ Билэгт чинь яасан шуналтай золиг вэ? Хэргээр улсад шахах гэж тэр хашаанд барилгаа барьж.Хороололд байдаг Билэг их дэлгүүрийн байшин түүнийх гээ биз дээ?Шунал ихэдвэл шулам болдогийг мэддэггүй юмуу.Битгий түрээслээрэй.Улс ѳчнѳѳн алдагдалд орох юм байна шүү!Түүний оронд улсаас ѳгч буй мѳнгѳѳр нь барилгаа ѳѳрснѳѳ барь.Хүмүүс аяндаа дэмжээд хандив ѳгѳѳд эхэлнэ.Манайхан чинь нэгдэж чаддаг сайхан сэтгэлтэй ард түмэн шүү !
Шинэ эмнэлгийн барилга барихаар бол 1072 хувьцааны ноогдол ашгийн хандивлая ард иргэд боломж бололцоогоо хандив өгнө эргэлзэх хэрэггүй
Ард иргэд бид чинь хандив цуглуулаад бөхийн өргөө байгуулсантай адил эмнэлэг барьж өгье, наад түрээсээ болих хэрэгтэй
muu helgui dada bas shunaliin tulam bolj
Erguu mal
Erguu mal
Iim shunaliin devuud ih hurald suuchihaad uls oron maani hugjihgui bga ym shuudee hugjij deesjleh bolomjiig dandaa haaj huviin erh ashgaa uridal bolgodog ichih bulchirhaigui iim lhunii musgui ystoi heleh ug oldohgui
Эд нар ална шүү. Анх эмнэлгийн хашаан дотор аргалж байгаад бхышин барьчихаад одоо заавал улсын эмнэлгиыг түрээсэл гэж шахаад уурлаад явдаг яачихсан ичгүүр сонжуургүй мал шиг амьтан бэ. Ийм юмнууд УИХ- ыг албан тушаалаа ашиглаж мөнгө угаадаг газар гэж ойлгочихоод муйхарлаж байшааш нь хараарай. .
Одоо нэг л шийдэл байна.Улсын эмнэлгийн газрыг хашаан дотор нь мэдсээр байж ямар арга замаар хувьдаа авч байшин барилга барьсан юм бэ гэдэг асуудал гарна.Улсын эмнэлгийн газар гэдгийг мэдсээр байж хууль бус аргаар эзэмшилдээ зориуд санаатай авсан этгээд өарөө эрсдэлээ үүрээд газраа чөлөөлж өгөх ёстой.Барилгаа буулгаад яв.Худалдаж авсан бол гаүар зарсан хүнээсээ мөнгөө өарөө олж ав.Зарсан авсан хоёр хоёулаа хууль бус гэдгийг анхнаасаа мэдэж байсанч зориуд үйлдсэн учир эрсдэлээ өөрсдөө үүрцгээ.Улс газраа үг дуугүй хурааж ав.Газраа хурахлгасан э гээд барилгаа буулгаж авахгүй гэвэл төр хохиролдоо үнэгүй авч төрийн өмчид бүртгэж аваад улсын эмнэлэг болно өөр ямар арга байхгүй. Анхнаасаа яагаад улаан цайм хууль зөрчичгөөсөн юм эрсдэлээ зөвхөн өөрсдөө үүрцгээ.
Газраа аваад байшингаа барь, билэгт байшингаа үүрээд юмуу буулгаад авна биз
Газраа аваад байшингаа барь, билэгт байшингаа үүрээд юмуу буулгаад авна биз
ХСҮТөв ард түмнээ хавдрын өвчнөөс хамгаалах, эрт оношилж эдгээх байтал өөрсдийн мэдлийн улсын газар дээрээ 2016 оноос хойш орон сууцны барилгуудыг амжилттай бариулсан. Харин хувийн хэвшил өөрсдийн бүх хөрөнгөөр дэнчин тавьж улсын барьж чадаагүй хамгийн өндөр технологи, хамгийн нарийн шаардлага бүхий олон улсын стандартыг хангасан эмнэлгийн барилгыг 2010 оноос 10 жилийн хугацаанд маш их алдагдал, хэл ам, цаг хугацааг туулан байж барьжээ. Тэгээд ХСҮТ өөрсдөө эмнэлэг бариач дээ. Тэрийгээ ашиглалтанд ортол энэ эмнэлгийг түрээслэнэ биз. Өвчтөнүүд чинь хэцүүдлээ.
Эмнэлгийн газар дээр яагаад эмнэлэг барьсныг АТГ-аар шалгуулаач ээ.Билэгт гишүүнийг МАН-аас хөөж явуул.
ХСҮТөв ард түмнээ хавдрын өвчнөөс хамгаалах, эрт оношилж эдгээх байтал өөрсдийн мэдлийн улсын газар дээрээ 2016 оноос хойш орон сууцны барилгуудыг амжилттай бариулсан. Харин хувийн хэвшил өөрсдийн бүх хөрөнгөөр дэнчин тавьж улсын барьж чадаагүй хамгийн өндөр технологи, хамгийн нарийн шаардлага бүхий олон улсын стандартыг хангасан эмнэлгийн барилгыг 2010 оноос 10 жилийн хугацаанд маш их алдагдал, хэл ам, цаг хугацааг туулан байж барьжээ. Тэгээд ХСҮТ өөрсдөө эмнэлэг бариач дээ. Тэрийгээ ашиглалтанд ортол энэ эмнэлгийг түрээслэнэ биз. Өвчтөнүүд чинь хэцүүдлээ.
ХСҮТөв ард түмнээ хавдрын өвчнөөс хамгаалах, эрт оношилж эдгээх байтал өөрсдийн мэдлийн улсын газар дээрээ 2016 оноос хойш орон сууцны барилгуудыг амжилттай бариулсан. Харин хувийн хэвшил өөрсдийн бүх хөрөнгөөр дэнчин тавьж улсын барьж чадаагүй хамгийн өндөр технологи, хамгийн нарийн шаардлага бүхий олон улсын стандартыг хангасан эмнэлгийн барилгыг 2010 оноос 10 жилийн хугацаанд маш их алдагдал, хэл ам, цаг хугацааг туулан байж барьжээ. Тэгээд ХСҮТ өөрсдөө эмнэлэг бариач дээ. Тэрийгээ ашиглалтанд ортол энэ эмнэлгийг түрээслэнэ биз. Өвчтөнүүд чинь хэцүүдлээ.
ХСҮТ-ийн эмч нар минь ээ, Та нар наад барилгаа хурдан түрээслээд тэр мэс заслын тасгаа шилжүүлээд аль болох хүртээмжтэй гарцаа сонго л доо. Шууд бүх юм нь бэлэн юман дээр очно гэж бодоод байгаа юм уу? Үгүй шд. Хаана ч тийм зүйл байдаггүй. Хурдхан өвчтөнүүдээ аврахаа бодох байтал болж бүтэхгүй юм ярьж хаацайлаад л байх юм. Өөрсдийгөө үнэд оруулах гээд байгаа юм уу эсвэл
Хувийн эмнэлэгт улсын хөрөнгө оруулалт хийж болохгүй бөгөөд мэс заслын стандарт 1 өрөөг тохижуулахад бараг 1 тэрбум орчим төгрөг ордог гэсэн. Бид тэр барилгад орлоо гээд ашиггүй. Билэгтийн эмнэлэгт мэс заслын вакуумжсан 4 өрөөг босгох 4 тэрбум төг-ний асуудал яригдаж шийдэгдэж өрөөтэй болох гэсээр багадаа 2 жил болно. Энэ хооронд Билэгтэд өгөх түрээсээ олох гэж хэдэн эмч сувилагчид цаг наргүй ажиллах, ийш тийш явж төлбөртэй үзлэг хагалгаа хийх гэсээр туйлдана биз дээ. Очер дараалал буурахгүй амбулаторийн үзлэгийн хэдэн өрөөтэй тэнд очоод яахав дээ. Иж бүрэн эмнэлэг гэж бидэнд анхнаас нь хэлж ойлгуулж байсан бол нөхцөл байдал газар дээрээ очиход худлаа л байсан шүү дээ
Хувийн эмнэлэгт улсын хөрөнгө оруулалт хийж болохгүй бөгөөд мэс заслын стандарт 1 өрөөг тохижуулахад бараг 1 тэрбум орчим төгрөг ордог гэсэн. Бид тэр барилгад орлоо гээд ашиггүй. Билэгтийн эмнэлэгт мэс заслын вакуумжсан 4 өрөөг босгох 4 тэрбум төг-ний асуудал яригдаж шийдэгдэж өрөөтэй болох гэсээр багадаа 2 жил болно. Энэ хооронд Билэгтэд өгөх түрээсээ олох гэж хэдэн эмч сувилагчид цаг наргүй ажиллах, ийш тийш явж төлбөртэй үзлэг хагалгаа хийх гэсээр туйлдана биз дээ. Очер дараалал буурахгүй амбулаторийн үзлэгийн хэдэн өрөөтэй тэнд очоод яахав дээ. Иж бүрэн эмнэлэг гэж бидэнд анхнаас нь хэлж ойлгуулж байсан бол нөхцөл байдал газар дээрээ очиход худлаа л байсан шүү дээ
ХСҮТөв ард түмнээ хавдрын өвчнөөс хамгаалах, эрт оношилж эдгээх байтал өөрсдийн мэдлийн улсын газар дээрээ 2016 оноос хойш орон сууцны барилгуудыг амжилттай бариулсан. Харин хувийн хэвшил өөрсдийн бүх хөрөнгөөр дэнчин тавьж улсын барьж чадаагүй хамгийн өндөр технологи, хамгийн нарийн шаардлага бүхий олон улсын стандартыг хангасан эмнэлгийн барилгыг 2010 оноос 10 жилийн хугацаанд маш их алдагдал, хэл ам, цаг хугацааг туулан байж барьжээ. Тэгээд ХСҮТ өөрсдөө эмнэлэг бариач дээ. Тэрийгээ ашиглалтанд ортол энэ эмнэлгийг түрээслэнэ биз. Өвчтөнүүд чинь хэцүүдлээ.
шинэ барилга бариа
шинэ барилга бариа
estoi utaggui yum havdriiha emnelgiin hajuud gazraa zaraad huviin emneleg bariulchdag uls oron baidiimu bitgii iim teneg uivaagui bail daa gazaraa shiideed emnelgee barisan ni deer biz dee hedii boltol turees tulhiin bolj bnaa huvi hun emneleg barichij bhad buhel buten uls bna daa 1emneleg barij chafahgui bhdaa yahav dee ard tumnii tatvariin mungiig ingej urj bolohgui shuu estoi durgui hurchihlee ter Bilegt gishuun uuruu huviin emnelgee ajiluulj chaduul chadaad chadahgui bol hugtsaa ni duushaar gazraa huraaj avaal boloo shuu dee 1hugtsaa mugtsaa bgaad bdag biz dee
estoi utaggui yum havdriiha emnelgiin hajuud gazraa zaraad huviin emneleg bariulchdag uls oron baidiimu bitgii iim teneg uivaagui bail daa gazaraa shiideed emnelgee barisan ni deer biz dee hedii boltol turees tulhiin bolj bnaa huvi hun emneleg barichij bhad buhel buten uls bna daa 1emneleg barij chafahgui bhdaa yahav dee ard tumnii tatvariin mungiig ingej urj bolohgui shuu estoi durgui hurchihlee ter Bilegt gishuun uuruu huviin emnelgee ajiluulj chaduul chadaad chadahgui bol hugtsaa ni duushaar gazraa huraaj avaal boloo shuu dee 1hugtsaa mugtsaa bgaad bdag biz dee
Төрийн байгууллага яагаад өөрийн газар дээр хувийн хэвшилийн барилга бариулсан юм бэ?Хурааж авч хавдарын эмнэлэгт шилжүүлээ.Мэдээж хахуулиар Хууль бусаар газар авсан байгаа
Зөв шийдвэр байна, жилд Билэгт авгайн халаасанд мөнгө хийж өгч байсанд орвол иргэдэд тусладаг эмнэлэг өөрөө байртай болсон нь дээр биз дээ, энэ асуудлыг анхаарах ёстой хүмүүс нь анхааралдаа аваасай, Билэгт гэдэг чинь Их хурал дээр юу яриад байгаа нь мэдэгддэггүй, юу ярихд байгааг нь хэн ч ойлгож чаддаггүй, хачин авгай байсан чинь балиар санаатай амьтан байсан байна шд
Мэс засалын хэдэн болок бүхий байх,бас цацрагаас хамгаалах хэдэн өрөө тасалгаа байх ямар тоног төхөөрөмж тавигдах зэрэг зураг төсөл нь хавдарын эмнэлгийн захиалгаар хийгдсэн бол тэр Билэгт хавдарын эмнэлэгт шахах гэж зүтгэж болно,тийм юм хийгээгүй орон сууцны,ч юмуу аймаг сумын дотрын эмнэлэг шиг барилгаа шахах ,өндөр үнээр түрээсэлж байнга төрөөс мөнгө саах гэж шуналтаж болохгүй, шудрага байгаад яах юм гэж их хурлын индэрээс хашгирч байдаг авгай ч ингэж төрийн үйлчилгээний газрын ажилтнууд ыг дарамталж шуналаа гүйжэээх гэж зүтгэхээс ч яахав,харин төр засаг, хяналтын байгууллага үүнийг нь таслан зогсоох ёстой юмсаан
Шахаа тулгаж байна. Билэгт ичэхгүй дайрах юм. УИХ гишүүн болж шуналт зорилгодоо хүрэх санаатай
Eagle News TV ТӨСВИЙН ЦААНА: Сэтгүүлч Б.Отгон: Төр түрээслэх гэж байгаа ХСҮТөвийг өргөтгөх Хавдрын шинэ эмнэлгийн түрээсийн үнэ 1м.кв талбай нь 25000-30000₮ юм байна. Хавдрын шинэ эмнэлгийн түрээслэх төлбөрийг бусад түрээсийн үйлчилгээнүүдтэй харьцуулаад үзэх юм бол 1м.кв талбайн түрээсийн үнэ ханш УБ хотод ямар байдаг вэ гээд үзвэл: хотын төвийн оффис түрээслэхэд 1 сард 1м.кв талбай 60,000-100,000₮-ийн үнэ төлбөртэй байдаг. Худалдааны төвүүд буюу тодорхой жишээ авбал Дүнжингарав худалдааны төв 1м.кв талбай 166,000₮-өөр түрээслэдэг. Төр түрээслэх гэж байгаа Хавдрын шинэ эмнэлгийн түрээсийн үнэ 1м.кв талбай нь 25000-30000₮ юм байна. Барилгын түрээс жилийн төлбөрт 3.7 тэрбум төгрөг. Энэ зардал төсөвт суутгагдчихсан шүү дээ