НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-д коронавирусний халдвараар нэг өдрийн дотор 1200 гаруй хүн нас барсан байна. Энэ нь дэлхий даяар халдвар тархсанаас хойш өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол юм.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс үзвэл, АНУ-д “COVID-19” өвчний улмаас 1243 хүн нас барсан байна. Лхагва гаргийн оройны байдлаар тус улсад коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 215 417 болсон бол нас барсан тохиолдлын тоо 5116-д хүрчээ.
Нас баралтын хамгийн олон буюу 1374 тохиолдол АНУ-ын Нью-Йорк муж улсад бүртгэгджээ. Үүний зэрэгцээ "CNN" телевизээр мэдээлж байгаагаар, Вайоминг муж улсад одоог хүртэл нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Трамп огцрох шаардлагатай.
Боловсролын сайдаас 100 сая төгрөг авсан багш эмэгтэй. Нөхрөө эмчлүүлнэ гээд Энэтхэг явсан. Ирээд тусгаарлагдаагүй. Оргож Сэлэнгэ явсан.
20 минут тутамд нэг хүн нас барж байгаа статистик бийй 60:20=3х24=72 Яагаад 1200 болчихвоо Жаргал аа