sonin.mn
Иргэдийнхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байгаа алба хаагчдад өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлж, “Есөн Од Фүүдс” ХХК болон “Нандин гэрийн боорцог” цехийн хамт олон хандивын аянд нэгдлээ.
 
 
“Есөн Од Фүүдс” ХХК-аас 4,5 сая төгрөгийн үнэ бүхий “Алтанговь”брендийн бүтээгдэхүүнийг, “Нандин гэрийн боорцог” цехийн хамт олноос 20 кг боорцогийг тус тус Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.