sonin.mn

Тайландын богино зайн гүйлтийн тамирчин Бүүнсон Пурипол, Хятадын усанд сэлэлтийн тамирчин Юй Зыди нар Азийн спортын XX наадмын эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус шилдэг тамирчнаар шалгарсныг Азийн Олимпын Зөвлөл аравдугаар сарын 4-нд мэдээлжээ.


Удахгүй 14 нас хүрэх Юй Зыди энэ удаагийн Азийн наадмаас гурван алтан медаль хүртэж, Хятадын багийн түүхэнд нэг наадмаас гурван алтан медаль хүртсэн хамгийн залуу тамирчин болжээ.


Тэрбээр эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн финалд 2 минут 06.10 секундын амжилт үзүүлэн түрүүлж, Азийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Энэ нь тус төрөлд бүх цаг үеийн хоёр дахь шилдэг үзүүлэлт бөгөөд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Саммер МакИнтошийн 2 минут 05.70 секундын амжилтын дараа бичигдэх үзүүлэлт юм.


Юй Зыди мөн эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлт болон 400 метрийн холимог сэлэлтийн финалд Азийн наадмын дээд амжилтыг тус тус шинэчлэн, алтан медаль хүртжээ.