Хардлага дагасан айдас
*Монголдoo буцаж ирээд 3 сарын хугацаанд зѳндѳѳ олон хүмүүстэй уулзаж ярилцав. Монголын нийгмийн хандлага болоод сэтгэлгээний түвшин, хүмүүсийн хүсэл мѳрѳѳдѳл болоод бодит байдал, бизнесийн орчин болоод саад болоод буй үзэгдлүүдийг ѳѳрийнхѳѳрѳѳ мэдрэх хүсэл надад байсан. УИХ ын гишүүд, сайд болон шийдвэр гаргах түвшиний хүмүүс, бизнесмэнүүд, улстѳрийн намуудын удирдлага болон идэвхитэй хүмүүс, сайн дурын ажилтнууд, энгийн иргэд гээд боломжтой хүн болгонтой уулзан яриаг нь анхааралтай сонсож, ѳѳрийн санал мэдээллээ хуваалцлаа. Ерѳнхийд нь нэгтгээд тѳсѳѳлѳх ахул Монголын нийгэмд хардлага дагасан айдас давамгайлж, хүмүүсийн сэтгэлгээ ихэд хайрцаглагдсан нь анзаарагдаж байна. Энэ нь:
1.Хууль дүрэм байсаар атал түүнийг нийтээрээ ойлгон дагаж мѳрддѳггүй
2.Хѳгжлийн үндсэн стандарт үгүйн улмаас дээрээс санаачлан хийж буй ихэнхи ажлууд ойлгомжгүй
3.Хийж буй ажлууд нь ил тод бус, ойлгомжгүйн улмаас үргэлж хардлага дагалдаж байдаг
Хууль сахидаггүйн улмаас хүн бүхэн “хэрэгт орчих вий” хэмээн болгоомжилж, ил тод байдал үгүйн улмаас “Бусад хүн намайг юу гэж хэлэх бол?” хэмээн санаа зовж, бие биедээ итгэдэггүйн улмаас “Энэ нѳхѳр биднийг хуурч мэхэлж байгаа байх” гэсэн хардлага түгээмэл байна.
Хардлага дагасан айдасны улмаас ихэнхи хүмүүсийн сэтгэлгээ хайрцаглагдаж, чѳлѳѳтэй задгай сэтгэж чадахгүй байна. Энэ бүхний бурууг бид олон зүйлээс хайн олж болох хэдий ч, энэ нь танаас ѳѳрѳѳс тань шалтгаалж байна гэдгийг хүлээн зѳвшѳѳрѳх дургүй байгаа. Бид ЖАЛГА ын сэтгэлгээнээс салж ДЭЛХИЙН түвшинд сэтгэж сурах хэрэгтэй байна.
*Монголд дараах 3 үйлдэл “бичигдээгүй хууль” болон амьдралд бодитой хэрэгждэг аж.
1.МѲНГѲГҮЙ БОЛ ЧИ ХЭН Ч БИШ
Материаллаг хэрэглээг шүтсэн байдал нь хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдлийг дэвэргэж байгаа тѳдийгүй хүний ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрх чѳлѳѳг ч хязгаарлаж
байна. Ийм үзэгдлийн улмаас баян хүн болж жүжиглэх, худлаа бүлтрэх, ѳр зээл тавиад ч болов үнэтэй хэрэглээг сонгох тѳрхийг бий болгожээ. Ѳѳрийн хүссэнээрээ байж чаддаггүй, хѳнжлийнхээ хэрээр хѳлѳѳ жийж болдоггүй, бусдад таалагдах гэж аргаа бардаг хандлага олон хүмүүст сэтгэлийн дарамт болж байна. Нѳгѳѳ талаараа хүмүүс сайхан хувцаслаж, чанартай хэрэглээг сонгож, ѳѳрийгѳѳ хүндэтгэлтэй авч явж байгаа хэмээн зѳвтгѳж болох хэдий ч энэ нь нийтийг хамрах боломжгүйд буруутгах шалтгаан нь буй. Шударгаар уйгагүй хѳдѳлмѳрлѳж бус казино шиг гэнэт их мѳнгѳ олон баяжиж байдаг тогтолцоо болон сэтгэхүйг л хориглох хэрэгтэй.
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
-Хэн нэгнийг унаж буй машин, ѳмссѳн хувцас хэрэглээ, амьдарч буй байшингаар нь үнэлэн зусарддаг сэтгэлгээнээсээ ѳѳрсдѳѳ ангижрах хэрэгтэй байна. Хүн бүхэн заавал баян байх албагүй, сэтгэл амгалан байхад болно
-Ѳѳрийн олж буй орлогынхоо хэмжээндээ хэрэглээгээ таацуулан амьдарч сурах хэрэгтэй байна. Мѳнгѳ бол зүгээр л хэрэглээ
-Ѳѳрийн зүтгэлээр шударгаар хѳдѳлмѳрлѳн, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадаж байгаа бол бусдаас ичих ямар шаардлага байна вэ? Ѳѳртѳѳ итгэлтэй бай
2. ТАНИЛ ТАЛГҮЙГЭЭР ЯМАР Ч АЖИЛ БҮТДЭГГҮЙ
Ямар нэгэн ажил хѳѳцѳлдѳх шаардлага гарвал хамгийн түрүүнд танил хүний эрэлд гардаг нь цѳѳхѳн монголчууд бидний араншин. “Танилтай бол талын чинээ” гэдэг хэллэг ѳнѳѳ цагт авилгалын сүлжээний эх үүсвэр болж байгаа.
Танилууд нь 10 хувийн зуучлагч, их бага хэмжээний авилгалч болохыг бид ѳѳрсдѳѳ хүлээн зѳвшѳѳрчээ. Бид 10 хувийн авилга ѳгѳѳд гарах ашиг дээр нь хоорондоо ѳрсѳлддѳг байдал Тѳрийн албаны хүнд суртал, тендэрийн хуйвалдаант шалгаруулалт, гүйцэтгэлийн ойлгомжгүй чанарыг бий болгодог. Нѳгѳѳ талаараа дотно сайн найз нѳхѳд бие биедээ боломж гаргаад тус болох тохиолдол байдаг хэдий ч, хууль дүрэм журмыг зѳрчих аваас буруу үзэгдэл болно.
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
-Тѳрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байна. “Гэрэгэ” цахим системийнхэн үүнийг сайн хийж байгаа юм билээ
-Tѳрийн бүх ажил, тендэрийн шалгаруулалтыг бүх нийтэд ил тод болгох хэрэгтэй. Гэхдээ хэлбрийн тѳдий биш
-Тѳрийн албан хаагчдыг ѳндѳр шаардлагаар сонгон шалгаруулж, авилга авахгүйгээр амьдрах баталгаат боломжийг хангахад болно
3.САЙН АЖИЛЛАХАД САЙН БАГ ХЭРЭГТЭЙ
Үргэлж ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳж, мэдээлэл болон боломжоо бие биенээсээ нууж, яаж ийгээд нэгнээсээ илүү байхыг хүсдэг нь монголчууд бидний муу араншин. Нэг хүн мундаг байгаад сайн хамтрагчидгүйгээр амжилтад хүрч чадахгүй гэдгийг ойлгоогүйн улмаас ихэвчлэн ганцаарчилсан тоглолт хийх дуртай. Ямар нэгэн тѳсѳл дээр хамтрахад эхлээд л олох ашиг, олдох нэр алдраа тооцож байгаа бол хэзээ ч амжилтад хүрдэггүй.
Хамтраад ажиллахад яаж ийгээд л бие биенээ хуурдгийн улмаас сайн хамтрагчид Монголд ховорджээ. Монголчуудын түүхэн дэх “Аравт” ын бүтэц биднийг амжилтад хүргэж байсан хэдий ч бид үүнийг аль хэдийн мартаж орхижээ.
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
-Бид багаар маш сайн ажиллаж сурах хэрэгтэй байна. Боломжоо нийлүүлж, нэг нэгнээ нѳхѳж хамтран ажиллах нь амжилтад хүрэх хамгийн сайн боломж
-Хэн нэгний эхлүүлж буй сайн үйлсийг бүх нийтээрээ дэмжин хѳгжүүлж байх хэрэгтэй байна. “Ид шидийн орон” тѳсѳл үүний сайн жишээ
-Бие биедээ итгэж хамтран хѳгжиж сурах хэрэгтэй байна. Хэн нэгнийхээ алдааг засаад, туслаад ажиллаж болно. Үр дүн л хамгийн чухал нь.
Ѳѳ тэгээд Монголдоо ирээд сайхан байнаа. Тѳѳрч тѳѳрч, будилж будилаад одоо л учраа олж зѳв замдаа орох гэж байгаа юм шиг гэгээлэг мэдрэмж тѳрѳѳд л байна. Худал хуурмаг, муу муухай бүхнээс залхаад ѳѳрчилж шинэчлэх хүсэлтэй залуус олон байна. Хэрвээ энэ удаагийн сонгуулиар сонголтоо зѳв хийж чадвал ѳѳрчлѳгдѳн хѳгжих олон боломж харагдаад л байна. Хүмүүстэй уулзах бүртээ урам зориг их авч байна. Дахиад олон хүмүүстэй, найз нѳхѳдтэйгээ уулзана. Буруу ч бай зѳв ч бай, таалагдах ч бай эс таалагдах ч бай санал бодлоо хуваалцсаар л байх болно. Ѳѳртѳѳ хэрэгтэйг нь тусгаж авна биз, хэрэггүйг нь тоолгүй хаяна биз. Чин сэтгэлээсээ ярилцана гэдэг сайхан шүү дээ. Үгүй тэгээд, бусдад хорлонтой муу зүйлийг санаатайгаар хийгээгүй бол юундаа ч санаа зовж шаналах билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Ах дүү нарч үргэлж хоорондоо өрсөлдөнө. Заяагүй муухай хүмүүс бол Моголчууд ..... одоо байр байранд нь тавих цаг болсон маанагдуу тэнэг дүр төрхтэй үүнийгээ мэддэггүй нь өрөвдөлтэй.
Ах дүү нарч үргэлж хоорондоо өрсөлдөнө. Заяагүй муухай хүмүүс бол Моголчууд ..... одоо байр байранд нь тавих цаг болсон маанагдуу тэнэг дүр төрхтэй үүнийгээ мэддэггүй нь өрөвдөлтэй.
яг одоогийн байдлаар халдварт өвчинд дарагдчихаад байна. Бүхэлдээ дампуу.
ах дүү нэртэй хэн ч биш юмнуудаас хол байсан нь дээр
Ах дүү нарч үргэлж хоорондоо өрсөлдөнө. Заяагүй муухай хүмүүс бол Моголчууд ..... одоо байр байранд нь тавих цаг болсон маанагдуу тэнэг дүр төрхтэй үүнийгээ мэддэггүй нь өрөвдөлтэй.
Ах дүү нарч үргэлж хоорондоо өрсөлдөнө. Заяагүй муухай хүмүүс бол Моголчууд ..... одоо байр байранд нь тавих цаг болсон маанагдуу тэнэг дүр төрхтэй үүнийгээ мэддэггүй нь өрөвдөлтэй.
Гадаадад иргэдээ хаячихаад авах гэж беен бохир шоу. Хэдэн хэрэгтнийг авчирж байгаам шиг. Вирусын шинжилгээ гэж беен эрсдэл руу хунийг шахаж бна. Шийдвэр нь иргэдийн телее гэхээс эсрэг. Солонгосын 4-ны онгоц хаачив?! Карго 7 хоноод очиж байгаад хун авахгуй ачаа авна гэж мангартах бий!!!
Корон дээр хүртэл арын хаалга орчих гээд
Үгээ хэлэх эрх чөлөө хумигдаж бна.Бүх салбарт бугласан идээ бээрийг түүн дотор ажилладаг хүмүүс нийтэд ил болгох боломж алга.Жишээ нь албан тушаалтны томилгоо бна гишүүн сайд, шүүгч ,том тушаалтны ар гэр найз бөгс долоогч нар томиллогдож бна .энэ ьнь хүмүүсийн итгэл үнэмшлийг үгүй хийж бна
vnen zuw ym bodoj bichsen bn mongolchyyd yagaad hugjihgvi bn we gewel het ih chamin hereglee biyenee dyyraih ataarhah geed hugjihud saad byi bga ym daa. tegeed hamgiin aimaar ni hvn gvjirdej gvtgeh hardah itgel gej baihgvi iim aimshigiin kinoni dvr zyragttai oirhon bolood bga ym daa
vnen zuw ym bodoj bichsen bn mongolchyyd yagaad hugjihgvi bn we gewel het ih chamin hereglee biyenee dyyraih ataarhah geed hugjihud saad byi bga ym daa. tegeed hamgiin aimaar ni hvn gvjirdej gvtgeh hardah itgel gej baihgvi iim aimshigiin kinoni dvr zyragttai oirhon bolood bga ym daa
МАН төрийн эрх барьснаар ард түмнээ ялгавралах болсон бүтээн байгуулалт нэрийн дор концесс, тендер, нэрээр төсвийн мөнгийг хувааж авдаг Жнь Ховд аймагт Хөшөөтийн уурхай руу 21,3 тэрбум төгрөгөөр цахилгаан дамжуулах агаарын шугам бариад өгч байх жишээтэй гадаадын хөрөнгө оруулалтай хувийн компанид төсвийг мөнгийг хэний ашиг сонирхолоор хийвээ ИХ-ын гишүүдээ, ЖДҮ, ХЭДС-ийн хөрөнгийг МАН-ы дарга нар хуваагаад авчихан ард түмэнд юу үлдэв одоо дэлхий даяар эдийн засаг хямарч байхад төсөвт тодотгол хийхгүй гээд л гүрийж байна бүтээн байгуулалт нэртэй тендерээ хувааж аваад сонгуулийнхаа мөнгө босгож ард иргэдийн худалдаж авна гэсэн тооцоо алдагдах гээд байх шиг
Авилгачдаасаа ч салъя коронавирусээс ч салъя монголчуудаа?
Mongold uvchinii koronavirus baihgui..Harin avilga alban tushaaliin koronavirus huchtei tarhsan,,, Uunees saltsgaaya humuusee irgedee!!!!!!!!!!!
маш доогуур түвшний юм бичиж бна, энэ хүн. Аргагүй, гадаадад хар ажил хийж бсан хүмүүс олигтой юм уншдаггүй учраас тэр
харин тийм юм билээ
Хүмүүст ЭЗ-ийн болоод сурч боловсрох боломжийг тэгш олгох хэрэгтэй. ЭЗ-ийн эрх чөлөөтэй байж гэмээнэ хэн нэгнийг царайчлах шаардлагагүй болно
Haltmaa gej hujaagiin huuhed iim bologson
ТЭНЭГ
Таны нийтлэл таалагддаг, уншсан хүмүүс 1-г бодож 2-г ухаарч байгаа гэдэгт итгэж битгий шантраарай. Явсан үзсэн сонссон хүмүүсийн үнэт санаа зөвлөгөөг төрийн эрх барьж буй хүмүүс сонсож байгаасай. Танд амжилт хүсье !
ЭНЭ ГАЛБАДРАХ ГЭГЧ ЖИНХЭНЭ УСАН ТОЛГОЙТ ЮМ АА. ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ НЭГ ИХ НЭЭЛТ ХИЙСЭН ЮМ ШИГ ХУДЛАА ХУДЛАА БҮЛТРЭЭД БАЙХ ЮМ. ЭСВЭЛ НЭГ МӨСӨН ДУУГАЙ БАЙ ТУН ДУГАРМААР ХЭЛ ЧИНЬ ЗАГАТНААД БАЙВАЛ ШАЛГААНЫГ НЬ ГАРГАЖ ТАВЬ ХУДЛАА ӨНГӨЦХӨН БҮЛТРЭЭД БАЙХ ЮМ. ЯДАРГААТАЙ ЮМ.
Аль ч оронд байдаг л асуудлууд байна. Зөвхөн Монголд нялзайх гээд хэрэггүй дээ. Бусдыг харлуулж өөрийгөө айхавтар сэхээрсэн мэт харагдуулхыг хичээч байгааг чинь ойлгож байна. Монголд ямарч хөгжилтэй орнуудаас илүү гарсан гайхалтай ололт дэвшил шийдлүүд асар их ажиглагддаг. Тэдгээрийг бичихээр өөрөө жаахан жижгэрчих гээд байна уу. Өнгөрсөн хэдэн жил Монголчууд бид өөрсдийгөө хангалттай харлууллаа. Энэ нь өөрийн чинь гайхаад байгаа тэр айдас эргэлзээний нэг шалтгаан нь юм шүү дээ. Өөрөөр хэлбэл тунай муутай сэтгүүл ч нэр зүүсэн хүмүүсийн балаг их байна аа. Үзэг цаас нийлүүлэх гэж яараад хэрэггүй. Эхлээд сайтар бод, судал, харьцуул, эрэгцүүл тэгээд бичих нэж байгаа зүйл чинь нийгэмд ямар эерэг болоод сөрөг нөлөө үзүүлж болхыг тунгаах хэрэгтэй.
ene bol uneheer ynen yzegdel,calin baga mortloo haus mashinaaraa uraldana,tegeed icihgyi gaihuulna,gazig zantai,jlanguja tord azilladag uls,tatbariinhaniig tanina,bainga hahuuli absaar tolgoini ergeed hend uigaa gaihuuldag bainaa,oor orond bol jmar mongoor absan,tatbar ulsad toloogyi bol mash ondor torgyyli toldog,za teheer hyn hahuuli dahij abah bolomjgyi,mongolchuud oorsdoo uuniigee dargaas abhuulaad toriinhiig bygdiigni solij shudargaar azillah bolomjoor hangah estoi,galbadrahdaa ih bayrlalaa,yag yneniig bichdeg shuu amjilt hysii