sonin.mn

ХХ зууны эхний хагасын туршид Монголын баруун хил орчмын бүс хамгийн үймээнтэй халуун цэг байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүтээгдэж буй Монголын түүхийн 30 боть бүтээлд энэ сэдвийг нарийн тодорхой тусгаасай гэж хүснэ. Тэгэхгүй бол албан ёсны түүх бичвэрт бүрхэг, эсвэл огт дурдагдахгүй байгаа сэдэв бөгөөд “Хасгийн дүрвэгсэдтэй хаяа нийлсэн түүх” нэртэй бичвэр нүүр номондоо оруулсны дараа энэ бодол минь улам баталгаажсан билээ. Тэрхүү бичвэртээ би өөрийн төрсөн Говь-Алтай аймгийн Бугат (тэр үеийн Тамч сумын нутгийн 70 хувь) сумын нутгаар хасгийн 400 гаруй өрх дүрвэн орж ирсэн тухай “Монголын хасгуудын нэлээд олных нь өвөг дээдэс манай суманд түр зуур нутагласан удаатай.


Оспаны дээрэм бол жич бөгөөд тодорхой асуудал. Харин тухайн үеийн Шинжааны улстөрийн нөхцөл байдлаас болоод амар амгаланг хүсч Монголыг авралаа болгож ирсэн энгийн номхон хасаг хүмүүс олон байсан нь өөр асуудал” гэдгийг тодолж байгаад бичсэн.


Би судлаач хүн. Баримтыг шүтдэг, баримтанд түшиглэн бичдэг. Гэтэл тэднийг хасаг биш, дунганууд гэж олон хүн тайлбарлахыг хичээжээ. “Баруун ба баруун өмнөд хязгаарт болсон дайн” (2018 он) хэмээх судалгааны томоохон бүтээл туурвисан МУСГЗ, хилийн цэргийн хурандаа, түүхч судлаач Ч.Алтангэрэл абугай архивын баримт судлаад “1934 оны 7-р сарын 1-нд Завхан аймгийн Тамч (Одоогийн Говь-Алтайн Бугат) сумын дарга Сундуй, багийн дарга Доёд, төлөөлөгч Далхсүрэн нар 1932 онд хил даван орж ирж Тамчийн нутагт нутаглаж байсан 66 өрхийн тэргүүлэгч Авадан, 32 өрхийн тэргүүлэгч Дүндээ молдай, 32 өрхийн тэргүүлэгч Газалбай, 20 өрхийн тэргүүлэгч Танигэ, омгийн ахлагч Көкеке, Самуд, Умжан, Ахамид (молдай), Райхман, энгийн Энхиржин, Хабхажин, Бага ястны намын ажилтан Махамид нар хуралдан баталгаа бичиг гарган гарын үсэг зурцгаажээ. Үүнд: Монгол улсад дагаар орж, хууль журмыг нарийн баримталж, гадаадын дээрэмчдийн гар хөл болохгүй байж, буцаж орголгүй нутгийн гүнд суурьшин, зэвсгээ хураалгахаа илэрхийлжээ” [эх сурвалж: “Засагт ханы голомт – Говь-Алтай” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Эмхэтгэгч Б.Галаарид, Ш.Цоодол. 3Б., Соёмбо принтинг, 2014. тал.107.] гэдгийг олж тогтоосон байдаг. Энэ бол зөвхөн нэг сумын нутагт болсон асуудал бөгөөд тэр үеийн Завхан аймгийн нэлээд сумдад (одоогийн Говь-Алтай аймгийн Алтай, Бугат, Тонхил, Шарга, Дарви зэрэг сумын нутгууд) дүрвэгсдийг тараан байршуулж байгаад тэр үеийн Ховд аймаг руу нүүхэд нь аймгийн удирдлагууд хоорондоо мэдээлэл солилцож, харилцан холбоотой ажилласан байдаг. Орон нутаг судлалын хүрээнд сум тус бүрийн архивын баримтыг судалбал энэ мэдээлэл улам л баяжина.


Монголын үе үеийн төр засаг дүрвэж орж ирсэн, нутаг гуйсан хасаг иргэдийг ямагт анхаарч бодлого шийдвэртээ тусгасаар ирсэн. БНМАУ-ын Засгийн газар, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн газар 1938.06.28-д хамтарсан 50 тоот тушаал гаргаж, хасаг иргэдэд газар нутаг зааж өгөх шийдвэр гаргаж, тусгай комисс байгуулж байв.


1940.06.20 – 07.05-нд хуралдсан Улсын 8-р их хурлаас жирийн хасаг бүсгүй А.Жамила-г УБХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгосноос хойш төр, засгийн өндөр дээд албан тушаалд хасаг хүн заавал оруулдаг уламжлал өнөө ч үргэлжилж байна. Энэ хурлын тогтоолд Ховд аймгийн хувааж, хасаг урианхайг тусад нь нэг аймаг болгох тухай зааж, улмаар Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид 37 тоот тогтоол гарган бэлтгэл ажилдаа орж, 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулсан байдаг. Гэтэл миний нүүр номондоо 2026.06.09-нд бичсэн “Хасгийн дүрвэгсэдтэй хаяа нийлсэн түүх” бичвэрийн дор Rash Zauphil “Шал худлаа түүх бна” гэж үгүйсгэж, Ansagan Amantai “Өөр хийх ажил байхгүй юм байх даа. Үнэн хөдөлмөр гаргаж бичиж байна, Лайк дарчий. Үнэхээр хэцүү амьдарч байгаам байна. Ийм их гомдол атаа жөтөө уур хилэн. Стресснээс хавдар тусна шүү, бага стреесд” хэмээн дургүйцэж, Erkhem Damdin “За чи одоо яс хаяж хагалан бутаргаж худал үнэн түүх зохиохоо больж үзээрэй дээ, урт хэл чинь хүзүү орооно шүү, тэгтлээ үзэн ядаад ядаж байвал зохион байгуулалттай хөөж гаргачхаач, хотноос холдож жалганаас гарч үзээгүй нохой шиг царайлж байхаар” хэмээн давшилж, Qaipkhan Kereid Molqy олон үггүй “Зайл...” хэмээн хөөж, John Wick “Мөр мөрөөрөө аж төрж байгаа казахуудаар бага оролдоорой гөлөгнүүдээ. Зүгээр нэг дээрэлхэнэ гэж бодож бгаа бол тийм зүйл огт болохгүй шүү пяздаанууд минь. Адилхан монгол улсын иргэд, Монголын эрх ашгийн төлөө явдаг. Андуураад байгаарай” гэж заналхийлж, М.Мухамед “Манжууд хуцаж л байдаг” хэмээн доромжилжээ.


Залуу үе маань архивын баримтаар баталгаажсан түүхэн үнэнийг бичсэн хүнд ингэж л хандаж байна. Тэнэг хүн л түүхийг шүүх гэж оролдож, архивын баримттай маргалдана гэж өмнө нь нэгэн докторт хандан хэлж байсан үгээ энд бас давтчихъя.


Монголд хасгууд ирж суурьшсан түүхийг мэдэх манай монголын ахмад үеийн хасгууд (Хасаг гэх нэршил нь эртний сакуудтай холбогдох бахархалт нэршил гэж шинжааны нэгэн хасаг эрдэмтэн надад тайлбарласан, манай эртний сурвалж бичгүүдэд хасаг гэж бичдэг учраас казах гэсэнгүй) болоод эрдэмтэн мэргэд нь үнэн түүхийг хойч үедээ хэлж ухааруулж байвал Монгол улсын үндэсний эрх ашигт нийцтэйсэн гэж бодно. Ер нь түүх амархан гуйвах шинжтэй. Монголын баруун, баруун өмнөд хилээр дүрвэж ирэгсэд, дүрвэж гарагсад гэх нэг сэдэв, Осваны хасгуудын дээрэм гэх нэг сэдэв, Гоминданы өдөөн хатгалга, халдлага гэх нэг сэдэв, Баруун хилийн байлдаан гэх өөр нэг сэдэв нь нийлээд БНМАУ-ын баруун хил, хил орчмын бүс нутгийн ХХ зууны тэргүүн хагасын түүх бичлэгт чухал байр суурь эзлэх учиртай, албан ёсны түүх бичвэрт нэг мөр болгож тусгах ёстой асуудал мөн.



Доктор Б.ГАЛААРИД

2026.06.15.


"Aidin Marat 5d Tpoлл ΧγH TYYX m3Aл33 юy KKK Reply Message Hide Qaipkhan Kereid Molqy 3d 3aйл... Reply Message Hide Erdsuren Baliyanjab Da 5d yH3H WyΥ Reply Message Hide Jamiyan Damdin 5d OлoH Aomor m3T Rpиa 6aйAar Reply Message Hide 1 5d Μ. MyxameA MaHжyyA xyuaж Л 6aйAar Reply Message 1" гэсэн бичвэр нарын зураг байж магад

"Galaarid Галаарид John Wick 5d Мер мероере аж терж байгаа казахуудаар бага оролдоорой гелегнуудээ. Зугээр нЭГ дээрэлхэнэ гэж бодож бгаа бол тийм зуйл ОГТ болохгуй ШУу пяздаанууд минь. Адилхан монгол улсын иргэд, Монголын эрх ашгийн телеΘ явдаг. Андуураад байгаарай Reply Message 1 View 2 replies Rash Zauphil 5d Шал худлаа тγγ бна. 1934 онд Бархелеес Говь-Алтайн Алтай сумын нутгаар орж ирж Аж богдоор нутаглан байсныг Засгийн газрын шийдвэрээр Хил орчмоос алсалж Жаргалан сумын нутагт авчирч суурьшуулсан. Тэдний нутаглан бсан уулыг Хасагт хайрхан гэж нэрлэсэн. Цаст уулыг хасгууд" гэсэн бичвэр нарын зураг байж магад

"Erkhem Damdin· 5d За чи одоо яс хаяж хагалан бутаргаж худал уНЭн γγ зоХиохоо больж узээрэй дээ, урт хЭЛ чинь ΧΥЗУΥ орооно шУγ, ТЭгТлЭЭ узэн ядаад ядаж байвал ЗОХион байгуулалттай хеж гаргачхаач, ХотнО холдож жалганаас гарч узээгуй нОхой ч шИГ царайлж байхаар Reply Message 1 View 2 replies 5d Жыргау Хаймолда Шаал хутла ам дамжисан яриа, харин ам дамжисан яриа τγγх биш, хов живээс хэтрэхгуй, хЭн нЭГЭНийГ муулаад, ХЭн нэгэнийг магтаад яриад байвал тэр болгон Τγγχ болохгуйшдээ тИйм болхоор, енгерсенΘΘ биш ирэдуйгэ бодож амьдар, цаг хугцаа богинхон ШУΥ Reply Message 3" гэсэн бичвэр нарын зураг байж магад