sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо АНУ-Вьетнамын дайны үеэр амь үрэгдсэн америк цэргүүдийн тоог давсныг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн тоон үзүүлэлтүүд харуулжээ.
АНУ-д халдвараар нас барсан хүний тоо Вьетнамын дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн тоог гурав хүрэхгүй сарын хугацаанд давсан нь энэ юм. Арав гаруй жил үргэлжилсэн Вьетнамын дайны үеэр 58220 америк цэрэг амь үрэгдсэн юм.
 
 
 
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 82 өдрийн дотор 58365-д хүрчээ. Тус улсад халдвараар нас барсан анхны тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд бүртгэгдсэн байна.
 
 
 
Мөн АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нэг сая давжээ. Сүүлийн мэдээллээр дэлхий даяар 3.1 сая хүн халдвар авч, 216 мянга гаруй хүн нас баржээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг