sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ABC/. АНУ-ын Нью-Йорк хотын 40 гаруй цагдаа коронавирусний халдвар авсны улмаас нас барсан гэж тус хотын цагдаагийн дарга Дермота Ши мэдээлсэн байна.
 
 
 
“Коронавирусний тархалттай тэмцэхийн хажуугаар би эмгэнэлт мэдээ дуулгаж байна. Өнөөдөр бид гурван ажилтнаа алдлаа” гэж Ши “Twitter” хуудсандаа бичсэн байна. Ингэснээр Америкийн тус томоохон хотод коронавирус тархсанаас хойш  нас барсан цагдаагийн ажилтны тоо 41 болжээ.  
 
 
 
Нью-Йорк хотод 5300 цагдаа болон цагдаагийн байгууллагын энгийн ажилтан халдвар авсан бөгөөд 4779 хүн эдгэрсэн байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д  халдвар авсан хүний тоо 1.22 сая давж, 73 мянга гаруй хүн нас баржээ. Тус улсын Нью-Йорк муж улсад хамгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд 323 мянган халдвар авч, нас  барсан тохиолдлын тоо 25 мянга давсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 3.6 сая гаруй хүн халдвар авч, 250 мянга гаруй хүн нас баржээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг