Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим ертөнцөд олны анхаарлыг татаад буй, Шри Ланка Улсын Коломбо хотын оршин суугч зохиолч, блогчин Инди Самарадживагийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
“Бид бүгд монголчуудаас зөвлөгөө авах ёстой. Дээр нь хэдэн хонь авчихдаг бол болох нь тэр”
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусээс үүдэлтэй нас баралт “тэг”, дотоодын тархалт “тэг” үзүүлэлттэй, бүгд гаднаас орж ирсэн халдвар байна.
Тэднийг зүгээр л азтай байна гэж үзэх аргагүй
Монгол Улс аль нэгдүгээр сараас эхлэн коронавирусний эсрэг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд түүнээс хойш хязгаарлалтаа сулруулаагүй л байна. Харин энэ их хүнд хүчир ажлын төлөө тэд магтаал бараг сонсохгүй байна. Энэхүү “Монголын жишээг” хэн ч ярьсангүй.
Үүний оронд бид бүгд Герман, Шведийн бүрэн бүтэлгүйтлийн талаар л яриад байгаа. Дотоодын тархалт “тэг” гэдэг нь үнэхээр амжилт болохыг би дээр дурдсан. Монголд ийм л байна гэж Шри-Ланкийн зохиолч, блогчин Инди Самараджива "medium.com"-д бичжээ.
Тэд ямар арга хэмжээг хэзээ авч, хэр үр дүнтэй ажиллав гэдгийг харцгаая. Та бүхэн над шиг л гайхширч хоцрох вий. Монгол Улс үүсэн нөхцөл байдалд эрчимтэй арга хэмжээ авсан. Тэгээд яагаад ч юм бэ үүнд нь 30 000 хонь оролцсон гэж байгаа.
«Хүлээгээрэй хэзээний Монгол вэ, нэг хавтгай дөрвөлжин километрт хоёр хүн оногддог, алслагдмал, тусгаарлагдмал Монгол уу, тэр "COVID-19" нь гарч ирээд тэнд хэнийг ч олохгүй” гэх байх та. Үгүй дээ!
Монгол Улс нь дэлхий дээр үнэхээр хүн амын нягтаршил маш багатай орон нь үнэн. Үндэстний хувьд нийгмийн нягтаршил харьцангуй бага. Гэвч нийслэл Улаанбаатарт нь 1,5 сая хүн амьдардаг нь COVID-19 тархахад бүрэн хангалалттай.
Бодит байдал дээр Улаанбаатарын хүн амын нягтаршил (307 хүн 1 км²-т ) Италийн цар тахлын голомт болж хамгийн их хохирол амссан Бергамо хотын хүн амын нягтаршилтай (400 хүн) бараг ижил. Хүн амын нягтаршил харьцангуй багатай нь Бергамог аварсангүй. Ер нь ийм нөхцөл байдал нь хэнийг ч аврахгүй.
Алслагдмал гээд байгаа өнөөх Монгол Улс нь хаана байдаг билээ? Үнэндээ орчин үеийн Монгол Улс тийм ч алслагдмал улс биш болсон.
За яах вэ мориор явбал мэдээж удах байх, харин онгоцоор Бээжин ороход 2 цаг л болно. Монгол Улс нь Уханьтай өдөр тутмын харилцаатай явж ирсэн, Улаанбаатар хот нь Хятад, Оростой төмөр зам, авто замаар холбогддог, хил дээр нь байнгын хөл хөдөлгөөнтэй. Хятадаас ирэх цар тахлын эхний давалгаа тэднийг нөмрөөгүй байлаа гэхэд Оросоос ирэх хоёр дахь давалгаа нөмрөх л байсан. Тиймээс тэднийг алслагдмал байдал нь аварсан юм биш.
Гажил
Миний бие ч гэсэн нөлөөнд нь автсан хэвшмэл үзэл энд байгаа. Бид хөгжиж буй орнууд азтай байна л гэж төсөөлнө. Цаг агаар нь, хүн амын нягтаршил нь эсвэл экологийн ямар нэг аз хийморь л нөлөөлөөд байна гэж ярих жишээтэй. Харин энэ нь барууны тайлбарлагчдын хувьд “когнитив” буюу сэтгэхүйн ноцтой гажуудлыг илэрхийлж байна. Тэр нь «Ядуу... үхлийн тохиолдол байхгүй нь ... цаг агаар нь л нөлөөлөө биз» гэх мэтээр илэрнэ.
Баян орнууд хэзээний л Монгол мэт орнуудад тусламж үзүүлдэг, зөвлөхүүдээ илгээдэг. Тэгвэл энэ бүх хугацаанд тэд өөрсдөө Монгол Улсаас зөвлөгөө авах ёстой болчихоод байна.
Зүгээр л байдал ямар байгааг, самбар дээрх тоо баримт, Монгол Улс юуг, ямар хугацаанд хийчихэв гэдгийг харцгаая. Тэгээд энэ бүхэн зүгээр л аз гээд та хэлээд үз л дээ. Үнэн хэрэгтээ тийм биш шүү. Тэд маш их хичээл зүтгэл гарган ажилласан, энэ нь ч бүгдэд харагдаж байна.
Харин одоо өнгөрсөн рүү, 2 дугаар сарын 23-нд эргээд очлоо гээд төсөөлөөд үзье. Хятад орон Хубэй мужаа дөнгөж хаагаад байлаа. Энэ үед та улс орныхоо удирдагч нарт юу гэж хэлэх байсан бол?
Та энэ бүхэн маш ноцтой, гарцаагүй тулгарна гэдгийг хэлэх байсан. Яг одоо улс орноос гарах, орохыг хязгаарла, яг одоо нийгмийн хувьд хоорондоо зай барьцгаа, мөн яг одоо эм бэлдмэлээ бэлд, нөөцөл гэх байсан. Та тэдэнд яг одоо ажиллаач ээ гэх байсан.
Харин Монгол Улс яг үүнийг л хийсэн, тэдэнд цаг хугацааны машин гэж байгаагүй. Тэд зүгээр л Уханьд чухам юу болоод байгааг харж Хятад, ДЭМБ-тай үйл ажиллагаагаа зохицуулсан. Үүнд л тэдний бүх нууц байгаа юм.
2 дугаар сарын 22-ны өдөр
Зарим хүмүүс ДЭМБ-ыг нэг тийм улс орнуудад халддаг, мөрдлөг явуулдаг, бүгдэд юу хийхийг нь заадаг цэрэгжсэн байгууллага мэт боддог. Энэ байгууллага тэгж ажилладаг гэж үү? Үгүй, тэд зөвхөн туслахын тулд ирдэг. Та бүхэн ДЭМБ-ыг сонсох ёстой. Монгол Улс сонссон. Эрүүл мэндийн яам нь 2 дугаар сарын 22-нд ДЭМБ-тай хамтран энэ вирус бодит зүйл гэдгийг зарлах гэж хэвлэлийнхэнд зориулж хурал хийсэн.
Тэд вирус хүнээс хүнд халдсан (AKA, халдвартай AF) гэдгийг мэдэгдэж хүмүүсээ шалган бэлтгэлээ базааж эхэлсэн. Би Монгол Улсын коронавирустэй хийх тэмцэлд гаргасан амжилтын нууцыг хэлье: Монгол Улс аль нэгдүгээр сараас эхлэн энэ бүх нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч ажилласан.
2 дугаар сарын 24-ний өдөр
Энэ үед улирлын чанартай ханиад томуунд монгол хүүхдүүд хүчтэй өртсөн бөгөөд Монгол Улс юуны түрүүнд хүүхдүүдээ хамгаалалтад авсан.
Би л лав булангийн цаанаас машин ирж буйг сонсвол гарч ирэхийг нь хүлээхгүй шууд л хүүхдүүдээ хамгаална. Монгол Улс хүүхдүүдээ хамгаалахын тулд сургуулиудыг 2 дугаар сарын 27-ноос эхлэн хаах тухай зарласан.
Бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монголын засаг хаах, хязгаарлах арга хэмжээгээ бүгдийг нь урьдчилан зарлаж байсан. Энэтхэгтэй адил байгаагүй шүү. Бэлтгэл хангагдсан тул улс орон нь ямар нэг эмх замбараагүй байдалд өртөхгүйгээр аажимдаа хаагдсан.
Аль нэгдүгээр сараас л иргэддээ гараа сайтар угаах, амны хаалт зүүх, бусад асуудлаар зөвлөж эхэлсэн. Гэтэл бидний олонх нь энэ тухай их л хожуу сонсож билээ.
Хэсэг хугацааны дараа Монголын Засгийн газар тусгай хуралдаанаараа дараах шийдвэрийг гаргасан:
- их дээд сургуулиудыг хаах;
- тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, нэвтрэлтийг хязгаарлах (төмөр зам, агаарын хөдөлгөөнөөс бусад);
- бүх олон нийтийн үйл ажиллагааг хориглох;
- эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авах, эрүүл мэндийн ажилтнуудад хөрөнгө гаргах.
Монгол Улсын эдийн засаг бараг бүхэлдээ экспортоос хамаардаг тул асар их хохирол амссан.
Монгол Улс өвгөд хөгшдөө “найр тавин” вирустэй тохироо хийгээгүй. Зүгээр л вируст “далд ор” гэж хэлээд бүх хүнээ аварсан. Тийм ээ, энэ орны эдийн засаг ихээхэн ачаалал авсан, гэхдээ ингэхээс өөр арга байгаагүй.
Монгол Улс энэ цар тахалт хямралын бүх үед маш хариуцлагатай ажиллаж ирсэн. Яг үүнийг л бусад нь хийх ёстой.
Халдвар авснаас хойш хоёр долоо хоногийн дараа илэрдэг өвчин тул энэ бүхэн вирустэй тэмцэх цорын ганц арга юм. Доктор Сифэн Ву «Хэт үйлдэл нь үйлдэл огт хийхгүй байснаас дээр» гэж хэлсэн байна.
Монгол Улс халдварын дотоод тархалтыг гаргахгүй байж яаж чадсаныг та мэдэх үү? Тэд ийм нөхцөл байдалтай олон мянган удаа тулгарсан мэт ажилласан.
Монгол Улс 1 дүгээр сарын 27 –нд Уханиас 31 оюутнаа эх орондоо авчрах яриа хэлэлцээрийг эхлүүлсэн. Хоёр сарын 1-нд иргэдээ авчирч нисэх багийн хамт тусгай төвд тусгаарласан. Үүгээр монголчуудаа тасралтгүй татан авч, эхлээд 14 хоногоор, дараа нь 21 хоногоор үргэлжлүүлж тусгаарлах эхлэлийг тавьсан. Энэ нь гаднаас орж ирэх халдварыг хяналтдаа авах, улмаар дотоодын тархалтыг гаргахгүй байх боломжийг олгосон.
Дийлэнх улс орон гараа хумхин сууж байхад Монгол Улс энэ бүгдийг нэгдүгээр сард хийж байлаа. Шоргоолж, дэвхрэг хоёрын үлгэр болон Жон Сноугийн домогт гардгаар тэд өвөл цаг ирнэ гэдгийг санаж зохих бэлтгэлээ базаасан юм.
Нэгдүгээр сард та нарын улс орон чухам юу хийж байв? Тэр үед Монгол Улсын зүг харсан бол хэчнээн олон хүний амийг аврах байсан бол?
Хоёрдугаар сар
Хоёрдугаар сарын туршид Монгол Улс амны хаалт, оношлуур, хувийн хамгаалалтын хэрэгслээ базааж эмнэлэг, хүнсний захуудаа шалган хотоо халдваргүйжүүлж болзошгүй хүндрэлд хүчлэн бэлтгэж байлаа. Азийн орны хувьд маш чухал баяр- Цагаан сараа ч тэмдэглэсэнгүй.
Бусад оронд халдвар тархах тохиолдлууд гарч эхлэхэд өмнөд говьдоо онц байдал зарласан. Нүүрсний экспортоо зогсоосноор эдийн засгийн хүндхэн цохилтод ч оров.
Тэд нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт зохих ёсоор ажилласныг та харж байна. Бусад орон энэ мэт алхмуудыг хийсэн боловч хожимдсон. Хэтрүүлсэн үйлдлүүд мэт харагдавч Монгол Улс ямагт цаг алдалгүй ажиллаж чадсаар ирсэн.
Хоёрдугаар сард Монгол Улс Өмнөд Солонгос, Японд хийх нислэгээ түр зогсоов. Тэр үед Хятадад тусламжаар 30 000 хонь илгээсэн. Харин яах гэж гэдгийг нь би сайн ойлгоогүй.
Жич: Монголчууд хүнд цаг үе тулгарсан нэгэндээ хониор туслах уламжлалтай
Ерөнхийлөгч Х. Баттулга нь Хятадад хийсэн айлчлалаас ирээд өөрөө 14 хоногийн хөл хорионд орсон.
Монголд COVID-19-ийн анхны батлагдсан тохиолдолд 3 дугаар сарын 10-нд бүртгэгдэв. 3 дугаар сарын 2-нд Москвагаас ирсэн Францын иргэн вирус тээгч болох ньтогтоогдсон. Харин Монгол Улс үүнд бэлэн байлаа. Тэд түүний офис, зорчиж явсан галт тэрэг, тэр бүү хэл бүхэл бүтэн аймагт хөл хорио тогтоож галт тэрэг, автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Монгол Улс хагас хаалттай орон болсон. Олон дэлгүүр хоршоог хаах, 9,2 сая шоо метр талбайд 6000 цэгийг халдваргүйжүүлэх арга хэмжээ авсан. Зарим газрыг давтан халдваргүйжүүлсэн.
Нэгэн тохиолдол. Халдварын ганцхан тохиолдол гарахад л энэ бүхнийг хийсэн. Дотоодын тархалт байхгүй байгаа нь ийм учиртай. Хүн амын нягтаршил үүнд ямар ч хамаагүй. Энэ давуу талаа галт тэргээр халдвартай нэг л хүн зорчиход алдах эрсдэлтэй.
Монгол Улс дэлхийд тэргүүллээ харууллаа. Зүгээр л нэг нас баралт “тэг”, дотоодын тархалт “тэг” биш шүү . Ерөөсөө л “тэг” үзүүлэлт. Тэдний газар нутагт юу ч тохиолдсонгүй. Бид бүгд Монгол Улсын зөвлөгөөг авах ёстой. Дээр нь хэдэн хонь авчихвал бүр болох нь тэр.
Б.Хандмаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Xudlaa magtaal tsaasan malgai umsguj uursdiiguu xuurguu l.
Монголын төр засаг, онцгой, эрүүл мэндийнхэн гээд чадах чинээгээрээ сайн ажиллаж байгаагийн үр шим шүү. Цагаан хэл ам хүрэх вий дээ. Амжилт хүсч сайн сайхныг хүсье.
202.126.89.149-тэнэгээ юу нь худлаа байна,юу гэж магтсан байна,Монголчууд хөөрхөн,тасархай ухаантай гэж магтаж уу,үгүй,зүгээр л бодит зүйлийг л бичиж
Эхлээд бид "Тэнгэрлэг Ген"-тэй гээд баахан хөөрөл хөл хөөрцөг болов доо. За тэгээд тусаад эхэлсэн чинь Ханд нь хага дарагдана биз. Одоо нэг хүнд оногдох Коронагаараа дэлхийдээ дээгүүрт тууж явна даа, удаан эмчилж байгаагаараа бас дээгүүрт. Боловсролгүй нэг их хөөрсөн тэнэгүүйд
Яачихаав, тэгээд. Барьж байна, зүтгэж байна. Овоо ш дээ. Чи бид хоёрын боловсрол ч нохойны нимгэн цавь бизээ. Чадвал орос , англи дээр орчуулчих. Тооё.
Hoshuu nemeheer huruu nemee gej Mongol ug l dee
Huts erguu human ats mini
Нэгдүгээр сард хятадын ухань хотод коронавирусийн халдвар гарлаа гэж мэдээ гарсны маргааш нь монгол улс өмнөд хилээ хааж, хилээр орж гарах хөл хөдөлгөөнийг хязгаарласнаар коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж чадсан юм. Бусад улс орнууд монгол шиг нэгдүгээр сард хятад улсад коронавирусийн халдвар гарсны маргааш нь хилээ хааж, хилээр орж гарах хөл хөдөлгөөнийг хязгаарласан бол коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, дэлхий даяар коронавирусийн халдвар тархахгүй байх байсан юм.
Бельги иргэнд ч бас баярла.Францаас алдаж дууссан ш дээ. Харин ч тэр хүн Монголчуудад гай болоогүй тус болсон. УОК, ЭМЯ цочроо авч гадаадаас ирсэн хүн бүрийг тусгаарлаж эхэлсэн. Ганцхан олон улсын нисэх буудалтай, хэдхэн боомттой, хүн ам тархай суурьшсан Коронагаас сэргийлэх тийм хэцүү биш МОНГОЛД.
Тун таруухан орчуулга байна
Unen zov l bichsen bna gehdee magtaald sagsuurah hereggui UOK busad baiguullaguudad amjilt husie
Уйлмаар байна.Үнэн бичжээ.Бидний Чингисийн Монголчууд жагар бурхны орон Энэтхэгтэй эртнээсээ ахан дүүс бөлгөө.
Solioroodaarai
Япон Шин Жи Пиний айлчлал хүртэл нууж байлаа. Айлчлахаа болингуут халдвар авагсдын тоо огцом нэмэнгдсэн. Манайх сонгуулийн дараа яах бол хэн ч мэдэхгүй. Үгүй зарим хүмүүс мэдэж ч магад. Японд эсрэг биетийн шинжилгээ хийгээд эхлүүлсэн. Өмнө нь тархсан байж магад гэдгийг тодорхойлохын тулд, харин манайх оношлох ганц ч багажгүй байхдаа манайд илрээгүй гэж мэдээлж бсан шиг санагдана.
орчуулга гэсэн мөртлөө монгол хүн бичсэн санагдлаа... гэхдээ нэг үнэн нь монголчууд тарваган тахлын эсрэг тэмцдэг арвин туршлагатай... тэр л тус болсон...
Монголчууд боловсролтой, ажил хийе гэвэл хийж чадах, чаддаг, тийм мэргэжлийн ажлтануудаар дутагдахгүй гэдгээ харуулж байна.Дээдэх нь суудлаа олоод дорх хүмүүстээ, өх нийт иргэддээ, албан хаагчиддаа ажил хариуцуулбал, тэднийгээ дэмжиж чадах юм бол, чаддагсан бол монголчуудыг хөгжүүлэх, 30 тэрбум амдолларын өрийг бонгино хугацаанд дарах болох боломж, ажиллах нөөц бүрэн бий гэдгийг корона юроновирүстэй хийж байгаа тэмцэл нотлон харуулж байна. Иймд шинэ сонгуулиар цэгцтэй, зүтгэлтэй, хуулийг и мөрдөн ажилладаг тийм нам, эвслийг сонгож, гаргаж ирвэл монгол улсад хөгжих боломж, бололцоо байна гэдгийг батлан харууллаа. Өнөөгийн монголын болохгүй бүтэхгүй байгаа болгоны эхлэл, буруутан нь идэх дуршилтай, бусдыг хуурч ярих хэвшилтэй Их хурлын гишүүдээс шалтгаантай гэдгийг нотоллоо. Иймд манай шинээр сонгогдох Их хурлын гишүүд, түүнээс эмхлэн байгуулхгдах ЗГ-т тийм удирдагчдыг гаргах хэрэг, шаардлага хойшлуулашгүй л хэрэгтэй байна сан.
БАЯРЛАХ БОЛООГҮЙ НЭГ Л АЛДВАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ДУУСНА ШҮҮ. ХУДЛАА БҮҮ ХӨӨРЦӨГЛӨ. МОНГОЛД АЛЬ ЭРТ ХӨНГӨН ХЭЛБЭР НЬ ОРООД ТАРХСАН БАЙГАА Ч ЮМ БИЛ ҮҮ. ҮГҮЙ Л БАЙГААСАЙ.
Hen naa chne mongol hvn tusdaggvi darhlaatai getsen bn sain ajillaj bn arga,hemjee sain awch bn gj bgzde huurtsuglsun yum alga harin uram awch bn bidii tuluu ajillaj bga hvmvvs yj uram awch bgg boddoo
Монголын халдвартын эмч нар байнгын бэлэн байдалтай байдаг. Учир нь нөгөөх хулгар шард байдаг тахал, бас шүлхий шүү дээ. Жил бүр л энд тэнд тахал гарч, тэнд нь халдвартынхан шуурхай очиж нэг хоёрдугаар хавьтлуудыг тусгаарлаж, хэд гурван суманд хөл хорио тогтоочихдог. Гэтэл японы эмч нар хүртэл нэг хоёрдугаар хавьтал гэж юу болох, яаж тусгаарлахыг мэдэхгүй Диамонд принцесс дээр бантан хутгаж хаясан.
Bidnii gazaraas yylan deer garch zalbirsaniig tengerees harna Daa. Yynd l hamag uchir ni bii. Manai emnelegiin ajiltnyyd sain ajillaj baigaa tedendee daadgasan yum aa, erhem ee
Энэ бол хоосон магтаал байна. Эрх баригчдын амин хувиа хичээсэн үйлдлээс болоод 140 өвчин зөөвөрлөгдөж ирсэн. Үүнийг монголын туршлага гэх үү? Гадаадын хүний нэр барьж өөрсдийн балгаа магтаалаар нуух хэрэггүй.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг дэс дараалалтай зөв авч хэрэгжүүлсэн засгийн газар ОБГ,ЭМЯны хамт олонд Монголчууд бүгд гүнээ талархаж байна.5сарын байдлаар халдварын эрсдэл буураагүй байгаа тул бүгдээрээ хичээж хувийн хамгаалах хэрэгслээ зөв хэрэглэж гараа тогтмол угааж амьдарч буй орчныхоо эрүүл ахуйг сайжруулах ёстой шүү
Аль аль нь л байгаа Энэ тахал чиигнии тахал гэсэн Тиймд норж болохгүй юм байна Манайх хууоай. хүн цөөтэй.мах үздэгээс бас шалтгаалж л байгаа Болгоомжтой байхгүй бол оросоос орж ирээд байгаа Янз бүрийн АМ яриад байх бодоогүй Хичээцгээе
Энэ цаг үед цэргийн мэргэжилийн хүн засаг толгойлж бгаа нь их олз шүү.ЕС Хүрэлсүх опертив тактикыг маш сайн хийсэнээр хүн ардаа эрсдэлээс хамгаалж чадлаа.
Mongoliin emch erdemtediiin uhaan shuu dee ternees bish mongol ingej yaduu buurai archaagui oron bolohgui biz dee uhaantai shudarga humuusee demjvel hogjino sh dee
Зөвлөгөө өгөөд хонио өгнө гэж юу байхав харин зөвлөгөө авсан аараа та бүхэн бидэнд юм өгөх ёстой болж байна даа манайх 1 сарын сүүлээс сургуулиа хаасан
Heden maliin mbe ach buyn bh gj boddog oo Belcheeriin mal gedeg chne uul hadaar ywj emiin urgamal idesniil hereg bhdaa
монгол бол газрын зургаар дэлхийн толгой хэсэг. Бусадтивүүд цувдайн хэсэг л юм. Вирус цувдай дотроо их тархана. Толгой уруу үсэрхийлэх нь бага шүү. Ок