sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /G1/. Бразилын "Альберт Эйнштейн" хэмээх нэр хүндтэй эмнэлэг коронавирусийг илрүүлэх анхны генийн оношлуурыг бүтээжээ.
 
 
 
Өндөр нарийвчлалтай энэхүү оношлуурт Дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон улсын патентын газар патент олгосон бөгөөд оношлуурыг ирэх сараас халдварт өвчнийг илрүүлэхэд ашиглах боломжтой болох аж. Бразилын эрдэмтэд ДНХ-гийн жижиг хэсгүүдийг шинжилдэг шинэ үеийн технологи дээр үндэслэн энэхүү оношлуурыг бүтээжээ.
 
 
 
Шинэ оношлуур нь шинжилгээний дүнг 100 хувийн нарийвчлалтай үнэн зөв гаргадаг гэдгийг эрдэмтэд мэдэгджээ. Үүнээс гадна хүмүүсийг шинжилгээнд олноор нь хамруулахад ашиглах боломжтой анхны генийн оношлуур аж. Тодруулбал, шинэ оношлуураар нэгэн зэрэг 1536 дээжийг шинжлэх боломжтой байгаа нь PCR оношлуураас 16 дахин илүү аж. Шинжилгээний хариу гурван өдрийн дараа гардаг байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг