sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис, Сент-Пол хотуудад болж буй гудамжны эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын тоо нэмэгдсээр байна гэж CNN телевиз мэдээлжээ. 
Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа эсэргүүцлийн ажиллагаа пүрэв гаргийн орой гэхэд хүрээгээ улам тэлсэн байна. CNN телевизээр мэдээлж буйгаар, Миннеаполис, Сент-Пол хотуудад хэд хэдэн барилга, машин шатаж, зарим дэлгүүрийг тонон дээрэмджээ. Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд цагдаа нарт баривчлагдаж, нас барсны дараа Миннесотад эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн юм. Жагсагчид Флойдыг баривчилсан цагдаа нарын ажиллаж байсан цагдаагийн хэлтсийг бүсэлжээ. Жагсагчдын зарим нь цагдаагийн хэсэг рүү дайран орж, галдан шатаасан байна.
 
Түүнчлэн олон газарт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж байна. Цагдаа нар эмх замбараагүй байдлыг даамжруулахгүйн тулд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, манаргах гар бөмбөг хэрэглэж байгаа аж. Жагсагчид хариуд нь цагдаа нар руу чулуу, лонх шидэж, лазерын гэрэл нүд рүү нь тусгаж байна.
Эсэргүүцлийн ажиллагаа мөн Колорадо муж улсын Нью-Йорк, Денвер хотуудад, Нью-Мексико муж улсын Альбукерке, Кентукки муж улсын Луисвилл хотуудадд болж байгаа тухай  “The New York Times” сонин мэдээлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг