“Нүүдлийн соёл иргэншлийн академи”-ийн номч академич Д.ГАНБОЛДТОЙ Монголын бичиг үсгийн томоохон өв, дурсгал соёмбын талаар ярилцлаа.
-Та соёмбо үсгийн талаар олон жил судалгаа хийсэн юм байна. Тэгэхээр энэ талаарх түүхээс хуучилбал сонин байна?
-Монголын алтан ургийн хүн, номч мэргэн, Өндөр гэгээн Занабазар 1650 онд соёмбо үсгийн санааг анх олсон байдаг. Улмаар 1686 онд Их ерөөлийн буюу Цагаан сарын их хуралдааны үеэр зүүн гурван хошуу /халх долоон хошуу/-ны эрдэмтэн мэргэдэд толилуулсан гэж түүх шашдирт бичсэн байна. Тухайн цаг үе буюу XVII зууны үед Монголын сүүлчийн хаан Лигдэн хутагт тэнгэрт хальж, түүний дараа жил 1635 онд Богд Занабазар гэгээн мэндэлсэн нь Монголын алтан ургийн удам судар тасраагүйг гэрчилнэ. Мөн Лигдэн хааны ач Бүрни ван гуч хүү Лувсан тайж нар удмаа залгаж авч явсан. Түүнээс гадна Монголын алтан ургийнхны тухай өгүүлсэн “Монголын нууц товчоо’’-ны үргэлжлэл “Алтан товч”-ийг зохиосон байдаг. Үүнд бөө мөргөл, сүсэг бишрэлийн талаар тодорхой дурдсан байгаа юм. Тодруулбал,
Ерэн есөн тэнгэрийн орноос бууж эзэгнэсэн
Ерөнхий бүгдийг сайтар эзэмшсэн
Есүхэйн хөвгүүн Чингис хаан гэж дурдсан байдаг.
-Соёмбо үсгийг олноо таниулсан 1686 он нь ямар учрал ерөөлтэй жил байсан юм бэ?
-Энэ нь улаан барс жил бөгөөд 1206 онд Чингис хааныг ширээнд нь залж Их Монгол улсыг тунхагласан нь мөн улаан барс жил байжээ. Өөрөөр хэлбэл, есөн улаан барс жил давхацсан билэгт сайн он байсан аж. Нөгөө талаар соёмбо үсгийг хос дүрстэй гэж үздэг. Тухайлбал, соёмбо үсэгт хоёр багана, хос гурвалжин бас арга билгийн бэлгэдэл хоёр загас сүлжилдэн байдаг. Тэдгээрийг тоон болон дүрслэхүйн ухаанаар шүтэн барилдуулж харвал бөөгийн 44 хар тэнгэр, огторгуйд орших наран, саран, нэгэн галын дор нэгдсэн гэх утгыг бас давхар агуулж байгаа юм.
.jpg)
-Таны хувьд тоон бэлгэдлийг нэлээд шүтдэг хүн юм аа даа?
-Тийм. Үүнээс гадна Ардын хувьсгалын 99 жилийн ой тохиож байгаа энэ онд УИХ-ын сонгууль болох гэж байна. Мөн соёмбо үсгийг бэлгэ тэмдэгтээ шингээсэн, улс төрийн ганц хүчин нь МАН байгаад судлаачийн хувьд ихэд бэлгэшээж байгаа хэрэг. Мөн төрийн соёмбот алтан далбаа гэж бид ярьж, шүтэж биширдэг улс. Түүнийг харах бүртээ иргэд маань энэ учир жанцан, ач холбогдлыг ойлгож мэддэг, тунгаадаг байгаасай гэж боддог юм. Тоон утгат соёмбо үсэг нь тоонот гэрээ дээдэлсэн төрт ёсны уламжлал, тэнгэрт таалагдахуй, төрсөн заяа нь түмний буян, түмэн оддын гялбааг оосорлож оройдоо дээдэлснээр онгодын чуулган, одон орон судлалын олон улсын цагаан толгой, өрлөг түүхийн үндэсний оюун ухааны цэгц бүтээл гэж хэлж болно. Тийм түгээмэл зүй тогтол соёмбо үсэгт хадгалагддаг учраас түмэн олон, эрдэмт судлаачид адист их үсэг болохыг ухаарч тал бүрээс тайлбарладаг нь зүйд нийцнэ гэж боддог юм.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
соёомбо үсэг агаарт өөрөө тодорсон гэдэг юмаа. мэдээж гэгээнээ олох томъёо шүү дээ. яаж ажилладаг технологи юм байгам. социализмын үед дээр нь том од байрлуулаад больсон ☆
найман түмэн номыг нь үзчихсэн хүнд бол гайгүй байх
Энэ Д.Ганболд ямар солиотой хоосон магтаал жалчигч хулхи хүн бэ?
Судлаач ч бол доо. Лу. Алтан товчийг нууц товчооны үргэлжлэл гэчихжээ. Ичмээр дамшиг.
Занабазарын соёмбо Монголын биш Түшээт ханы Төв Хэнтийн тэмдэг.