
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд: "Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон иргэдийн язгуур эрх ашиг ноцтой зөрчигдөж, УИХ-ын гишүүдэд ард түмний итгэх итгэл алдарсан гэж нийт ард түмэн үзэж байна. Ийм УИХ-ыг тараах бэлтгэх үйл ажиллагааг орон даяар зохион байгуулахыг Улс төрийн намын тухай хуульд тусгагдсан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох эрхийнхээ хүрээнд улс эх орон, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дээрх ажлыг эхлүүлэхээс өөр гарцгүй болсон.
Парламентад суудалгүй шударга, худалдаагүй улс төрийн намууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөн, иргэдийг улс, эх орон, нийгмийн сайн сайхны төлөө бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж Монголын зүйр цэцэн үг байдаг. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам улс орон даяар ард түмнийг бидэнтэй хамтарч, УИХ-ыг тараахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг зурах үйл ажиллагаанд өргөн цар хүрээтэй, идэвхтэй, шуурхай оролцож, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлж, ирээдүй хойч үеэ эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрхийг дээдэлсэн шударга нийгмийг бий болгохын тулд УИХ-ыг тараахыг шаардсан иргэдийн гарын үсгийг орон даяар дэмжиж ажиллахыг уриалж байна. Бид орон даяар дэмжигчдийн гарын үсгийг цуглуулахын тулд иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн хүсэл бодлыг илэрхийлж, төр, иргэдийн хооронд байнгын тогтвортой, идэвхтэй харилцаа холбоог гүүр болгон ажиллана.
УИХ-ыг тараах шалтгаан:
УИХ-ын гишүүд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж чадаагүйгээс гадна хуулийг дээдлэн ажиллах, ард түмний элч болж чадахгүй нь илт харагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх чадамжгүй, хууль дээдлэн ажиллах зарчмыг ил тод зөрчиж байгаа нь нийгмийн сүлжээнд илэрхий мэдрэгдэж байна.
Иймд УИХ-ын гишүүдийг тангаргаасаа няцсан гэж нийт ард түмэн үзэж байна. Цаашид дээрх үйл ажиллагаанд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн тайван жагсаал, цуглааныг Үндсэн хуулийн хүрээнд зохион байгуулах шаардлагатай гэж үзвэл дэс дараалсан арга хэмжээг авч, орон даяар зохион байгуулах болно. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас өмнө нь парламентэд УИХ-ыг тараах тухай хялбарчилсан нэг удаагийн хуулийн төслийн санал агуулсан албан бичгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж байсан боловч үр дүнтэй хариу ирээгүй байна.
Дэмжигчдийн гарын үсгийг хэрхэн авах вэ?
Бид дэмжигчдийн гарын үсгийг: цаасаар, цахим хэлбэрээр, мөн цахим хуудсанд байршуулах байдлаар авна.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас “УИХ дүнг хэрхэн үзэх вэ?” гэж анзаарч байгаа.
Нэгдүгээрт, тодорхой тоо хэмжээнд хүрэхэд байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг шийдэх болно.
Хоёрдугаарт, нийтийн сонсгол явуулна.
Гуравдугаарт, арга хэмжээ болбол УИХ-ыг тараах хялбарчилсан нэг удаагийн хуулийн төслийг санаачилгыг зарим гишүүдэд санал тавьж, хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчдад уламжлах зэрэг улс төрийн намын тухай хуульд заасныг баримтлан ажиллана. " гэсэн байна.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл7
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан ,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Манжын хэлц үг яах вэ! Монгол хүн өөрөө улных болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Чацга царайлаад тэмцэж чадахгүй байж. Битгий гоншигноод бай!!!!
За яахнуу,,,оронд нь очоод суучихмаар санагдаад байна уу,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,,ингэж балайрч байхаар НАРА гаас очиж зөвлөгөө аваач,,,,гэвчиг,,,,,даанч та нөхөд минь жирэмслээд,,,,охин үр төрүүлэх ямар ч боломжгүй,,,, эр хүйстнүүд юм байншдээ,,,,тэгэхээр,,,, мөрөөдөөд л сууцгааж байх болждээ,,,
Дэмжиж байна овоо боловсролтой гайгүй хүмүүс гэж бодсон хүмүүс нь сайхан золбин дуракууд байсан юм билээ
Үндсэн хуульд "УИХ нь Засгиййн газрыг байгуулна, ажилд нь хяналт тавина, огцоруулна" гээд заачихсан байхад Ерөнхийлөгч, Цэц хоёр хөндлөнгөөс УИХ-ын энэ онцгой бүрэн эрхэд халдаж байгаа нь ёстой Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм. Хэрвээ Монгол улс парламентын засаглалтай улс мөн юм бол Ерөнхийлөгч, Цэц хоёр энэ балмад үйлдлийнхээ төлөө шууд огцорох ёстой. .
Хүрлээ маань,,,,,үлдсэн бүх насаараа монгол улсын ерөнхийлөгч болоод хөшчих санаатай юм болвуудаа,,,,
Парламетын засалалтай улсад Засгийн газрыг байгуулсан, огцоруулсан асуудлыг Ерөнхийлөгч, Цэц хянадаггүй дэлхий нийтийн жишиг бий. Одоо Ерөнхийлөгч, Цэц хоёр нь Засгийн газрын байгуулах, огцоруулах парламентын онцгой бүрэн эрхэд халдсан шившигт үйлдлэлийхээ төлөө нэн даруй огцорох ёстой.