РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 30 мянга давсан байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, сүүлийн 24 цагийн байдлаар 1262 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 31199 болжээ.
Түүнчлэн коронавируст халдвартай холбоотой байж болзошгүй өөр 4300 хүний нас барсан шалтгааныг тодруулж байна. Өмнөх өдрийн мэдээлэл нийтлэгдсэнээс хойш тус улсад шинэ халдварын тоо 28936-гаар нэмэгдэж, 555383 болсон бол эдгэрсэн хүний тоо 223 мянга давлаа гэж тус яам мэдээлжээ.
Бразилд халдварын тархалтын голомт нь Сан Паулу муж болон тус мужийн нийслэл болоод байгаа юм. Энэ бүс нутагт 118 мянга гаруй хүн халдвар авч, 8000 орчим хүн нас баржээ. Халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт тус мужтай хөрш зэргэлдээ оршдог Рио-де-Жанейро орж байгаа бөгөөд энд 56700 гаруй хүн халдвар авч, 5686 хүн нас барсан байна. Гуравдугаарт халдварын 53 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 3241 хүн нас барсан зүүн хойд нутгийн Сеара муж оржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна
Танай сайд Д.Сарангэрэл өчигдөр айлын хаалга балбаж сонгуулийн сурталчилгаа тараасан
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул хүнд нөхцөлд байгаа хүмүүст хувь хүн хоорондын зээл санал болгодог санхүүгийн. Та бол сайхан сэтгэлтэй, шударга, өгөөмөр сэтгэлтэй хувь хүн бөгөөд өрийг барагдуулахад зээл хэрэгтэй юу төлбөрөө төлөх үү эсвэл гайхалтай бизнес эхлүүлэх үү? Бид танд 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгож байна. Хүссэн бүх дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй, жилийн хугацаатай маш сонирхолтой хүүтэй байна. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай. doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна