sonin.mn
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэр гаргалаа. 
 
Хуралдаанаар мөн нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон НИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох талаар хэлэлцэн, шийдвэрлэлээ.
 
 
НИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу ирэх баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ.