БЭЭЖИН. /SCMP/. БНХАУ-ын судлаачид цар тахал болох аюултай шинэ төрлийн гахайн томуу илрүүлсэн гэж АНУ-ын “Proceedings of the National Academy of Sciences” шинжлэх ухааны сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэжээ.
“G4” хэмээн нэрлэсэн уг вирус нь 2009 онд цар тахал дэгдээсэн “H1N1” вирусээс гаралтай юм байна. “Энэ вирус хүнд халдварлах бүх шинжийг агуулж байна” гэж судалгааг явуулсан Хятадын их сургуулиуд, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн судлаачид мэдээлсэн байна.
Судлаачид 2011-2018 онд Хятадын 10 муж дахь нядалгааны газар, мал эмнэлгүүдэд 30 мянган гахайнаас хамрын арчдас цуглуулж, гахайн томууны вирусүүдийг ялгажээ. Шинэ вирус 2016 оноос хойш гахайнуудад илэрчээ. Дараа нь өмхий хүрэн зэрэг амьтад дээр туршилт явуулахад халуурах, ханиах, найтаах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Өмхий хүрэнд хүнтэй төстэй шинж тэмдэг илэрдэг тул томууны судалгаанд түлхүү ашигладаг байна. “G4” нь амархан халдварлах эрсдэлтэй бөгөөд өмхий хүрэнд бусад вирусээс илүү хүчтэй шинж тэмдгүүд илэрчээ.
Туршилтуудын дүнгээс үзэхэд, улирлын томууны дархлаа “G4”-өөс хамгаалахгүй болох нь тогтоогдсон хэдий ч уг вирусээр халдварласнаар эсрэг биет үүсдэг болохыг тогтоосон бөгөөд гахайн фермийн ажилтнуудын 10.4 хувь нь хэдийн халдвар авсан байна.
Вирус амьтнаас хүнд халдварласан нь илэрхий байгаа хэдий ч хүнээс хүнд дамжих эсэхэд судлаачдын санаа хамгийн их зовниж байгаа бөгөөд энэ талаарх нотолгоо одоогоор байхгүй байна. Судлаачид уг вирус цар тахал болох аюултайг анхааруулаад, гахайтай ойр ажилладаг хүмүүсийг хянах арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
угаасаа гахай бол ой цэвэрлэх зориулалттай бүтээгдсэн амьтан болхоос хүнд зориулагдаагүй юм
Цар тахал, МАНАН 2 оос үнэндээ залхаж гүйцлээ. Устгах вакцин нь монголын ард түмний хатуу хяналт зохистой шаардлага бусад нам эвсэл холбоодын нэгдмэл цул ажиллагаа байх болно.
ene hujaa gj
ENE LUUXAANUUDAAC XAMGIIN BALIAAR YUM TANDAA EXLEN XUJAANUUD ENE XORBOOGIIN JINXEN UCAN MALUUD URD XILIIG XEZEECH BYY NEE BOLOMJTOI BOL TOMOOC TOM URTAAC URT ONDOOROOC ONDOR XENCH DABAJ CHADXAARGYI XEREM BOCOGMOOR BAINA DAANCH MANAI ENE ULC TORIIN MALNUUD CHADAXGYIL DEE