ТОКИО. /TASS/. Өнгөрсөн шөнө Токио болон түүний ойролцоох бүсийн оршин суугчид солир өнгөрснийг ажиглах боломжтой байсан бөгөөд тэдний олонх нь дэлбэрэлт шиг чимээ сонсжээ. Эрх баригчид энэ үзэгдлийн талаар мэдээлэл цуглуулж байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нийслэл хотдоо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Ийм мэдээлэл гарсныг бид мэдэж байгаа. Бид одоо энэ талаар мэдээлэл цуглуулж байна. Одоогийн байдлаар хохирол бүртгэгдээгүй" гэж тэрбээр хэлжээ.
Японы твиттер хэрэглэгчид бөмбөг шиг хэлбэртэй тод гэрэлтэх биетийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Тэд мөн шөнийн 2 цаг 30 минутын орчимд дэлбэрэх чимээ сонсогдож, зарим байшингийн цонх доргиж байсан гэж ярьсан байна.
Японы дээгүүр солир нисэж өнгөрдөг үзэгдэл сард хэд хэдэн удаа бүртгэгддэг гэж тус улсын одон орны ажиглалтын газар мэдээлжээ. Гэхдээ агаар мандалд дэлбэрэх чимээ хүмүүст сонсогдох нь маш ховор үзэгдэл аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Наадах чинь солир бишээ солонгос бандгар бацааны пуужин.
Дэлхий галт уулын хүчтэй дэлбэрэлт, тухайлбал АНУ-д байдаг Шар хад, тэнгэрийн эрхстэй мөргөлдөх, хиймэл оюун ухааны хөгжлөөсөө болж сөнөх нь илүү магадлалтай байгааг дэлхийн том эрдэмтэд бичсээр байгаа шүүдээ. Усны үер,уул ус гулсах, аварга мөсөн уулнуудын хайлалт, ой, хээрийн түймэр, халдварт цар тахлуудаас /хөгжилтэй их гүрнүүдийн лабораториудаас гаргаж байгаа/ болж дэлхийн хүн амд их том гамшиг тусна. Тэгэхдээ мөхөхгүй. Эхэнд бичсэн 3 зүйлийн талаар он,сар, өдөртэй нь ч бичсэн байгаа.