sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам 13-р зуун цогцолборт үндэсний бөхийн барилдаан, халх харваа, шагайн харваагаар үргэлжлэн явагдаж байна.
 
Энэ жилийн Үндэсний сур харваанд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 540 орчим харваач оролцож байгаа. Өнөөдөр халх харвааны дунд өргийн харваанууд ид явагдаж байна гэж наадмын Сур харвааны салбар хорооноос мэдээллээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг