sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын начин Ц.Одбаярыг амлан авч барилдаж байна.
Харин улсын арслан П.Бүрэнтөгс, аймгийн арслан Б.Бат-Оршихтой, Улсын арслан Р.Пүрэвдагва,  улсын харцага  М.Бадарчтай барилдахаар амалсан бол  улсын заан Б.Пүрэвсайхан Б.Зоригтбаатар тунаж үлдэн барилдаж байна.
 
Зургаагийн даваанд улсын аварга Н.Батсуурь, а.а Ц.Мөнхбаярыг, Улсын арслан П.Бүрэнтөгс , шинээр начны болзол хангасан О.Мөнх-Эрдэнийг тус тус давсан. Харин улсын арслан Р.Пүрэвдагва шинээр начны болзол хангасан Ш.Пүрэвгарьд, улсын харцага М.Бадарч, аймгийн арслан  Х.Цогтгэрэлийг давсан юм.
Начны болзол хангасан Д.Хүдэрбулга Б.Зоригтбаатар нар тунан барилдаж Б.Зоригтбаатар давж, Б.Бат-Орших, улсын начин Б.Орхонбаярыг улсын харцага цолтны болзол хангав. Улсын начин Ц.Одбаяр а.а Т.Дүгэрдоржийг , улсын заан Б.Пүрэвсайхан, а.а Н.Мустафаг тус тус давсан.  
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг