Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэг, асуумж судалгааг болон халдваргүйжүүлэлт ариутгалыг тогтмол хийж байна.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн гал тэрэгний 17 чиглэлд УБТЗ-ын эмнэлгийн 12 эмч, мэргэжилтэн ажиллаж дунджаар 7-9 мянга гаруй хүнд "COVID-19"-ийн цар тахлын халдварыг илрүүлэх тандалт судалгааг тогтмол хийж байна. Өнгөрсөн хугацаанд коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нэг галт тэргэнд дунджаар 2400 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж халууныг нь хэмжиж 24 цаг хянаж ажиллаж байна. УБТЗ-ын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлэгч нар өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн "Хайртай бүхнээ хамгаалж амны хаалтаа зүүцгээе" аяныг өрнүүлж нийт зорчигч, үйлчлүүлэгч нарыг тус аянд нэгдэхийг уриалан ажиллаж байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
УБТЗ ын эмч нар ажлаа яагаад хийхгүй байгаа юм болоо? 7-8 мянган хүнд биш 70 -80мянга бүр 700-800 мянган хүнд хүрч ажиллаачээ ажлаа хийл дээ орон сууц авчихаад ажлын тайлан чинь жолдоод байгаа юм биш үү?
Орост давхар вагон яваад байгаа давхар вагоноор иргэдээ татаач
Орост давхар вагон яваад байгаа давхар вагоноор иргэдээ татаач
Орост давхар вагон яваад байгаа давхар вагоноор иргэдээ татаач