ЖЕНЕВ. /РИА Новости/. Европын хэд хэдэн оронд “COVID-19” дахин дэгдсэн нь залуучууд зуны улиралд сонор сэрэмжээ сулруулсантай холбоотой юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
Хүүхэд, залуучууд сонор сэрэмжээ сулруулж, коронавирусээр халдварласан тул цар тахлын үеэр сэрэмжтэй байж, амны хаалтаа зүүж, зай барих хэрэгтэйг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
"Түүнчлэн, аюулгүй байдлын зохих арга хэмжээг авахгүйгээр шөнийн цэнгээний газрууд төдийгүй олон хүн бөөгнөрсөн газар суух нь халдварт өвчин тархахад идэвхтэй нөлөө үзүүлж байна. Залуучууд зуны улиралд урьдын амьдралдаа эргэн орохыг хүсэж байгааг бид ойлгож байгаа" гэж ДЭМБ-ын онцгой байдлын техникийн бүлгийн тэргүүн Мария Ван Керкхове мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Manaihan amny haaltgui tuugaad l ovchilsen jum haragdahgui l bn
Монгол дотроо алдаагүй тулдаа чам шиг тэнэгүүд азтай явж байна.Өвчлөлтэй улс оронд хэнэггүй тэнэгүүд нь ингэж маскгүй ,наргиж цэнгэж тэвчээргүй кагнаж өөрөө өвдөж,өрөөлд халдааж байгаа юм шүү дээ.
amni haaltaa zuuh ni zuvshdee.denduu heneggui bna.olon havar negendee.tegeed uvchin garchihaar tur zasgaa gazar dor ortol muulna.uursduu undug shig uugui yum uu.
ДЭМБ гэж дээ чааваас. Шалтгаан илруулсэн нь энэ ккк!!!
Коронавирусийн халдвар дэлхийн бүх хүмүүс халдаасай.