sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Worldometers/. Дэлхий дахинд коронавирусний халдварын 17 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо 10 сая давжээ.
“Worldometers” цахим хуудасны мэдээлснээр, коронавирусний халдвар авсан нийт 10941906 хүн эдгэрсэн бол  676824 хүн халдварын улмаас нас баржээ. Нийт халдвар авсан хүний тоо 17481953-д хүрээд байгаа аж. ДЭМБ коронавирусний халдварт өвчнийг 3 дугаар сарын 11-нд цар тахал хэмээн зарласан юм. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг