Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникын эцсийн тролейбусны буудлын зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгалаа.
Чөлөөлсөн талбайд нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, тохижилт болон цахилгаан автобус цэнэглэх байгууламжийн ажил хийгдэх юм байна. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны авто зам, замын байгууламжийн доогуур Улаанбаатар хотын төв магистраль цэвэр, бохир усны 600 мм-ийн шугам хоолой явдаг хамгаалалтын бүс оршдог. Энэхүү магистраль шугам нь 1985 онд баригдсан, насжилт өндөртэй. Эвдрэл гэмтэл гарвал засвар үйлчилгээ хийх талбайгүй учраас нүүлгэн шилжүүлэхийг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах ОНӨААТҮГ-ийн газраас удаа дараа шаардах бичиг ирсний дагуу газар чөлөөлөлт хийгдлээ.
НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
Сэтгэгдэл0
Нурааж буй барилга нь ердөө л энэ үү?! Энэ барилга томцуулын барилга лав биш нь ойлгомжтой. Хотын төвөөрх хууль бус арав хорин давхар барилгыг нурааж чадахуу!!! Ард түмэн ийм зоригтой албан тушаалтанг л хүсэмжлээд байгаа юм. Ийм шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг засгийг хүсээд байгаа юм шүү!!!!! Хүрэлсүхээ!!!! Битгий гурилд!!!
Засгийн эрхийг 60 тэрбумаар худалдаж Ми данжаадыг Хурэлсух Ямар ортэй болоод ингэж эрхлуулнэм бэ
Хэн нэгэнд зориулж л буулгаж дээ. Их ажлын дүр үү. Бусад том объектийг буулгаач ( чаддагым бол, үхсэн хойноо)
Yag unen shuu ed chadakhgee,amdralaa zalgakh gesen ulsuudiin bits khan tuts metiig buulgaad, orond n tomchuul uur yum khiikh gej bagaa,teneg khun khuurakh arga,,,,,,
Yag unen shuu ed chadakhgee,amdralaa zalgakh gesen ulsuudiin bits khan tuts metiig buulgaad, orond n tomchuul uur yum khiikh gej bagaa,teneg khun khuurakh arga,,,,,,
ХИЙВЭЛ ХИЙСЭН ШИГ ХИЙ .ТОМ ЖИЖИГ ГЭХГУЙ ЗОВШООРОЛГУЙ Л БОЛ АДИЛХАН БУУЛГА.МОНГОТЭЙ НЭГ НЬ ТУУЛ ГОЛ ДАГУУ ЗОВШООРОЛГУЙ БАРИЛГА БАРЬСАН Ч БАЙЖ Л БАЙДАГ. ЯДАРСНУУДЫНХЫГ БОЛОХООР ХУРДАН БУУЛГААД СУРЖИН БИЧУУЛЭЭД,АЖИЛ ХИЙСЭН НЭР ЗУУДГЭЭ БОЛИЛДОО.ЕР НЬ ХУУЛЬ ЖУРМАА БАЯН ЯДУУД ТЭГШ ХЭРЭГЖУУЛ,ТУУНЭЭС БИШ БУРУУГ ОМООРСОН ЮМ АЛГА.
Батүүлийн үед шоудсаар ганц барилга буулгаад авилгагч нарыг хашраагаад өгөх байх гээд хүлээгээд ард түмэн цөхөрсөн эцэст нь өөрөө албан тушаалаа ашиглаад ядарсан хүмүүсийг орон байргүй болгосон
Батүүлийн үед шоудсаар ганц барилга буулгаад авилгагч нарыг хашраагаад өгөх байх гээд хүлээгээд ард түмэн цөхөрсөн эцэст нь өөрөө албан тушаалаа ашиглаад ядарсан хүмүүсийг орон байргүй болгосон
Түүц нурааж сүрийг үзүүлж байхаар газрын мафи Сандуйн барьсан хоум плазаг .түүний хамтрагч Ганбаатарын барьсан монгол хаад плаза.хүүхдийн парк доторхи барилгыг нурааж нийслэлийн оршин суугчдын сэтгэлийг амраах хэрэгтэй
Туул голын бургасыг хядаж босгосон, хотын дарга асан Амарсайхан ах дүү нартай холбоотой байшингуудыг буулгасан уу
Дөнгөж энэ үү.Зөвшөөрөлгүй барилга нураасан гээд байсан.