Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж долдугаар сарын 31-нд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцсан.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан.
Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн билээ. Уг бүтээлүүдийг Хот байгуулалт, хөгжлийн газрын веб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан.
Нийт 55,823 иргэн санал өгсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс шалгаруулсан байна. Улмаар тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89.4 оноогоор шалгарсан.
Тус бүтээлийн тухайд гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэн, Улаанбаатар хотын гурван үе /Урьд үе, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч эдгээрийг барилгадаа шингээж үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох юм.
Нийт долоон давхар бүхий 32,500 м2 талбайн хэмжээтэй, оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, бие даасан автомашины зогсоолтой, 6,710 м2 тохижилттой цогцолбор төв байхаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл0
Худлаа шоудаад байхаар хурдан нураагаад барих хэрэгтэй.Төр засаг гэж байгаа юм бол шүүх ямар хамаа байна Хурдана нураагаад барь

Барилдахаасаа таахалзах нь
Миеэгийн 30 жил дамжуулан түрээсэлсэн 30 хүн ууртай байгаа даа.
Урт цагааны урд дахь зам хотын замын түгжрэлийг бууруулахад дэмтэй. Иймд цэцэрлэг-ногоон байгууламжийн доогуур нэвт гарахаар хийвэл зүгээр санагдах.
Урт цагааны урд дахь зам хотын замын түгжрэлийг бууруулахад дэмтэй. Иймд цэцэрлэг-ногоон байгууламжийн доогуур нэвт гарахаар хийвэл зүгээр санагдах.
Зэрэг нэмэхийн өмнө киноны ноен шиг би ингэж богдод бараалхана гэж МАН-ын юм үзээгүй хулгайч луйварчингууд шоу үзүүлж ,ууж идэх цавчаа хийхээ тооцоолж байгаа юм биз дээ.
Урт цагаан бол хуучнаар хятад усны гудамж байсан гэдэг.Илжиг хөллөж ,айлын жорлон ухаж тэргэн дээр баас ялгадас ачсан хятад луухаанууд хөлхөлддөг байсан гэж мэдэх улс ярьдаг юм билээ.Эдгээр усчин хятад луухаануудын үр сад МАН-р дүүрэн байгаа.
Хотын захиргаа,Нийслэлийн өмчийн харилцааны газрын зарим нөхөд давхар түрээсэлж мөнгө халаасалдаг газар шүү дээ.Хурдан буулгаж төлөвлөлтийнхөө дагуу яаралтай барилгын ажлаа эхлүүлээрэй.
Хотын захиргаа,Нийслэлийн өмчийн харилцааны газрын зарим нөхөд давхар түрээсэлж мөнгө халаасалдаг газар шүү дээ.Хурдан буулгаж төлөвлөлтийнхөө дагуу яаралтай барилгын ажлаа эхлүүлээрэй.
Наад бүтээлтэйгээ сайн танилцаагүй шалгаруулчихсан вм биш үү малнуудаа. Машигүй гудамж гэчээд машины зогсоолтой барин гэдэг нь та нөхдийн байгаа байллыг сайхан доромжилж чаджээ. Тархигүй хүмүүсээ толгойдоо байгаа усаа авахуулаачээ малнууд.
Буулгаж шинчилнэ гэдэг нь зөв байхаа харин сүүлдэнэ хэний өмч болох нь сонин байна сонгуулийн өмнө төрийн өмчөөс гаргасан байсан Сураг нь Сумьябазар Дагвадорж 2 -авч байгаа гэсэн сураг байсан энэ шалгаруулалт нь шоовуу байсан сүүлийн 2-3 хоног эхний 2 байранд орсон бүтээл шөнийн 1-3 -цагын хооронд 2000-хүн санал өгөөд байсан энэ бол инт -нетийн тоглолт болсон
Яг аль нь юм бэ. Олигтой загвар харагдахгүй л байна даа. Аятайхан л юм хийгээрээдээ.