sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Уур амьсгалын өөрчлөлт ирэх хэдэн арван жилд коронавирусний цар тахлаас илүү олон хүний аминд хүрнэ гэж “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдэгджээ.
 
 
 
“Хямрал дэлхий дахиныг гайхшруулж байна. Цар тахлын улмаас 710 мянга гаруй хүн нас барж, хэдэн арван сая хүн ажлын байраа алдаж, эдийн засгийн хүндрэлүүд гарч ирсэн. Хэдхэн арван жилийн дараа үүнтэй адил өөр нэг хямрал үүснэ. Цар тахал аймшигтай хэдий ч уур амьсгалын өөрчлөлт түүнээс ч дор байж мэднэ” хэмээн Б.Гейтс ярьжээ.
 
 
 
“2060  он гэхэд уур амьсгалын өөрчлөлт “COVID-19” цар тахалтай ижил хэмжээний үхлийн аюулыг дагуулах бол 2100 он гэхэд нас баралтын тоо 5 дахин нэмэгдэх боломжтой юм. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хорт бодисын ялгаруулалтын хэмжээ бага зэрэг буурсан. Ийм байдлаар жил бүр буурвал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг зөөлрүүлэх боломжтой” хэмээн тэрбээр мөн хэлжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин