sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-д халдварын сэжиг бүхий тохиолдлын улмаас 231 мянга гаруй хүн эмчийн хяналтанд байна гэж тус улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын хэвлэлийн алба мэдээлжээ. 
 
Үүнээс гадна өнгөрсөн хоногт 304 мянга хүн коронавирусний шинжилгээ өгч, шинжилгээнд хамрагдсан хүний тоо 31.9 сая давжээ. Коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, ОХУ-д коронавирусний халдварын нийт 907758 тохиолдол бүртгэгдсэнээс 716396 хүн эдгэрч, 15384 хүн нас барсан байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг