sonin.mn
 Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
 
Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-59, өндөр настан- асран хамгаалагчтай 22, жирэмсэн- асран хамгаалагчтай 15, эрүүл мэндийн шалтгаантай-30, хөгжлийн бэрхшээлтэй-7, бусад шалтгаантай-133 иргэн байна.
 
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.