ВАШИНГТОН. /kommersant/. Хөгжингүй орны оршин суугчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас илүү ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг болохыг “Pew Research Center” судалгааны төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгыг нийт 13 улсын 13.2 мянган хүний дунд явуулсан байна.
Судалгаанд оролцогчдын 23 хувь нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг бол арай бага буюу 19 хувь нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэдэг гэдгээ илэрхийлжээ. Харин АНУ-ын Төрийн тэргүүн Д.Трампт 16-хан хувь нь итгэдэг болохыг санал асуулгын дүн харуулсан байна.
Оролцогчдын дийлэнх нь буюу 76 хувь нь Германы канцлер Ангела Меркельд итгэл хүлээлгэжээ. Түүний араас Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронд 64 хувь нь, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд 48 хувь нь итгэдэг гэдгээ мэдэгджээ.
Оросын удирдагч В.Путинд Герман, Итали, Австрийн оршин суугчид илүү итгэж байгааг судалгаанд дурдсан байна. Долдугаар сарын 10-наас наймдгуур сарын 3-ныг хүртэл үргэлжилсэн уг судалгаанд Австрали, Бельги, Их Британи, Герман, Дани, Испани, Итали, Канад, Нидерланд, БНСУ, Франц, Швед, Япон улсын иргэд оролцжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Тэнэгт
ОХУ нь авилгал хүнд сурталд автсан, Путин өөрөө 100 тэрбум долларыг хууль бусаар хөрөнгөжсөн хүнд юунд нь итгэх юм. Ядуу буурай улс орны эрх баригчдад их хэмжээний зээл олгож газар нутгийн өрөндөө авч буй хятадын дарга Ши Жиньпинд юунд нь итгэх юм.
Ynen umiig bichjee. Oros china- giin eronhiilogch nariin ner hynd sanal asuultaar yamagt Macron Merkel Trump, jonsonoos davj gardag, ondor ner hyndtei baidag
Ynen umiig bichjee. Oros china- giin eronhiilogch nariin ner hynd sanal asuultaar yamagt Macron Merkel Trump, jonsonoos davj gardag, ondor ner hyndtei baidag
Битгий ийм Оросын нийтлэлүүдийг хуулж орчуулаад бай л да. Путиныг магтсан болхи хийсэн олон мэдээг байнга интернет, Фейсбүүкээр байнга цацаж байх юм
Одоо араас нь манай хөлсний бичээчид Путиныг магтаад эхэлнэ. Оросыг ийм ч лаг болгосон, тийм ч их хөгжүүлсэн гэх мэт. Тийм л мундаг гоё болсон юм бол манайхан яагаад Орос руу биш Европ, Америк, Солонгос Япон руу явж ажиллах гээд байдаг юм бэ? Орос руу виз шаардлагагүй биз дэ
Orosin site deer garsan yum chin tegj l taarna sh dee! Tenegtej uguh yum aa!!!