sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 4000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Засгийн газар лхагва гарагт мэдээллээ. Их Британид өнгөрсөн тавдугаар сарын 8-наас /4649 тохиолдол илэрсэн/ хойш өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.
 
 
 
Засгийн газрын мэдээлснээр, мягмар гарагт “COVID-19” халдварын 3991 тохиолдол шинээр илэрчээ. Өмнөх өдөр уг үзүүлэлт 3105 байжээ. Их Британид сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон бөгөөд өдөрт шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлсээр байгаа ажээ. 
 
 
 
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон орон даяар хоёр дахь удаагаа хөл хорио тогтоохоос зайлсхийхийн тулд халдварын тохиолдол нэмэгдэж буйг үл харгалзан өдөрт хийж буй шинжилгээний тоог ирэх 10 дугаар сарын эцэс гэхэд 500 мянгад хүргэхийг зорьж байгаа юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг