Олон жил үргэлжилж байгаа ч үргэлж олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудал бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ, Хятадын худалдааны дайн билээ. Энэ жил хоёр улсын маргаан хурцдаж, бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах бус цахим платформуудыг ашиглахыг хориглохоос эхлээд консулын газруудаа хааж харилцаа нэлээд хүнд байдалд ороод байна. Саяхан АНУ цөөнх үндэстэн уйгур иргэдийн эрхийг зөрчиж албадан хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн Хятадыг буруутгаж улмаар Шинжаанаас оруулж ирдэг зарим бараанд хориг тавилаа.
Тухайлбал, Анхуй, Шинжаан мужийн таван үйлдвэрээс хөвөн, компюьтерийн эд анги, үс арчилгааны бүтээгдэхүүн, гадуур хувцас импортлохыг хориглов. Энэ хориг нь Шинжаан дахь нөхцөл байдлын улмаас Хятадад шахалт үзүүлэх Трампын засаг захиргааны хамгийн сүүлчийн алхам гэв.
Энэ талаар АНУ-ын Хил хамгаалах агентлагийн комиссарын орлогч Марк Морган “Бүтээгдэхүүнд тавьсан энэ хориг нь хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж ашиг олсон хүнлэг бус үйл ажиллагааг АНУ тэвчихгүй гэдгээ олон нийтэд зарлаж буй хэрэг юм. Албадан хөдөлмөр эрхлэх нь хүний эрхэнд хэрцгийгээр халдаж байгаа үйлдэл юм” гэж ярьжээ. Хятад улс дэлхийн нийт хөвөнгийн 20 хувийг хангадаг. Үүний ихэнхийг нь Шинжаанд үйлдвэрлэдэг. Шинжаан бол нефт химийн бодис болон бусад бүтээгдэхүүнээр Хятадыг хангадаг чухал муж юм.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
fashizm yag l ingej ekhleed uls dotorkhi tsuunkhuu khyadakhaas ekheldeg daraa ni busad uls ruu ...
Буриад Эвенк Тува Алтай Халимагуудыг аль хэдийн устгачихсан Оросыг хэлж байгаа байх.
Oros bol Buriadiig ustgachihsan shvv dee! Gazar nutgii ni huvaagaad, helii ni, mun bichigiig ni ust gaas... Hyatad bol Uvurmongoliig odoo ustgaj ehelj bna. Nutagt ni baahan hujaa oruulj ireed, hel bichigii ni horiglood... Er ni mongol bichgee hamgaalyaa gevel Ta bid nar l huuchin mongol bichigeeree alban heregee hutuldu g bolchiihiil l doo !
А. O .H gurav adilhanshuu dee bugd uuriin erh ashgiin tuluu l duugarna tiim bolohoor manai bodlogo ene gurviin bodlogiig ogtloltsuulj baih heregtei
Угаасаа шинжаанд хүнд юм байна лээ. 2016 онд очиж үзсэн. Машинтай явж байхад жаахан яваад л зогсооно. Машинаас буулгаад л нэгжинэ
Tegej muuhai darlaj baihad kazakstan yu ch hiihgui baigaa ni unheer gaihaltai. huuhnuudiig eldweer tamlah. Erchuudiin ed erhteniig ni amidaar ni awch zarah. yu durtaigaa hiij baina. Hujaa nar
Хятадын ийм харгис лал дарангуйлал хэрээс хэтэрч байна ....Монголд ийм аймар дарангуйлал маш ойрхон байгааг монголд байгаа хятад иргэд ....мөн зарим удирдагч би болгож байна.Ирээдүй болсон үр хүүхдүүдээ л бодох юм...
Хятад орос хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй, хоёулаа монголчуудыг устгасан , одоо ч устгаж байна
Хятад хүний эрхийг дэндүү зөрчиж байна уйгар түвд өвөр монголыг хамгаалах хүч хэрэгтэй эдийн засгаар боогоод тэдний яргалалыг зогсоож чадахгүй байх