sonin.mn
ВАШИНГТОН. /CBS/. Дэлхий даяар коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг саяд дөхөж байна гэж АНУ-ын Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.
“COVID-19” халдвар өнгөрсөн оны сүүлээс дэгдэж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 995414 хүн халдвараар нас баржээ.
 
 
 
АНУ-д халдварын улмаас хамгийн олон буюу 204606 хүн нас барсан бол тус улсын араас Бразил /141406/, Энэтхэг /94503/, Мексик /76243/, Их Британи /42077/ жагсаж байна.
 
 
 
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхийн даяар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 32925668-д хүрчээ.“COVID-19” хамгийн их тархсан орнуудад АНУ /7093285/, Энэтхэг /5992532/, Бразил /4717991/, ОХУ /1146273/, Колумби /806038/ багтаж байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг