sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий Меланья Трамп Пенсильвани муж улсын Эри хотноо болох сонгуулийн кампанит ажлын цуглаанд оролцохоор төлөвлөж байсан боловч ханиалгасан хэвээр байгаа тул гэртээ байхаар болжээ. 
“Тэргүүн хатагтайн коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд биеийн байдал нь өдөр ирэх тусам сайжирч байгаа боловч ханиалгасан хэвээр байгаа тул Эри хотыг зорихгүй” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм мэдээлсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг