Богд: Одоо л үгээ хэлдэг цаг
Oлон улсын харилцааны түүхч мэргэжилтэйн хувьд жирийн иргэнийг бодохул түүхийн шинжлэх ухаанд арай илүү ойр байж магад. XXI зууны энэ цаг үеийн монгол хөвгүүд, охид, залуу, балчир үеийнхэн Монголын түүхийг ойлгож мэдэх талаар хойрго хандаж явдагт харамсдаг хүний нэг нь би байна. Иймд гурван тайлбар өчье:
1) Хөшөөг нь босгож мөнхжүүлнэ, түүхэн хүн болгоно гээд буй VIII Богд гэгээний талаар энэхүү нийтлэлийг БНУ тунхагласны ойн өдрийн өмнө хэргээр бичлээ.
2) Бас 2021 онд МАН-ын ба Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох тул “Хос 100”-гийн наана хойч үедээ зөв тайлбар эргэлтгүй үлдээгээсэй гэсэндээ бичлээ.
3) Би бол кино найруулагчийн ууган хүү. Бага насны минь ихээхэн цаг хугацаа “Монголкино” үйлдвэрийн заал танхим, техникийн цех тасгуудад өнгөрсөн. Иймд ганц түүхчийн өнцгөөс бус, бас уран сайхны өнцгөөс, амьдралд ойр энгийнээр зураглал гаргалаа.
“Монголкино”-ны тухайд яг тэр киног нь, киночдыг нь, алдар суут алтан үеийн жүжигчдийг нь шүүмжлэх гэж байгаа юм биш. Тэр кинонуудыг гаргасаар байгаа ТВ-үүдийг, сошиал ертөнцийг шүүмжлэх гэсэн юм. HD гэж нэг программаар хуучин киног сэргээгээд шинэ болгочихож болдог юм байна. Сэргээлээ, сайн байна. Зүгээр л архивтаа хадгалчихмаар санагдах юм. Больмоор байна.
Үе үе олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа, бас Youtube сайтад оруулчихсан “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр суугаад залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцэхдээ туллаа. Хойч үе маань яг тиймээр нь хүлээн авна. Гарцаагүй, хөшөө дурсгал нь босоод ирдэг, бөөн инээдэм, доромжлол. Хэлэх үггүй!
Энэхүү Богдыг ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, чухам л түүний буян, ухаанаар монголчууд Манжаас салж, тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн хэмээн үздэг нэртэй түүхч найз нараа (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) өмгөөлөн энэхүү нийтлэлийг бичиж байна хэмээн тооцно уу. Тэд маань яагаад дуугүй суугаад байдаг, тэгэх тусмаа өөрсдийнх нь нотлон гаргаж ирсэн шинэ дүгнэлтийг зориуд унагах гэсэн мэт уншигчид, үзэгчдийг нэр бүхий уран сайхны кинонуудаар хордуулаад байгаад тэд маань ус балгачихсан аятай эвлэрэн өнгөрүүлэхүйд нь гайхан гайхан сөрөг үгсийг хэлхлээ.
1942 онд зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн “Сүхбаатар” кинонд энэхүү Богд нь ёстой нэг хорлонтой, зэвүүцмээр, зүхмээр дүрээр гарч байнаа. Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж Тасганы овоогоор даван Гандангийн дэнжээс урагш маршилж байна. Өндөр Жанрайсагийн тагтан дээрээс хаан Богд хатан Дондогдулам, хувийн эмч Бадмаа маарамбатайгаа зогсож сонирхож байна. Тэр гурвын яриа:
- Тэд нар ирэх нь энэ үү?
- Таныг бурханы орноос ирсэнтэй адил хүндэтгэж байна.
- Сүхбаатар хаана байна?
- Тэр түрүүнд нь явж байна.
- Алив, яасан ч сайхан эр вэ.
- Бадмаа, чи дуулж бай, энэ хүнийг үгүй хийх хэрэгтэй. Үгүй хийнэ. Чамд чанга хатуу эм байна уу, Бадмаа?
- Амьд байлгах юм уу, тонилгох юм уу?
- Тонилгох оо!
Ардын хувьсгалын удирдагчийг алж тонилго гэсэн үүрэг өгчихөөд Богд цаашаагаа орчихдог. Тэгж зарлигдсаных нь дагуу маарамба нь жанжны гэрт нь ирж хор өгдөг. Тэр дүрсийг үзэхээс зарсхиймээр. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг ийм ойлголттой залуу балчир үрс маань хүлээн авах хэрэг үү? Жанжин Сүхбаатарыг Богд хордуулж алсан!
“Тунгалаг тамир” киноны 2-р бүлэгт Хааны өвлийн ордны гадаа Богд хоёр бараа бологчтойгоо явж байна. Ийм нэг тайлбар дагалддаг.
- Богд. Гамин, Баронтой нийлж Монгол оронд түмэн зовлон учруулсан. Богд бол үлэмж хүчтэй дайсан юм аа. Энийг гамин барон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Ардын журамт цэргийг Хүйн Бургалтайд ирэхэд Богдын элч угтан очиж уулзаад урт хадаг барьжээ. Тэр бол аргагүй дарагдаж бахардсан хүний элч. Ялагчийг зусардсан бялдууч хүндэтгэл байлаа.
Мөн тэр кинонд ийм нэгэн яриа бий. Ардын засгийн төлөөлөгчөөр томилогдсон Эрдэнэд жанжин Сүхбаатар үүрэг өгч байна.
Эрдэнэ асууж байна:
- Хаад ноёд, хутагт хувилгаад, баячуудыг яах вэ?
Жанжин хариулж байна:
- Одоохондоо бидэнд түр ч гэсэн хань хэрэгтэй. Бид Богдод хайртайдаа түүнийг хэмжээт эрхт хаан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж, ухаан бодолд нь шингэсэн шарын шашинтай зөв хандахад л хамаг учир нь оршиж байгаа юм. Гэхдээ зорилгоо гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэргээсээ ухрахгүй ээ. Бидний дайсан ухаантай ч, зальтай ч, бид тэднээс ухаантай аргатай байж ялна.
Эдүгээ Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьжээ. Богд бол дайсны цаадхи дайсан, урвагчийн цаадхи урвагч, бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсийг Жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань жанжин Сүхбаатар түр ашиглаад л дараа нь устгачихна гэсэн заналхийлэл бас явж байна.
“Хатанбаатар” киноны 1-р бүлэгт ийм нэгэн хэсэг бий. Богд бүр өвгөрчихсөн Өвлийн ордондоо заларч нөмгөн орон дээрээ тойлуулж байна. Хэлж байнаа:
- Би ч аалзны шүлсэнд орооцолдоно гэдэг болоод байна. Эд нар намайг их ороож байна. Миний төлөг төөрчээ. Чи нэг үзээдэх.
Тэгсний дараа Хатанбаатарыг хүлээн авч Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт нь тамгаа дарж өгч байна. Богдын яриа:
- Улаан Орос чинь Хаанаа ширээнээс нь буулгаж...
Тамгаа дарсны дараа Хатанбаатарыг гаргачихаад хэлж байна:
- Байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо?
- Би, би юу, юу хийчих вэ?
Зүрхээ зүсүүлсэн, зөнөж тэнэглэсэн нэгэн Богд тэр кинонд дүрслэгджээ.
XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу?
“Өглөө”, “Тэмцэл” кинонд Монгол Ардын Намыг үндэслэгч, анхны удирдагч нь асан Бодоо, Данзан нарыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтдаар тэр хоёрыг дүрсэлжээ. Гамин, Бароноосоо долоон дор бүр алуулж байхдаа таарсан дайснууд!
Жанжин Сүхбаатар Бодоог тодорхойлж хэлж байна:
- Бодоо бол зөвхөн Бодоо биш. Цаана нь Дамбийжаа, Хятадын цэргийн эрхтэн байгаа юм. Энэ хэргийг басч болохгүй ээ.
“Өглөө” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулжээ. Тэнд ингэж ярилцдаг даа. Охидын гэзэг үс, дээлний нударга тайрч нугалаа гаргасан гэмээ цайруулж Бодоо ярьдаг. Ардын Нам, Засгийн эсрэг Дамбийжаатай хуйвалдаад багагүй эсэргүү ажил сэдсэнээ Богдод тайлагнадаг. Богд эсэргүү ажилд нь амжилт хүсч хичээж үзээрэй гэж захидаг.

“Тэмцэл”-д нь Бодоо тэр чигтээ эсэргүү дайснаар тодордог. Эсэргүү бослого нь бүтэлгүйтсэний маргааш Наадмын нээлт дээр Богд ялагдлаа хүлээн зөвшөөрч “Бодоо буруу юм хийжээ, Сүхбаатарыг жигшээчихлээ” гэдэг дээ. МАН-ын дарга, хувьсгалын тугч Данзанг тэр хоёр кинонд аль муу муухайгаар нь дүрсэлжээ. 2021 онд тэмдэглэх МАН-ын 100, Ардын хувьсгалын 100 жилийн ойн наана зөв шийдвэр гаргамаар байна, бүр Засгийн газрын түвшинд.
Хоёр хувилбар байна: 1) Бүтнээр нь архивлаад хадгалах; 2) Эсвэл үзүүлэх гэж байгаа бол өмнө нь түүхч нараар (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) тайлбарлуулж, тайлбар зүүлт дагалдуулж үзүүлж байхыг санал болгоё.
Гэхдээ хорлонтой гэмээр нэг үгээ би энд эшлэн нийтлэлээ өндөрлөе. Биднийгээ оросууд үнэлж байгаа жишээ. Оросын нэрт зохиолч, улстөрч агсан Эдуард Лимонов:–Буддын шашин миний санаанд хүрсэнгүй. Манай Оросын буриадууд монголчуудыг нэг их тоодоггүй. Харин би буриадууд шиг их зан гаргаагүй. Буриадууд монголчуудыг хамгийн сүүлд буддын шашинд орсон гэж доош нь хийдэг. Оросын Европын хэсгээс харахад Буддын шашин эртний өвөрмөц, ухаалаг шашин шиг харагддаг байлаа. Монголд ирээд харахад буддизм нь Будда болон санаагаараа зохиосон хэдэн мянган бурхнаа сурталчилсан, Энэтхэгийн хиндүзмын нэг төрөл мэт харагдсан. Энгийн ард олны толгойг эргүүлж, буддын шашныг тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ олон хэцүү зүйлсийг зохиосон байх аа даа. Буддын шашин надад цирк, эсвэл цыгануудын зальтай үзүүлбэр шиг санагдсан гэжээ.
Энэ бүхэнд миний номын садан хоёр эрдэмтэн маань бас хариултаа өгнө үү! Цаагуураа VIII Богдыг маань энэ Лимонов хэлээд тавьчихсан юм биш үү???
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
(1)(1)(1)(2)(1)(1)(1)(1)(1)(1)(1).jpg)
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
Сэтгэгдэл0
Энэ хуучин кинонууд арай л дэндлээ! Хориотой үед Ёстой залхааж бн!
Энэ Богдоо манин гомо байсан гэж мэддэг юм уу доо. Бага насны эрэгтэй хүүхэдтэй бэлгийн ажил хийдэг байсан гэж Б.Ренчингийн үүрийн туяа ном дээр байдаг. Мөн бусад улс орны тухайн цагт жуулчилж явсан хүмүүсийг дурьдатгалд байдаг. Монголчууд мэддэггүй болохоос гадаадын цахим сайтууд дээр гомо ижил хүйстэн гэж бичигдсэн байдаг юм билээ. Богдын тухай кино хийхдээ тэр талын дурьдаж баймаар байна.
1. Богд гэгээн бол шашны томоохон зүтгэлтэн, Буддын гүн ухааны номлолыг түгээгч, цаг үеээ ухаалгаар мэдэрч Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амиа өгөхөөс буцахгүй тэмцэж байсан Цэрэнчимэд, Ханддорж, Намнансүрэн, Монголын нийт ард түмний тусгаар тогтнох эрмэлзлэлийг дэмжсэнээрээ гавьяатай. Бүх Хятад даяар Манжийн хааны эсрэг хувьсгалт хөдөлгөөн өрнөж, тавхан мужаас бусад мужид хувьсгалт засгийн газар байгуулагдсан, 1911 оны 12 сард бослого ялсан бусад мужуудын хурлаас Сун Ят Сенийг Дундат Иргэн Улсын Ерөнхийлөгчөөр сонгочихсон, Манжийн хааны засаг мөхөх хоногийн тоогоо хүлээж байсан одрүүдэд манайхан цагийг нь олж тусгаар тогтнолоо зарлаж, Богдыг хаан ширээнд өргөмжилсөн юм. Зарим судлаачид энэ үйл явцыг эвийг нь тааруулсан "төрийн эргэлт" байсан гэж үздэг. Ямар ч байсан чухам энэ үеэс чөлөөлөгдхийн төлөө хувьсгалт хөдөлгөөн шинэ үедээ орсныг бид хүндэтгэн үзэх ёстой.
Bogdin jinhene zurag gej baidag ter zurgan deeree neg l nomoi bandi l haragddag harin zowlogch nar ni lut hvmvvs bsan baih
Гэхдээ л Богд гэгээнтэн айзам уртын дууг эхээстөрсөн биеэрээ дуулж байгаадитгээгүй (Тарнийн шидээр магадгүй) МУГЖ Жавхлан. Болдбаатар нар дөнгөж л Дөрвөн настай халиунтай байгаа шүү дээ Шинэ цагийн кино
Маш зөв санаа дэвшүүлж, үзэл сурталжсан кинонуудаа архивлаад оронд баруунд хийгдсэн сонгододог кинонуудыг гаргаач
Юун Богд вэ. Улирсан баларсан түвдийн шашны түвдийг түүхээс бүр арч. Хөгжиж дэвжээд урагшилдаг байтал өнгөрснөөс бас нэг феодол гаргаж ирж ухраад байх юм. Засагт ханыг хаан болгох санаа байгаад өөрөө татгалзаад наад нөхөр дээр чинь аргагүй буусан. Тэгээд эргээд Сю Сү Жанд бууж өгөөд хятад болох гэж байсан нөхөр шүү дээ.
2. 1911 оноос 1921 оны жинхэнэ хувьсгал хүртлэх 10 жилийн дотор хэн нь хэн бэ гэдгийг харуулсан олон үйл явдал болсныг дүгнэлтдээ харгалзах ёстой билээ. " Богд гэгээн бо ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, Чухам л түүний буян, ухаанаар монголчууд манжаас салж,тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн"гэдэг нь зарим түүхчдийн л үзэл юм. Өөрөөр хэлбэл олон ургалч үзлийн л нэг учраас буруутгаад ч яахав. үнэн түүхийн төлөө нэмэлт судлагаа хийхэд биднийг уриалж байгаа хэрэг юм. Илүү шийдвэртэй, тууштай, бүр Алтан ургийн лидертэй болох боломжийг тэр үед ашиглаж чадаагүй, шашны нөлөө дэндүү их байжээ. Зарласан тусгаар тогтнолоо баталгаажуулах алхмуудаа ч хэрэгжүүлж чадаагүй.
Зөв сэдэв хөнджээ. Сүүлийн үеийн түүхч нарын буянаар Богд хааныг үзэх үзэл арай өөр эерэг болсон байна лээ. Сайн хэрэг.
3. 1912 онд Цагаан хаант Оростой хийсэн анхны гэрээнд " өөртөө засах орон" гэдгийг Богдын засгийн газар хүлээн зөвшөөрч Богд баярласнаа илэрхийлсэн. Өвөр Монголын өөртөө засах оронтой л адил статустай болсон хэрэг. 1913 онд Хаант Орос, Хятадын гэрээгээр Гадаад Монгол нь Хятадын бүрэлдүүн хэсэг гэсэн. 1915 оны 3 улсын гэрээгээр Богдын бие төлөөлөгч ч оролцсон, Монголыг Хятадын Автономи гэж тогтоосон. 16 оны 1 сард Хятадын Ерэнхийлөгч тодрох үед харьяат автономитын эзний хувьд Богд гэгээн томоохон элч илгээж,баяр хүргэн бэлэг гардуулжээ. Хятадын Ерөнхийлөгчөөс Дундат Иргэн Улсын Автономит Монголын хаанд Алтан тамга, навчит өргөмжлөл олгох ёслол Хүрээнд болсон бөгөөд Богд хаан Ерөнхийлөгчдөө явуулсан баярын бичигт "Их Цзунтунаас Хиагтын гэрээ бичгийн 4-р зүйлийг журамлан над олгосан Алтан тамга,навчит өргөмжлөл, жич бэлэг 12 зүйлийг бүрнээ хүлээн авч, ихэд баярлалаа" гэжээ.
Корона хорионд ороод "Газар шороо" романыг дахин уншлаа. Тэнд Богдын хэлсэн үгийг архиваас авсан болтой мөртлөө бодол хэсэгт нь үнэхээр доромжилсон байнаа. Их Богдын сүнс сүлд байдаг байлгүй дээ. Энэ бол маш том нүгэл дээ.
ХУЦАЛГҮЙ ЗАЙЛ!! Хүзүүгүйн бууны нохой ХУЖААГИЙН эрлийз Баярхүү гэгч луухаан!! Бид яах ыхээ чамаар заалгах ууу???? ЛУУХААНАА????? Бид түүхээ мэднэ. Чи бол Хүзүүгүйн үед яс горьдсон нэг гөлөг энд тэнд очиж гийнаж явсан новш. Одоо зайл!! Чам шиг бузар хогоор бид түүхэээ заалгаа ю????
Богд хэн бэ гэдгийг бид мэднэ. Чам шиг гадныхны угаадсаар хоололдог новшнуудаар бид яахыгаа заалгаа юуу???? Богд хэн бэ гэдгийг чи заах ууу???? Чам шиг угаадас горьдсон О.Батсайхан мэтийн новшнууд тэр хүзүүгүйн бөөлжистэйгээ хамт зайл!!!!
Ene kommetiig bichsen hvnii (iljignll) chi hemd alt ch hiisen segserne,is ch hiisen segserne. Tvvhee zaluu vedee zuv oilguulahiin tul ene huuchin kinonuudiig gargahaa bolih heregtei. 30 jil bolohod MAN,AN ali ali ni vvniig hiigeegvi ni tsaanaa yamar sanaa aguulaad baigaaa yum be? Mun gaihmaar shvv ?!
Cham shig sohor aab ejiin shees yuu medeh vee
Тэр түүхч гэх О.Батсайхан нь богдыг дагаж баахан түвдүүд дагаж ирсэн. Тэднийл үр хойчис байлгүй дээ. Өвөгдөөсээ өөд татаж байгаа царай биз. 5 настай түвд хүүхэд дээр нь хэл мэдэхгүй, газар мэдэхгүй жаахан хүүхэд хэл сураад ном эрдэмдтөгс болтол их зай бий. Багаар бодоход 20-30 иад жилийн явдал дархан бий. Дээр нь шарын шашны гүн ухаанд боловсорлоо гэхэд төрийн ажилд суралцахад бас хугацаа бий.арайл ахадсан магтаал хайрлаад байх шиг.
Одоо үеийн монгол кинонуудыг кино гэж хэлэхээс ичиж байна. Ямар ч жүжиглэх авьяасгүй хэдэн мэдрэл муутай юмнуудын тоглосон кинонууд инээдтэй.
Харамсмаар монголын урлаг, соёл,боловсрал,түүх гээд бүх юм худлаа болсоон. Түүхээ мэдэхгүй бол зохиогоод өгөх хүн захаасаа олдог гээд аль дээр үед барууны мэргэд хэлчихсэн ш дээ
1920 оноос хойшхи түүхийг нэг мөр болгох хэрэгтэй түүх нь үнэнээр түүхий нь улаанаараа гэж Богд хаан, Бодоо, Данзан Баяр гүн Сундуй гүн гэх мэтийн хүмүүс бол улаан цагаан, гамин барон аль ч талд явсан МУ-аа хэрхэн авч үлдэх цорын ганц зорилготой байсан гэдэг нь тэр үеийн үйл явдлын өрнөлөөс харагддаг
"Баас хатсан ч өмхийгөө тавихгүй" гэгчээр эдүгээгийн МАН-ын хуучин коммунист сэтгэлгээ нь амь бөхтэй хэвээр, хуучны юмаа зориуд бодлоготойгоор хойч залуу үеийн тархинд тэр хэвээр нь суулгаж үлдээх гэж зүтгээд байх юм?! Жишээ нь: Халхын голын байлдааны тухай "японы империалистууд" гэсэн коммунист үзэл суртлаар 75 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэр чигээрээ коммунист үзэл нэвт шингэсэн хуучны киног байнгын давтамжтайгаар үзүүлээд байх юм?!
Чиний үзэн ядаж байгаа коммунизм монголын газар нутгийг хятадаас хамгаалж байсан юм. Одоо чинь тахин шүтэж буй ардчилал чинь эх орны чинь газар нутгийг хятадад өгөх гэж улайран зүтгэж байна.
4. 1919 онд Хятадын гамин цэрэг рж ирж Монголын автономыг устгах сүржин ажил өрнөж том ёслол хийжээ. Богд хааны ойрын хүрээллийн итгэлтэй том феодлууд Автономыг устгаж өгөхийг хүссэн өргөдлөө Хятадын Ерөнхийлөгчид гаргаж өгсөн, Хятадын Ерөнхийлөгчийн хөрөгт Богд гэгээнтэн мөргөж олон монголчуудыг уйлуулсан хэрэг явдал болсон нь Монгоын тусгаар тогтнолын үйлсэд эмгэнэлтэй үйл явдал болон түүхэнд үлджээ. Богдын хамгийн итгэлтэй хүн, Автономитын Ерөнхий сайд, Богдын шавийн асуудал эрхэлсэн сайд, шанзав Бадамдорж монгол талаас энэ ажлыг голлон зохион байгуулж автономыг устгах тухай өргөдөлд анх түрүүлэн гарын үсэг зуржээ. Түүхэн цаг үе нь энэ хүмүүст ямар тулгалт үүсгэж байсныг ойлгож болох ч ийм хэрэг явдлууд үргэлжилж байжээ. 20-21 оны заагаар Монголын ард түмэн үндэсний эрх чөлөөгөө олж авах, нийгмийн дарлалаас чөлөөлөгдөхийн төлөө эрс шийдэмгий тэмцлийн замд босч Зөвлөлт Орос улсын ард түмний дэмжлэгт тулгуурлах гарцаагүй нөхцөлд байсан үед Хүрээний нөлөөтэй феодлуудын бодлого гайхалтай байсан юм.
Та тогтож хайрал аа. Таны үзэн ядаад хараагаад байгаа коммунист дэглэм чинь монголыг японы түрэмгийлэгчийг улаан армийн тусламжтайгаар бут цохисноор өнөөдөр та нар эрх чөлөө, ардчилал гээд хийхэх боломж өгсөн байна. Юм уншдаг бол та японы 731-р ангийн тухай олж уншаарай гэж хэлэх байна. Тэгвэл японыг яаж яраглаж,амьд хүн дээр Утаагаар утахад ,хөлөөс нь дүүжлэхэд хэдий хэр хугацуунд үхэх, гээд маш олон янз бүрийн туршилт хийж байсныг мэдэх боноо.
Богдын ч гэлтгүй Монголын түүх бүгд худлаа,зарим хэсэг нь бүүр ор тас байхгүй. Монгол Оросын нөлөөнөөс гарсан бол одоо өөрөө мэдээд Москва руугаа харалгүй түүхийнхээ чухал баримтуудыг ил болгож эрдэмтэд судлаачид нь одоо цагт тохируулан засах цаг ирсэн. Богд хааны тухайд бол тэр хүн Бурхан байгаагүй.Харааж зүхэж, шүтэн бишрэх нь аль аль нь утгагүй. Монголчууд туйлширдаг муухай зангаасаа салбал орчин үеийн Дэлхийд нэг алхмаар ойртоно. Бичиг үсэггүй байсан,сая сая хүн алсан Чингис өвөө бол бараг Бурхан болчихсон юм биш үү! Нэг болхоор газарт ортол нь муулцгаана. Нэг болхоор тэнгэрт гартал нь магтацгаана. Болил доо.
5. Японы импелиалистуудын гар хөл бологч, Монголыг хөрш их гүрнүүд болох Хятадтай, Зөвлөлт Орос улстай хагаралдуулж, Монголыг ЗОУ-ын эсрэг дайны талбар болгох илэрхий зорилго бүхий Барон Унгернтэй Богд гэгээний хүрээллийнхэн шадарлах болсныг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Монголыг гамингаас аварсан их баатар ч гэж Унгернийг зарим нь магтдаг. Гэтэл Хүрээг чөлөөлөх энэ тулаллдаанд орос цагаантнуудаас гадна гаминд дургүй Лувсанцэвээн тэргүүн,Найданжав ван, Тогтох тайж, Дугаржав мээрин нарын монгол цэргүүд томоохон үүрэг гүйцэтгэснийг бас сайн судлах ёстой юм. Тэгээд ч Хүрээнд байсан гамин цэргийг цохисон устгасан биш, ихэнх гамингууд байраа өөрчилж, олонхи нь Хиагтад очиж бүгснийг Д.Сүхбаатарын удирдсан журамт цэрэг л бутцохиж эх орноо гамингаас чөлөөлснийг хүүхдүүд ч мэдэх билээ. Монгол орныг хэрэн сүлжсэн Олон бүлэг хэсгүүдээс бүрдсэн цагаантны 20000 гаруй цэргийг Ардын журамт цэрэг Улаан армитай хамтарч бут цохин Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлсөн юм. Бароны жинхэнэ нүүр царайг ойлгосон монгол цэргүүд Унгернийг баривчилж, Улаан цэрэгт өгсөн бөгөөд Богд хаанаас "Баатар" цол олгосон Унгернийг Улаан Армийн цэргийн шүүх эх орноосоо уравсан, төрийн эсрэг, хувьсгалын эсэргүү хэрэгт буруутган алах ял олгож, дор нь шийдэж байжээ. Үүнд харамсаж уйлсан монгол хүн байсан тухай ямар ч мэдээ байдаггүй.
Богд гэгээн,Д.Бодоо,С.Данзан зэрэг түүхэн хүмүүсийг гутааж үзүүлсэн кино, жүжиг түүхэн зохиолуудыг нэвтрүүлэх хэвлэхдээ тайлбартай гаргахгүй бол залуу үеийхнийг төөрөлдүүлэх, улмаар монгол орноо голох доорд үзэхэд хүргэж байгаа нь гарцаагүй үнэн.Зарим нэг хүн яагаад Д.Баярхүүд гуайд уурлаад байна вэ.Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгч болж байна уу даа.
Бидний бага байхадаа уздэг байсан Нохойтой 4 танкчин, Аминаас чухал уйлс зэрэг киног Польш улс бурэн хориглосон байгаа иймд эдгээр кинонуудыг гаргахыг шууд хориглох хэрэгтэй. Маш сайхан санаа дэвшуулсэнд баяр хургэж Амжилт хусье
6. Дурдан буй үед болсон эмгэнэлтэй үйл явдал бол Монголын тусгаар тогтнолын үйлсийн жинхэнэ лидерүүд Цэрэнчимэд, Намнансүрэн, Ханддорж нар улс төрийн хэлмэгдэлд өртөн амь насаа алдсан явдал юм. Цэрэнчимэд 1914 оны 7 сард хорлогдож, Ханддорж 1915 оны шинийн 6-нд Их ордноос гараад явж байхдаа алагдаж, Намнансүрэн 1919 оны 4 сард Эрх баригчдын хуйвалдаанаар амь үрэгджээ. Бурхны номын их зүтгэлтэнтэй үүнийг холбох нь хэнд ч итгэгдэхгүй. Харин энэ их хүний эргэн тойронд юу ч хийхээс буцахгүй хэт хуучинсаг хатуу хүмүүс байсан нь харин нотолгоотой юм.
Ноён хутагт Данзанравжаа тэр богд гэдгийг "Хавчиг толгойт тангад" гэсэн байдаг юм аа.
Буддизм шинжлэх ухаан хоёр яв цав таардаг
Гадаад их далайд гурван халимны нуруун дээр энэ Дэлхий цар мэт байрлаж дунд нь Сүмбэр уул орших бөлгөө гээд эхлэх үү? Шинжлэх ухааны баг өмссөн мунхруулга хамгаас аюултай.
Буддизм шинжлэх ухаан хоёр яв цав таардаг
Буддизм шинжлэх ухаан хоёр яв цав таардаг
Тэгээд МАН \ МАХН ч юм уу \ 100 жилээ яаж тэмдэглэх вэ , МАЛ аа ... ???
7. Энэ үе бол Монголын түүхийн нэгэн агуу, онц ээдрээтэй, хурдан өөрчлөгдөж солигдсон үе байв. 1912 оны Монгол- Оросын гэрээгээр автономит гэдгээ “мэдэлгүй будилж байгаад” зөвшөөрчихсөн, 15 оны Хиагтын гэрээгээр хууль ёсоор Дундат Иргэн Улсын автономи болсон, 1919 онд тусгаар тогтнолоо алдсан байхад 1911- 1921 оны үеийг Тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улс гэж нэрлэх нь хир зөв бэ? 1915- 1919 он оноор Автономит Монгол гэхүү? Гэтэл Монголын эрх баригчид “Автономи гай боллоо” гэж өөрсдөө өргөдөл феодал хамжлагын дарлалаас чөлөөлөгдөгдсөнгаргаад устгуулчихсан байдаг. Монгол орон 1919 оноос гамингийн дарангуйлалд, 1920-1921 оны дунд хүртэл гамин, цагаантны эрхшээлд байсан, Монголын ард түмэн давхар гутамшигт феодал хамжлагын ёсны дарлал мөлжлөгт байсан нь үнэн, 1921 оны Ундэсний ардчилсан хувьсгалын үр дүнд харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөж, нийгмийн эрх чөлөөгөө олж авсан билээ.
Буддизм шинжлэх ухаан хоёр яв цав таардаг. гээд энэ балай эшлэл хаанаасаа гарч ирэв ээ. Монголчуудын шүтээд байдаг Далай ламын төрсөн өдрийн бэлэгт хүүхдийн бүтэн арьс ордог гэвэл итгэх үү? Харгис байгаа биз. Гэтэл үзүүлээд байгаа кино энэтхэгийнх байдаг. Шүтээд байгаа нь хоцрогдсон Түвдийнх. Малууд
Ганц Богд хаан биш Ер нь соц үеийн бүх дуу кино зохиолыг дахиншүүж хориглох хэрэгтэй МАН г хориглох ёстшй байсан Польш Гүрж Украйн Прибалтикийн улсууд соц үеийн холбогдолтой зүйлсийг бүрэн хорьсон Зарим орнуудад хэсэгчлэн хорьсон Соц үеийн үзэл суртлаас бүрэн салсан орнууд ардчилал иргэний эрх чөлөө эмьдралын түвшин зэргээр хэсэгчлэн хорьсон болон хориглоогүй орнуудаас илүү түвшинд хүрсэн Үүнийг тохиолдрл гэж үзэж болохгүй... Бүр залуу дуучид хүртэл Анд Зөвлөлтийн арми ирж байна гээд л дуулах юм
Бид одоо дүгнэж хэлэх нь буруу тухайн үеийн танидаг мэддэг хүмүүс юу гэж дүгнэсэн тэр дүгнэлтээр л явна. Элбэгдоржийг зуун жилийн дараах хүмүүс дүгнэх үү өнөөдрийн бид дүгнэх үү гэдэг чинь өөр шүү дээ
Наад чинь халхавч цаагуураа тэр үед байсан даашинкүү пүүсийн данжаадуудыг л икээ сайн данжаад байсан л гэх гэж байгаан
Тэр үеийн Кинонууд бол үнэхээр мундаг байсан учир хүмүүс үзээд үзээд уйдахгүй байгаа юм л даа Түүнээс биш Богд хааныг жигших гэж үзээгүй хэрэг
Монголд үлдсэн коммунизмын орхидосууд хуучиниайгаа зууралдаж санагалзсаны гай МАН 100 жилийн ой тэмдэглэвээс монголчуудыг доромжиллоо гэж үзэж болно.
zuunii manlai nairuulagch, teriin ardiin gavyat geed l sur tsoltoi humuusiin l hiisen kino doo. iim yum l hiij ar geree tejeej bsan yum daa.
Урлагийн бүтээл гэдгээр нь үзэх хэрэгтэй. Тэртэй тэргүй энэ кинонуудыг үзэж өссөн үеийнхэн тэнгэрт дэвшинэ. Одооны өсөж бойжиж буй үеийнхэн нэг их тоохгүй дээ. Хөгжиж байна. Оройн дээд нарангэрэлт түмэн наст Богд хааныгаа үзэл суртлын улмаас кинонд ингэж дүрслэгджээ гэдгийг ойлгоно шүү дээ. Кино зохиосон хийсэн хүмүүсийн буруу биш. Тухайн цаг үеийнхээ бүтээгдхүүн. Одоо засаж залруулна гэж юу байхав. Түүх түүхээрээ үлдэнэ. Ирээдүйн Богдууд маань их өөрөөр дүрслэгдэх байх.....
хуучин кинонууд кино юм хэдэн зуун удаа үзсэн чиг амтархан үзсээр шүү 1911 оноос тусгаар тогтнолын төлөө гэсэн хүмүүсийг 24 он хүртэл бүгдийг богд гэгээн алж дууссан шүү дээ богдын орсоос авсан хоёр сая алтан зоосоор богд гомо хийгээд дуусгасан хан бүргэдэй богдын жасын хөрөнгөөр боссон шинэ модон худлаа кинонуудыг хаах хэрэгтэй Богдыг хамгаалагчид нь манж хятадууд цаана нь бий ш дээ Бас нэг баян феодалыг гаргаж мөрөө баллах гээд бай олигарх баян капиталист хаан ван гүн хутагт хувилгаад хар шар лам феодалаар хэдэн зуун жил монгол хүн хүзүүн дээрээ суулгалаа
Одоо наад Богд, Сүхбаатар 2 хэнд ч хэрэггүй үхдэлүүд.
End olon eliirsen ulsiin tarhi tolgoig tsegtselhed. Tunch hetsuudee gadnii yavuulgatai
ТА МОНГОЛ АХУЙ, СЭТГЭЛГЭЭГ ДАНДАА ДООШ ХИЙЖ ӨНГӨРСӨН ҮЕИЙГ ӨӨР ӨНЦГӨӨС БААБАР, МОЛОРЭРДЭНЭ Г.М НҮДЭЭР ХАРДАГ ЭНЭ УДААД Ч МӨН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛСАН СУБЕКТИВ ТАЛААС НЬ БИЧЖЭЭ. АРХИВЫН МАТЕРИАЛ САЙН УНШВАЛ АРАЙ ӨӨР ХАРАГДАНА.
Баярхүү судлаачийн түмэн зөв, Богд бол монгол орныг хоцрогдуулж байсан их муухай бүдүүлэг лам байлаа гэхдээ Сүхбаатарыг алаагүй тэр үед тэнхээ нь хашигдсан байсан харин 1911 оны үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын монгол удирдагчидийг хаант оросынхонтой хамсан устгаж дуусгасан гэмтэн байв.
Түүх түүхээрээ үлддэг. Бид түүнийг одоо шүүхгүй
богд монголын тусгаар тогтнох хүнд хэцүү тулааныг оройлон удирдсан хүн тиймдээ ч ардын засгын үед ч хаанаараа үхэн үхтэлээ ард түмнийхээ оройн дээд шүтээн байсан тэр үеийн түүхийг биднээс салгаж хаясан улаан орос Богд таалал барьсаны дараа түүнийг муулах хүн тухайн үед халхад байгаагүй ээ харин харин энэ ажлыг оросоос ирсэн буриадуудаар улаантнууд хийлгэсэн байдаг орос хятад хоёр хэзээд биднийг арчиж хаяхийг эрмэлзэнэ залуу хойч үе минь ойд төөрсөн сармагчингууд болж эх түүхээ мэдэхээ байж өвөг дээдсийнхээ хүндлэн дээдэлж ирсэн шашин, соёлоо мэдэхээ байж бусдын инээд тохуурхал болж байна
р
Наймдугаар Богд бол Монголын төлөө бие сэтгэлээ зориулсан хүн. Тэр ч байтугай МАН-ыг байгуулахад оролцсон бололтой юм билээ.Судалж үзэх ёстой сэдэв байх шүү.
Duu nar mini yund ingej baidag ym be ene chine ungursun ueiin tuuh shuudee ungursun yma ungursun uedene uldee shine mongol ulasiin tuuh aldaatai onootoi yvjil bna zarimdaa bi ta bugediin bichsen komentiig unshihaar shar hadnii hurtsiin tasagt bna uu daa gemeer sanagdah yma ta buged namaig engej bichilee buu uuralaarai bid mongolchuud ev negdeltei baih estoi shine mongol ulas maani mandan badrah boltugai
Баярхүү гуай Та одоо монгол хэрэггүй. Яагаад: Та бол соц үеийн үеэ өнгөрөөсөн хүн.таниас шинэ үеийн төсөөлөл хүлээх хэрэггүй. Байдлаас харахад неолебариализмыг дэмжигч бололтой. Энэ неолибериалзм одоо мөхлийн цаг нь ирж. Тун удахгүй. Та одоо боль оо. Таны үгийг хармааргүй, бас сонсмооргүй байна аа
Монголын алтан үеийн жүжигчдийн кинонуудыг архивт хийчихээд одоогийн нэг их гуагчиж,хашгирч,зодож дээрэмдэн,бүлэглэн өшигчиж,цусан далай урсгаж байгаа кинонцоруудыг үзэж суух уу.Богд хааны бодит байдлыг түүхэн үүднээс нь гаргахдаа 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнд оролцсон хэсгийг дутуу үнэлж ирсэн байх.Тэглээ ч Богдын талаар илүү их магтаал байхгүй.Шарын шашны толгойлогч гэдгээрээ тэр үед мунхарч харанхуй болсон монголчуудад амьд бурхан байсан юм.Сайндаа ч хувьсгалын удирдагч болоогүй харин тэр үеийн дэвшилт феодалууд л хийсэн юм байна лээ.Ялангуяа урдаас орж ирсэн Хайсан гүн г.м хүмүүс бэлтгэх ажилд онц зүтгэсэн байдаг.Одоо тэр еинонуудаас айх хэрэггүй.Орчин үеийн залуучууд түүхээ гадарлаад ойлгочихсон,социализмын үеийн алдааг ч ойлгочихсон шүү дээ.Баярхүү та нэг их сэтгэлээ зовоогоод хэрэггүй.Учир нь олдоно.Харин үүнээс ч их зовоосон асуудал их байна даа.
Түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд. баримт материал дээр үндсэлж түүхэн үнэнийг өгүүлдэг болохоос улс төр, урлаг судлаач хамаагүй бурж болохгүй байхаа. Кино бол зүгээр л уран сайхны хэтрүүлэгтэй урлагийн бүтээл. Ерөнхийдөө. л ийм байсан байж магад гэсэн баримжаалсан зүйл. Хэн ч туйлын үнэн гэж хүлээж авах боломжгүй. Харин энэ судлаач түүхэн үнэнийг мушгин гуйвуулсан гэж үзэж байгаа бол өөрийнх нь үүнийгээ батлах түүхэн баримтууд эх сурвалжийг дурдвал зохино. Эсбөгөөс өөрийгөө бүхнийг мэддэг хэмээн эндүүрэгч тэнэг иолгой мөн болой.