1. Хүсэлт гаргах
1.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан 13 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллага /цаашид “Байгууллага” гэх/ QR код авах нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтаа nokhshtab@ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ.
1.2. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байна.
2. Хүлээн авах
2.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөний зохицуулалтын баг хүсэлтийг хүлээж авна.
3. Хүсэлтийг судлах
3.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцах байгуулагад хүргүүлнэ.
3.2. Хариуцсан байгууллагууд хүсэлтийг судлаад шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтыг Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ.
3.3. Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судлаж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлнэ.
4. QR код олгох, авах
4.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу системд бүртгэж, QR код олгоно.
4.2. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандаж авна.
5. Хүсэлтийг буцаах
5.1. Энэхүү зааврын 1.1-д заасан байгууллагаас бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй.
5.2. Нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцсан байгууллагууд судалж, QR код олгох саналтайгаас бусад тээврийн хэрэгслийн мэдээллийг буцаана.
5.3. Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, QR код олгохоос бусад тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, санал ирүүлсэн хариуцсан байгууллага болон тухайн байгууллагад буцаана.
6. Санал, хүсэлт гаргах
6.1. Аж ахуй нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгч болно.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ШТАБ
Сэтгэгдэл0
Онцгой комисс онцгүй ажиллаж байгааг нуугаад яарав дээ.
Арга зальтай дарга түшмэдийн хамаарал бүхий машинууд хувь хувьсгалгүй хөдөлгөөнд оролцож бга Зуд болоход лам нохой таргалдаг гэж хориог далимдуулж эрх мэдэлтнүүд түрийвчээ түнтийлгэж ядарсан ард хорионд өлсөж эхэллээ Маш ойлгомжгүй хорио тогтоож бга Иргэн хүн гараад явах эрх алга Гэтэл зам түгжрэлтэй Шударга нийгмийн тогтолцоо ард иргэдээ гэсэн сэтгэлтэй дарга төрийн бодлого үнэхээр алга
NOKShShatb 13 chiglel dotorhi salbar yilchilgeeg Sain oilgohgyi bh shig bna. Manai kompany 5 mashindaa avah gej hyselt gargaagyi. Ersdliig tootsood 1 mashindaa QR kod avah hyselt ilgeegeed 2 honoj bna, uursdiinhuu hamaaral byhii mashiniig search hiigeed l olgood bgaa yum gej hardah bolloo. Deerh daraalalaar bol byr hudlaa bolloo. NOKShShatb bol Gyitsetgeh Alba gedeg ee ch oilgoogyi hymyys ajillaj bna daa
энэ балайралаа болих хэрэгтэй
nokshtab@ulaanbaatar.mn руу хүсэлт илгээхэд хайрцаг дүүрсэн гэсэн хариу ирээд байх юм 2 хоног хүлээгээд хариу авч чадаагүй