Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхийн дунд Ковид-19-ын халдварын тандалтын шинжилгээ хийж, амны хаалт олгох ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлыг УНТЭ, УХТЭ, ГССҮТ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон Нийслэлийн нийгмийн халамжийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт ажиллаж, эмзэг бүлгийн өрхийн нэг гишүүнийг коронавирусын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаас гадна амны хаалтыг олголоо.
Харин УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.
Амны хаалт авах боломжгүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгох ажлыг өчигдрөөс эхлүүлсэн болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байсан.
Сэтгэгдэл0
Алгын чинээхэн даавууны өөдсөөр амаа хаачих хаалт оёод өмсчих чадваргүй бол хүн гэж яваад яадаг юм.Үхэж далд орох хэрэгтэй.Эмзэг бүлэг гэж өөгшүүлсээр байгаад удахгүй баачихаад бөгс арчаад өг гэж донгосоход хүргэж өөгшүүлээд байна шүү.Машин сойчихоод л хоолны талон цуслаад л.Энэ хандлагыг ор мөргүй устгаж албадан ажил эрхлүүлэх шаардлагатай.Ажил хийхгүй бол шоронд явуул.
Дэм дэмэндээ.....
Наадахаа болио ариутгалаа хийгээчээ гудамж чинь нэл нус цэр байнаа
Omnoh humuustei sanal neg bn. Ingej reklamdaj yadag bnaa. Ard irgedee ajilluulaj, nur tseree baga hayadag bolgoyo. Ene zurag deer baigaa zadgai agaart ingej hubzaslah shaardlaga bhgui.