МОСКВА. /Россия-24/. ОХУ-д гарган авсан коронавирусний «Спутник V» вакцины Беларусьт явуулсан эмнэлзүйн туршилт 95 хувийн үр дүн үзүүлжээ. Энэ тухай Минск дэх ОХУ-ын Элчин сайд Дмитрий Мезенцев мэдэгдсэн байна.
“Беларусийн 100 иргэн оролцсон эмнэлзүйн туршилтын дүнд “Спутник V” вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн нь маш чухал үзүүлэлт юм. “Спутник V” вакцины туршилт явуулах хүрээнд хамтран ажиллаж, вакциныг Беларусьт хэрэглэх тал дээр хоёр улсын мэргэжилтнүүдийн хандлага нааштай байна” гэж тэрбээр хэлэв.
"Беларусийн Эрүүл мэндийн яам, Засгийн газрын тогтоосон хэм хэмжигдэхүүнд нийцүүлж тус улс вакциныг бүртгэн авна гэж Оросын эрх баригчид найдаж байна. Үүний дараа иргэдийг вакцинжуулалтыг хамруулах зорилгоор “Спутник V” вакциныг ихээхэн хэмжээгээр Беларусь руу илгээх асуудал яригдана. Түүнчлэн цаашид тус вакциныг Беларусьтай хамтран үйлдвэрлэх асуудлыг хэлэлцэнэ” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.
Оросод бүртгэснээс хойш "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилтыг эх орондоо эхлүүлсэн анхны улс нь Беларусь юм. Тус улсад судалгааны төвөөр сонгогдсон эмнэлгийн 8 байгууллагад "Спутник V" вакцины эмнэлзүйн туршилт явагдаж байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Беларус чдээ Путины бууны нохой шдээ
Нохой энд хамаатай юу их мэдэгчээ
Европын Холбооны улсуудаас НОТА-н гишүүн Унгар вакцин хүлээн авч, 10 тунг шинжилгээнд оруулж байгаа. Тэдний хариуг одоо хүлээнэ дээ.
Унгар өөрөө эмийн үйлдвэр сайтай. Мэдээд л Оросоос вакцин авч байгаа даа
Беларус ч мэдэхгүй дээ, Оросын долдой дарангуйлагч Лукашенко долдойж байгаа биз, бараг Казахстанчууд Беларусын хажууд дээр юм билээ
МАН-хан орос вакцин, АН-хан ДЭМБ-с африкийн ядууст тараах хямд вакцин, намгүйчүүдэд 500 төгрөг өгч асуудлыг шийдэх нь зүйтэй.
орсын вакцин хийлгэеэ гэсэн үй түмэн хүн байна хийлгэх гэсэн хүмүүст нь жагсаалт гаргаад захиалж өх хэрэгтэй өөр улсын өөр вакцин эсвэл хямд эсвэл өндөр үнэтэй вакцин ны нь захиалах нь зүйтэй орос жагсаалтыг хараад үнэгүй хийгээд өгнө ОРсын өмнөд хилийн харуулд байгаа цөөн монголчууд шүү дээ халимгууд цагаан хаант орсын үед өмнөд хил дээр байсан хил ямарч үед устахгүй
Худлаа, хулхи вакцин байгаа даа
Orosiinh deer baihaa mongonii ezdiin vaccine maniigaa ertontsoos jiichih baih shuu!
belarus t iim ur dun garah bolomjtoi
Оросод бол хүний амь юу ч биш, Хүн дээр л туршиж ажлаа хийдэг. Танк, пуужин, зэвсэг, эм тариа.,,
Оросын вакцин баталгаагүй, олон төрлийн хууч өвчтэй хүмүүст хийж болохгүй , Белорусь бол хатуу гарын засаглалтай улс. Тэгээд ч белорусь мөнгө бхгүй, улс төрийн зорилгоор ах нь өгч бгаа бх