Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богд хааны ордон музейд буй Улсын эх дагина Дондогдуламтай холбогдох хосгүй үнэт үзмэрүүдээс толилуулж байна.
Музейн сан хөмрөгт Дондогдулам хатны дээл, хантааз, гутал, тамхины хавтага, эрих, зүүлт, маргад шигтгээтэй тоорцог, толгойн боолт, хонх, очир, гавлын ясан аяга зэрэг хосгүй үнэт олон үзмэр хадгалагддаг.
Маргад шигтгээтэй сувдан тоорцог: Дондогдулам хатны маргад шигтгээтэй, сувдан тоорцгийг Богд хааны ордны урчууд XX зууны эхэн үед урласан бөгөөд эл тоорцог нь хүрэн торгон суурьтай, жижиг сувдан хээн дээр дунд зэргийн сувдыг давхар шигтгэсэн, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй. Орой дээрэх сувдан сампинтай, шүрэн эм хас хээ, хавчаар, улаан торгон дотор зэргээс нь хатгамалчдын ур илүү тодорхой харагддаг.
Энэхүү тоорцгийг асаасан байдлаар авахуулсан Дондогдулам хатны гэрэл зураг хадгалагдан үлдсэн байна.
Сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай толгойн боолт: Үүнийг Дондогдулам хатан 1911 оны 12 дугаар сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагинад өргөмжлөх ёслолд өмсжээ. Мөн хатны эрих нь 4 ширхэг шилэн бөөртэй, оюу толгойтой, ган хаалт, хонх очиртой, хүний гавлын ясаар хийсэн 108 булцуугаас бүрдэх бөгөөд урт нь 90 см, 175 грамм жинтэй аж.
Дондогдулам хатны сувдан хээтэй хантааз: Дондогдулам хатны сувдан хээтэй хантааз, түмэн наст хээтэй дээл үзэгчдийн сонирхлыг байнга татсаар иржээ.
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Sejig hurmeer... Hunii gavaliin yasaar hiisen erh ayag ene ter bol Tuvdiin buduuleg bohir hargis esyg Mongold shariin shashintai ham nevtruulsen yavdatai holbootoi. Tuvduudees uur yamar ch ard tumen hun ii gavaliin yasaar esvel chumuguur ayga, erh, bas buree bishguur hiideggui. Tuvdiin buzar esyg Mongoloos huu archij tseverlesen ni sain hereg boljdee. Buduuleg, burangui Tuvduud...
Эх дагины хажууд манай хөгжмийн нэрт зохиолч Мөрдорж гуай ёслолын хувцастай сууж байна. Сайхан түүхэн зураг. За тэр хувцас хунар ч яахав байдаг л зүйл. Хятад, Төвдийн гаралтай ч зүйл байна.
Хатны амийг монголд байсан оросын улаан цэргүүд нууц байдлаар хөнөөсөн гэдэг билүү
Mongol gedeg ugiin M usgee tomoor bichchihgui!
МАН Монголын 30 мянган хүнийг харгислан яргалж цаазалсан.МАН-ын Үхэртолгойт манигар нүүрт дарга гуяндаа нагаан зүүж хэнийг буудах гэж муу ерлоод байна вэ?
Хүний гавал тийм том булцуу хийж болох зузаан гатуу шүр байнуу? Хүний гавлын ясыг яаж авч байсан бэ?
Монгол хитад манж ноёд дээдэсийн хувцас нь үндсэндээ адилхан байжээ!
ЗУУН ЖИЛИЙН ӨМНӨХ ГЭХЭД САЙХНААРАА БАЙНА ДАА.