Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 30-нд сар бүтэн хиртэнэ гэж БОАЖЯ-ны цахим сайтад мэдээллээ. 
Энэ нь 2020 оны сүүлчийн хиртэлт буюу сүүлчийн тэргэл сартай шөнө байх юм.
Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн оргил үе нь 17 цаг 42 минутад байх хиртэнэ. 
 
Харин 19 цаг 53 минутад сарны хиртэлт дуусна гэдгийг эрдэмтэд тооцоолжээ. Хиртэлт Ази, Австрали, Америк, Европын ихэнх хэсэгт харагдана.
Мөн үүнтэй өвлийн тэргүүн улаагчин гахай сарын шинийн 15-ны дүйчин өдөр давхцаж байгаа аж. "Энэ өдөр уурыг тэвчих, бусдыг бодсон сайхан сэтгэл гаргавал буян машид арвиждаг" гэдгийг Наро Банчэн хутагтын Амарлихуй хийдээс мэдээлжээ. 
 
 
Б.Оюундэлгэр
Эх сурвалж: Монцамэ агентлаг