sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. “Moderna” компани АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) коронавирусний вакциныг нь хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлт гаргаснаа мэдэгджээ.
“Moderna”-гийн “mRNA-1273” вакциныг ашиглах яаралтай зөвшөөрөл олгох хүсэлтэд зориулсан мэдээллийг FDA-д хүргүүллээ” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.
 
Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүүлснийг Америкийн компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын мэдэгдэлд дурдсанаар, энэхүү вакциныг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх хурлыг 12 дугаар сарын 17-нд хийхээр товложээ. Хуралд Америкийн эрдэмтэд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцож, шууд дамжуулах аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг