АНКАРА. /TASS/. Энэ сараас иргэдийг коронавирусний вакцинд үнэгүй хамруулж эхэлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
“Бид коронавирусний вакциныг 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 50 сая тунг вакцин нийлүүлэх хэлэлцээр байгуулсан. Коронавирусний вакцинжуулалтад бид иргэдээ үнэгүй хамруулна” хэмээн Э.Эрдоган Анкарад болсон сайд нарын танхимын хуралдааны дүнд онцлон тэмдэглэжээ.
Вакцинжуулалтыг эмнэлгийн ажилтнуудаас эхлүүлэх аж. Оросын вакцины хоруу чанарын шинжилгээг манай улсад ойрын хугацаанд эхлүүлнэ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн байна.
Дэлхийн анхны коронавирусний вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, "Спутник V" гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
сайхан юм аа..
Жинхэнэ төртэй улс орон гэж энэ дээ, манай засаг барьж байгаа МАН-н махчингууд 2021 оны сонгуулийн мөнгөө вакцинаас яаж босгохоо л бодож байгаадаа
МАН 21 оны сонгуульд бэлдээд мөнгө өгөхгүй байгаа хулгайчууд юм байна.Энэ сонгуулиар Хүрэлсүхийг нэгмөсөн зайлуулж хөөх хэрэгтэй.