ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Миннесота муж улсын 107 настай оршин суугч Тилли Дайбинг “COVID-19” халдварыг ялан дийлжээ.
“Ecumen Detroit Lakes” асрамжийн газрын ажилтнуудын мэдээлснээр, Т.Дайбинг энэ намар коронавирусээр халдварласан хэмээн оношлогджээ. Тэрбээр уг асрамжийн газарт 2015 оноос хойш амьдарч байгаа ажээ.
“Т.Дайбингийн шинжилгээний хариу эерэг гарах үед түүнд ядрахаас өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэрбээр саяхан асрамжийн газрынхаа өрөөнд эргэн ирсэн” гэж эх сурвалжууд “CNN” сувагт мэдээлжээ.
Намайг таван нас хүрээгүй байхад аав ээж маань тахлаар өвчилж байсныг сайн санадаг гэж Т.Дайбинг ярьжээ. Мөн тэрбээр 95 насандаа хорт хавдрыг ялан дийлж байсныг “KARE” суваг уламжилсан байна.
“Түүнийг эдгэрсэнд, сайхан инээмсэглэлийг нь өдөр бүр харах болсондоо бид маш их баяртай байна” гэж “Ecumen Detroit Lakes” асрамжийн газар “Facebook” хуудсандаа нийтэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!! whatsapp: +33 7 52 43 26 19
Doloon goltoi avgai baina, urt naslaarai!
gol ni hynii setgel suu dee!!!