Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Үүний дагуу өнөөдөр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба хамтран эзэмшигчид нь шаардлага хүргүүлэн кадастрын зургийн дагуу хэтрүүлэн барьсан хашааг татуулах ажлыг эхлүүлжээ.
Тухайн хашаа нь иргэн н.Цогнямийн эзэмшлийн газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/787 тоот захирамжтай 15669 ам дөрвөлжин хэмжээтэй газар аж. Улмаар барилга барих зорилгоор хашаа хатгахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ уртааш 145м, 4м өргөн зайд хэтрүүлэн хашаалсан байна. Уг зөрчлийг арилгуулж, хашааг нь татуулах ажлыг зохион байгуулж байна.
Тухайн хашааг татуулж, чөлөөлснөөр тухайн байршилд зам тавих боломж бүрдэх бөгөөд замын зураг бэлэн болсон гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
Сэтгэгдэл5
Mongolchuudiin shunahai zangaas bolj hot iim baidaltai baigaa
Хотын дарга сайн ажиллаж байгаа. Баяр хүргэе. Баянгол дүүргийн 24-р хороонд бас ийм зөрчил байна: Гамшгаас хамгаалах сургалтын төвийн ард байгаа шороон замын хоёр талаас компанууд газар хулгайлж хашаагаа шахаж хагас жилийн өмнө шөнө барьсан байна. Үүнийг шийдэж өгөөч. !!!
Synahai zangaas gadna hyyli dyremgyi dendyy ,zasag zahirgaagyi daryylaggyi bna?...ene ni hen negend daraa bolj hoisdoo ene zangaa orhioosoi!!!!!!!!!!!!!
Болохгүй бол цэрэг танкаар нураагаарай. Жирийн ядарсан ард түмэн 100% дэмжинэ шүү.
Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаагаа мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр нас барсан байдалтай олдсон байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээн мэдээлсэн байна.