sonin.mn

ЛОНДОН. /KoreaTimes/. Английн амьтны хүрээлэнд унагаасан гар утсаар заан өөрийнхөө зургийг /selfie/ авчээ. Английн Вустершир хотын “Уэст-Мидландын сафари парк”-т 23 настай Скотт Брирли заануудын зургийг авч байхдаа санамсаргүйгээр гар утсаа унагаасан аж.

Дараа нь тэрбээр утсаа олж авахад утас нь хэвийн ажиллаад зогсохгүй утсан дээр нь 22 настай африк заан “Латабе”-гийн өөрийгөө авсан зураг байгаад маш их алмайрсан байна. “Энэ бол заан өөрийнхөө зургийг авсан анхны тохиодол” гэж амьтны хүрээлэнгийн хамгаалагч хэлсэн юм.

Ажилтнууд зааны зураг авах чадвараар “маш их бахархаж" байсан гэж тэрбээр ярив.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг