sonin.mn

ДУБАЙ. /Reutrers/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дотоод хэргийн яам эмэгтэйчүүдийг жолоо барьж явахдаа гоёж, гоодохыг хориглосон тухай “Khaleej Times” сонинд мэдээлжээ. Нүүрэндээ энгэсэг тавьж, үсээ янзалж байгаа эмэгтэй жолооч нарыг мянган дирхамаар /270 доллар/ торгож, жолоо барих эрхийг нь нэг сар хасахаар болсон  байна.

Эмэгтэйчүүдийн ийм үйлдэл нь авто осол гарахад хүргэдэг нь тогтоогдсон гэж тус улсын түшмэлүүдийн гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. “Жолооны ард оо энгэсэг тавих нь гар утсаар ярихаас ч аюултай” гэж Дубай хотын Цагдаагийн газрын зам тээвэр хариуцсан хэлтсийн орлогч дарга Саиф Мухейр Аль Мазруи онцлон дурдсан байна.

Тэрбээр мөн жолооны ард гар утсаар ярьсан тохиолдолд шийтгэлтэй болохыг сануулжээ. 2014 он гарснаас хойш Дубай хотод зам тээврийн 26500 осол гарсан нь жолооны ард гар утас ашигласантай холбоотой байна.

Д.Жаргал

Эх сурважл: "Монцамэ" агентлаг