sonin.mn

ТОКИО. /NHK/. Японы Сайд нарын танхимын хэрэг эрхлэх газрын мэдэгдсэнээр, 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами болон цөмийн гамшгийн улмаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд 130 хүн амиа хорложээ.

Амиа хорлосон 130 хүний 40 орчим хувь буюу 56 нь Фүкүшима, 37 нь Мияги, 30 нь Иватэ мужийн иргэд байсан байна. Энэ гамшгаас хойш Фүкүшимад хүмүүс амиа хорлох нь жил тутам нэмэгдсээр байгаа ажээ.

Тэнд 2011 онд 10, 2012 онд 13, 2013 онд 23 хүн амиа хорложээ. Харин өнгөрсөн сарын байдлаар, амиа хорлосон хүмүүсийн тоо 10 болсон байна.

Г.Доржханд

Эх сурважл: "Монцамэ" агентлаг