sonin.mn

Тарваган тахлын байгалийн голомтын идэвх 7-9 дүгээр сард хамгийн өндөр байдаг. Орон нутагт 132 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомттой. 2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний таван тохиолдпыг бүртгэсэн.

Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжиж Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.

Тарваган тахал өвчин хүнд дараахи замаар халддаг. Үүнд:
-Өвчтэй тарвага агнах, тарваганы арьс өвчих, мах эвдэх үед арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед
-Тарваганы бүүргэнд хазуулсан үед
-Тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд
-Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс ойр орчмын хүмүүст халдах замаар дамжин халдварладаг.
-Тарваган тахал өвчнөес урьдчилан сэргийлэхийн тулд.
-БОНХ-ийн сайдын 2014 оны тушаалаар монгол улсын нийт нутаг дэвсгэрт тарвага агнахыг хорьсон тул тарвага агнахгүй байх
-Нохойгоор бариулсан болон үхсэн тарвагатай харьцахгүй байх
-Тарвага, зурам, мэрэпн амьтны ичээ ухах, нүх дошны дэргэд сууж бүүргэнд хазуулахаас болгоомжлох
-Тарваган    тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах
-Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Илрэх шинж тэмдэг:
-Өндөр хэмтэй халуурах
-Толгой өвдөж эргэх
-Дотор муухайрч бөөлжих, огиулах
-Нойргүйдэх
-Хий юм сонсогдох, харагдах зэргээр дэмийрнэ.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин