
Монголын төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ой өчигдөр тохиолоо. Сонирхолтой нь уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков тэргүүтэй ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл болон Улаанбаатар дахь «Русский дом»-ын ажилтнууд өчигдөр түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцсон юм.
Энэ үеэр ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков: “Юмжаагийн Цэдэнбал бол 40 гаруй жил төрийн жолоог удирдсан Монгол Улсын гарамгай төрийн зүтгэлтэн байсан юм. Түүний үед Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харилцаа хамгийн ойр дотно байсан. Орос улсад Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн ард түмний чин сэтгэлийн анд нөхөр байсан гэж үздэг.
Ю.Цэдэнбалын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийн тухайд гэвэл түүний үед улс орныг аж үйлдвэржүүлэх хүчин чармайлт идэвхтэй өрнөж, Эрдэнэт, Дархан, Багануур зэрэг хотууд бий болж, Монголын уул уурхайн аж үйлдвэрийн тэргүүлэгч болсон Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр баригдсан гэдгийг тэмдэглэх нь зүйн хэрэг.
Ю.Цэдэнбалын үед Азийн орнуудын хувьд өвөрмөц онцгой эрүүл мэнд, боловсролын тогтолцоо бий болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа ажил нь чухамдаа Ю.Цэдэнбалын үед эхэлсэн юм. Мөн Монгол Улсын иргэн бүр зохих боловсрол эзэмших боломжтой боловсролын тогтолцоог бий болгосон. Эцэст нь 1930-1940-өөд онд 730-750 мянган хүн амтай зогсонги байдалд орсон байсан Монгол Улсын хүн ам 1980-аад он гэхэд бараг 2 сая болж өссөн нь хүн амзүйн тэсрэлт болсон. Энэ нь мөн томоохон хувь нэмэр болсон." гэсэн байна.
Х.Цэцэн
Сэтгэгдэл8
Зссссс,,,,,москвад,,,,,гэрийн хорионд,,, алаа биздээ,,,,
Оросын тавиул уяаны нохой нь байсан юм чинь аргагуйшдээ бух монголчуудыг тэр урвагч шигээ болгохыг хувхай оросууд мереедех юм
Оросын тавиул уяаны нохой нь байсан юм чинь аргагуйшдээ бух монголчуудыг тэр урвагч шигээ болгохыг хувхай оросууд мереедех юм
Шал худлаа Ямар тариа тарьсан болдоо
Анд нөхөр гэж хошгируулаад Москвад аваачиж хориод хор тариад алчихдаг новшнууд шүү дээ оросууд
Чингисийн алтан ургийнхныг хоморголон алсан МАН-ын манж хятад цусны шулганасан хэлтэй данхар толгойтой данжаадууд хятадуудыг Монголд бөөс хуус шиг олон болгож үржүүлжээ..
оросын нутагт үүссэн рашистуудын байгуулсан МАН ыг тарааж тусгаар тогтнолоо хамгаалах ёстойг рашист Евсиков хэлчихлээ
Оросууд тэгээд яасан гэж олон олон чин сэтгэлийн МОНГОЛ анд нөхөдөө буудахыг нь буудаж, тамлахыг нь тамлаж, гэр гянданд хорихийг нь хорьдог юм бол????