
Арвандолдугаар зууны үеэс эхэлж Орос улс ихэд хүчирхэгжиж оросын цэрэг Уралын нурууг давж Татарын хаант улсыг мөхөөгөөд Татарын нийслэл Казань хотыг эзлэн баруун Сибирьт түрэн орж ирэв. Монголын Зүч хааны удам Хүчүлэг хаан оросын казакын атаман Ермакын цэрэгт ялагдаж нэгэн тулалдаанд амиа алджээ.
Орос улсын цэргүүд улмаар газар нутгаа дорно зүгт тэлсээр одоогийн Омск, Томск Енисей мөрний адаг руу орж ирээд зогсохгүй хойд монголын унаган нутаг Байгаль нуур, Амар мөрөн, Сэлэнгэ рүү түрж эхэлжээ. Орос улс өрнө зүгт дайн хийж хүчирхэг Турк болон Швед улсыг дайнд ялж орчин үеийн хүчтэй армитай болж байв. Оросын цэргүүд дорно зүгт Ангар мөрөн, Байгаль орчмын нутаг руу довтлов.
Харин 1660 онд Халх Монголын цэрэг Байгал нуурын баруун бие, Ангар мөрний эрэгт орших Балаганы шивээг довтолж, Орост эзлэгдсэн буриад монгол зоныг эргүүлэн авч байжээ.
Гэвч оросууд 1666 онд Сэлэнгийн нутагт нэвтрэн орж шивээ хот байгуулав. 1667, 1673 , 1676 онуудад Чахундоржийн болон бусад халх ноёдын элч Москва хотод удаа дараалан очиж оросын түрэмгийлсэн монголын Сэлэнгэ орчмын нутаг болон бусад шивээ бэхлэлтийг гэдрэг Монголд шилжүүлэх, Халх Монголын хуучин харьяат буриад монголчуудыг буцаан авах шаардлага тавьж хэлэлцээр хийж байжээ. Оросын тал Сэлэнгий нутаг болон бусад шивээ бэхлэлтийг Оросын газар дээр баригдсан манай нутаг хэмээн Монголын эсрэг хатуу байр суурь баримталж байв. Оросууд удалгүй Буриад Монголыг түрэмгийлэн эзэлж, буриад монголчуудаас алба гувчуур хурааж, ард иргэдийг нь Христийн шашинд хүчээр оруулах зэргээр харгис үйлдэл хийж, Монголын хойд, зүүн хойд хэсгээр цэргийн шивээ бэхлэлт барин цэргийн хүчээ зузаатгаж байлаа.
Халх Монголын ноёдоос 1683,1684, 1687, 1688 онуудад Орост удаа дараа элч зарж шаардлага хүргүүлж байсан боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ийнхүү оросуудыг яриа хэлэлцээрийн замаар нутгаасаа гаргаж чадахгүй нь илэрхий болсон тул монголчууд Оросын хот шивээг довтлон устгаж, цэргийг нь түрэн гаргах бодлогод арга буюу шилжжээ. Харин энэ үед Галдан бошигт оросуудтай найрсаг харилцан тогтмол элч захиа явуулж, оросуудаас галт зэвсэг авахаар удаа дараа хэлэлцэж байв.
1685 оны 6-р сарын 11-ний өдөр Халхын цэрэг Сэлэнгиск шивээг довтлон бүсэлж оросуудыг Монголоос гарахыг шаарджээ. 1687 онд Түшээт хан Чахундорж оросын түшмэл, адмирал Ф.А.Головинд өөрийн харьяат буриадуудыг Монголд шилжүүлэн өгөх, халхын нутгаас шивээ бэхлэлтээ яаралтай татахыг шаарджээ. Гэвч Ф.Головин монголын шаардлагыг зөвшөөрсөнгүй. Түшээт ханы монгол цэргүүд оросын цэргийг алахыг нь алж Омск, Томск хотуудыг өнгөртөл нь хөөж баруун Сибирийн олон жижиг суурин, хотуудыг эзэлж, амжилттай дайтаж буцаж ирсэн байна.
1688 оны 1-р сард Түшээт хан Чахундоржийн төрсөн дүү Шидишир баатар 4000 цэргийн хүчээр Ф.А.Головин тэргүүтэй төлөөлөгчдийн байрлаж байсан орос цэргийн хуаранг довтолжээ.
Тэр үед Оросын цэргийн хүч нь Москвагаас ирсэн буучийн хорооны цэргүүд дээр Сибирийн казак цэргийн хүчийг нэмж 2000 орчим галт зэвсэгтэй цэрэгтэй болоод байв. Монгол цэрэг Сэлэнгийг шивээг бүсэлж ойр орчмийн гэр байшинг эвдэж, хадсан өвсийг нь устгав. Ф.Головиныг бүслэгдсэн мэдээ авсан оросын цэргийн хурандаа Ф.Скрипцин 300 бууч цэрэг авч Сэлэнгийн шивээний зүг хөдөлсөнийг Түшээт хан Чахундоржийн хаяал дүү Хатан баатар тайж мэдэж дайснуудыг тосон байлдаж орос цэргийг Үдийн шивээ рүү ухраан оруулжээ. Оросууд 3 өдрийн байлдаанд 17 хүнээ алуулж, 241 хүнээ шархдуулсаны дотор орос цэргийн хурандаа Ф.Скрипцин байв. Монгол цэрэг энэ тулаанд нэлээд хохирч 300 гаруй хүн алагдаж шархаджээ.
1688 оны 2-р сарын 19- ний шөнө монгол цэргүүд Сэлэнгийн шивээг тал талаас нь галт сумаар харван довтолж дайрсан ч эзэлж чадсангүй. Монголчууд орос цэргийн их бууны хүчтэй галд өртөж 50 гаруй цэргээ алуулжээ. Монголын цэрэг Шивээ бэхлэлтэнд хориглон хүчирхэг гал зэвсгээр зэвсэглэсэн орос цэргийн эсрэг дахин байлдаад үр дүнд хүрч чадсангүй, тулалдаанд олон хүнээ алуулжээ. Монгол цэрэг хүн хүч дутаад 2-р сарын эцсээр араасаа дахин цэрэг татаж авч, мөн буриад цэргүүдийн хүчийг нэмжээ.
1688 оны 3-р сард Үдийн шивээнээс Оросын туслах их цэрэг 1600 хүн ирж буй мэдээг монголчууд сонсоод бүслэлтээ задалж, тэр цэргийг угтан Бөхөн гол дээр тулалдсан боловч ялж чадсангүй олон хүнээ алуулаад ухарчээ. Яг энэ үеэр Галдан бошигтийн цэрэг Халхад довтолсон мэдээг сонсоод Хатанбаатар тайж Чахундорж ахдаа туслахаар цэргээ аван Хойд Монголоос буцахаас өөр аргагүй болжээ.
Харин буриад монголчууд нутагтаа үлдэж оросуудтай тэмцэлдсээр байв. Буриад монголчуудын цэргийн хүч маш цөөхөн болсон тул орос цэргийн түрэлтийг зогсоож чадсангүй. Ийнхүү Буриад Монголыг оросууд түрэмгийлэн эзэлж, 1703 онд Петр хааны зарлигаар Орос улсад хүчээр нэгтгэв.
Орчин үеийн оросууд саяхан хэвлэл мэдээллээр Буриадыг Орост сайн дураар нэгдсэний 480 жилийн ой боллоо хэмээн түүхийг илт гуйвуулсаар байна лээ. Сайн дураараа Орост нэгдсэн нэг ч буриад монгол хүн байдаггүй юм.
Тэр үед алт, мөнгө, байгалийн баялаг ихтэй Хойд Монголын нутагт оросууд эхлээд орос худалдаачин явуулж, хаана ямар баялагтай вэ гэдгийг тандаж мэддэг байв. Дараа нь христийн санваартан явуулж христийн сүм барьна. Эцэст нь орос цэрэг явуулж газар нутгийг нь эзэлж “Энэ бол Оросын манай нутаг” хэмээн зарлаж, шивээ бэхлэлт барьдаг байв. Хойд монголчууд нутагт нь ирсэн оросуудад эхлээд зочны ёсоор хүндэтгэлтэй ханддаг байв. Гэвч хумсаа нуусан муур шиг тэдний хорон санаа удалгүй илэрдэг байжээ.
Хойд монголын унаган газар нутагт довтолсон оросын адмирал Ф.Головин гэж хэн бэ?
Фёдор Головин (1650-1706 он/ бол Оросын Петр хааны ойрын хамтран зүтгэгч бөгөөд Оросын Гадаад бодлогын байгууллагыг (президент Посольских дел) удирдаж байсан, мөн Далайн цэргийн газар, Зэвсгийн газар, Алтан болон мөнгөн танхимыг (Сангийн яам) тэргүүлж байсан бөгөөд Сибирийн захирагч, Хуулийн болон Мөнгөний үйлдвэрийн газрыг тэргүүлж байжээ.
1702 онд Ван буюу "Граф" цол хүртсэн. Тэрбээр Манжийн Энх-амгалан хаантай гэрээ байгуулж, манж-оросын маргааныг намжаахаар (Альбазин цайз орчим хилийн мөргөлдөөн) 1686 онд Амар мөрний орчим очиж, 1689 онд Манж Чин улстай Нерчийн гэрээ байгуулж, Амар мөрнөөс Горбицын цутгал хүртэл газрыг Манж Чин улсад шилжүүлэн өгч байжээ. Тэрбээр элч төлөөлөгчийн ажлаас буцаж ирээд Оросын Сибирийн амбан захирагчаар томилогдсон байна. Ф.Головин Оросын усан флотыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэж 1699 онд генерал-адмирал цолтой болж, 1700 онд Оросын анхны генерал-фельдмаршал цол хүртсэн туршлагатай дипломатч, цэргийн жанжин хүн байв.
Оросын түрэмгийлэгчдийг эсэргүүцэн тэмцсэн Халхын Түшээт ханы тухай товч өгүүлвэл, Чахундорж нь 1634 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн гэрт ахмад хөвүүн нь болж төрсөн. Чахундорж хоёр дүүтэй бөгөөд тэд нар бол Өндөр гэгээн Занабазар, баатар хунтайж Шидишир нар байв.
Гомбодорж хан өөд болоход 1655 онд Чахундорж 21 насандаа хан ор суув. 1655–1698 он хүртэл Түшээт ханаар 43 жил заларсан.
Чахундоржийн үед Манж Чин улс ихэд хүчирхэгжиж байлаа. Тэр үед Монголд Засагт ханы ширээний төлөө тэмцэл хурцдаж, Халхын толгойлох ханы хувьд Чахундорж тэрхүү үйл явдалд оролцохоос аргагүйд хүрчээ. Баруун талаас Зүүнгар улсын хаан Галдан бошигт Засагт ханы ширээний тэмцэлд оролцож Чахундоржтой илт сөргөлдөх болжээ. Энэхүү зөрчлийг Манжийн хаан зохицуулахаар шийдэж, 1686 онд Заг, Байдрагт Хүрэн бэлчэрийн чуулганыг хийлгэжээ. Тус чуулган нь Халх, Зүүнгарын ноёдын хямралыг хэсэг зуур намжаажээ. Харин Галдан уг чуулганы шийдвэрийг зүй бус үйлдэл гэж үзжээ. Тэрбээр Засагт хантай холбоогоо улам нягтруулж, Түшээт ханы эсрэг зэвсэг хөдөлгөх нь тодорхой байсан ч Чахундорж асуудлыг аль болохоор эе эвээр шийдэх, Манжийн эрх баригчдын хөлд сууж харьцангуй тусгаар байдлаа хадгалах бодолтой байв.
Ингээд Засагт хан болон түүнтэй нийлсэн Дэгдэхэй мэргэн ахайг довтлон хороож улмаар цааш давшин ороод байсан боловч дайны ажиллагааг зогсоож, чуулган хийлгэх санал гаргажээ.
Харин Галдан үүнийг зөвшөөрсөнгүй, 1688 оны хавар Галдан бошигт гурван түмэн ойрд цэрэг авч Халхын нутагт цөмрөн оржээ. Галдан бошигт Халхад довтлон алтан ургийнхныг толгой дараалан хороож, лам нарыг хүйс тэмтэрч, сүм хийдийг шатааж, бэлчээр нутгийг ч түймэрдэж Халхыг сүйтгэж байв.
Галдан бошигт Халхын 20 000 цэргийг хядаад зогсохгүй, өөрийн төрөл садан цусан ах дүү 25 хүнийг цаазаар авч байлаа. 1689 онд Орос цэргийн жанжин Ф.Головин Хойд Монголын Сэлэнгэ нутаг руу орос цэрэг илгээж, буриад халхуудтай байлдахад Галдан “Оросууд гэрээнийхээ дагуу халхуудыг довтолж байна” хэмээн сайшааж, 1690 онд Галдан Оросын элчин Кибиревт “Надад оросууд та нар хангалттай тусалсангүй” хэмээн гомдоллож, “Би байгаагүй бол оросууд та нар балрах байсан” хэмээн хэлж байжээ.
Монгол улс дотор монголын эсрэг салан тусгаарласан ойрдын Зүүн гар улс тасран гараагүй бол, Ойрдын Галдан хамаг халх цэргийг устгаагүй бол Монгол улс туурга тусгаар улс хэвээр үлдэх боломж байлаа. Харамсалтай нь Халх Монгол хаангүй, төргүй болж, сөнөн мөхсөн Зүүн гар улсын 3.0 сая квадрат км уудам газар нутгийг Орос, Казах, Манж гурав л хуваан авчээ. .
Галданд хамаг халх цэргээ хядуулсан Чахундорж дүү Өндөр гэгээний араас Өвөр Монголд очиж, Өвөр Монголын Сөнөд аймгийн нутгийн хойд зах Ар элстэй гэдэг газар чуулж, Манжид дагаар орох шийдвэрийг аргагүйн эрхэнд гаргажээ.
1691 онд Долон нуурын чуулганаар Халхыг Манжид дагаар оруулах ёслолыг үйлджээ. Чахундорж хойт хөрш Орос улстай холбоо тогтоох, газар нутгийн маргааныг шийдвэрлэх гэж хэд хэдэн удаа чармайсан боловч үр дүнд хүрээгүй юм. Манжид дагаар орох үед Галдан бошигт оросын жанжин Ф.Головинтой холбоо тогтоон, Чахундоржийн Орост хандах арга замыг мухарласан байжээ. Чахундоржийг зарим тулгар бичигт “Самуун цагийн Сайн хаан” гэж тэмдэглэсэн байна. Чахундорж 1697 онд Монголын голомт газраа буцан ирж, Орхон, Туулын саваар нутаглаж байгаад 1699 онд таалал төгсчээ.
Халхын Түшээт ханы цэргүүд Оростой байлдсан тухай оросын архивт байгаа Оросын элчин Г.Киберевийн бичигт өгүүлэхдээ: “ Очирай ханы дүү Сисисирие Батур контазий / Шижир баатар хунтайж / тэр үес цэргийн хамт Сэлэнгийн шивээний зүг явсан байсан бөгөөд Очирай хан лугаа нийлэхээр Сэлэнгийн Шивээнээс Олгой нуурийн зүг оджээ.
Бушихту каны барьж авсан монголын олзны цэргийн мэдүүлснээр Сисисирие Батур контазий Сэлэнгийн шивээг авс эс чадсан тул мөн тэнд хаан сууж өлсгөлөнгөөр буулгаж авахаар төлөвлөсөн хэмээсэн бөлгөө” . Архивын уг баримтаас үзвэл Галдан бошигт Халх Монголын Түшээт ханы цэргийг олзлон байцааж цэргийн чухал мэдээг оросуудад дамжуулан өгч эх орноосоо урваж байжээ.
Мөн уг мэдүүлгээс Галдан бошигт Халхын Түшээт ханы цэргийн их хүч Оростой зууралдан тулалдаж байгааг мэдээд Халх цэргийн ар талаар нь 1688 оны хавар гурван түмэн ойрд цэрэг авч Халхын нутагт цөмрөн ороход Түшээт ханы цэрэг тосон байлдсан боловч ялагджээ” хэмээн бичсэн ажээ.
Ийнхүү Түшээт ханы халх цэргүүд Ф.Головины орос цэргүүд болон ойрдын Галдан бошигтын цэргүүдэд ялагдсанаар монголын цэргийн хүч бүрмөсөн мөхөсдөж, Монгол улс хоёр зууны турш хаангүй, төргүй, тусгаар улс үгүй болсон эмгэнэлт түүхтэй үлдсэн юм.
Ашигласан ном зүй
1. Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2009 он
2. “Абатай сайн хан” Ж.Болдбаатар, УБ, 2006 он
3. “Анхдугаар Богд-Хаадын сан”, Л.Хүрэлбаатар, УБ, 2001 он
4. “Русско-Китайские отношения в 17 веке”, / том 2, Москва 1972. страница 275 /
5. “Алтан ураг” ном, Д.Сүхбаатар, УБ хот, 2020 он
Доржийн Сүхбаатар
2025.09.10
Сэтгэгдэл22
Шал худлаа
Гях,,гяхх,,,гяхх,,,эмээ уу,,,дебиль ээ,,,,
Оросын Холбоо задарч Буриад тусгаар болоосой
ер нь тиймэлдээ
Энэ нөхөр Галдангаас болж халх эзлэгдсэн гэж байна халх Галдан хоёр нийлсэн бол тийм ч амар Манжийн хоол болохгүй байсан гэдэг талаас нь бодож болоогүй юм байхдаа Чахундорж Манжид дагаар ороод ойрд Монголоо хядсан гэхээр яалтачгүй ч урвагч юм даа
Балай минь ээ,,,болоод өнгөрсөн түүхийн үйл явдлыг,,,,чиний охорхон бодолд нийцүүлэн зохиох уу,,,,тэгээд,,,,””””галдан чахундорж хоёр нийлээд оросын түрэмгийллийн эсрэг байлдсан””” гэж бичихүү,,,,ХУЦААД БАЙ,,,,”””монголын газар нутагаас оросууд хэрхэн булаав,,, монголчууд яаж тэмцэв,,,яагаад оросд газар нутагаас алдах болов ”””гэсэн утга бүхий нийтлэл байнаа,,,,дебиль ээ,,,
Галдангаас болж Буриадыг алдсаныг бичсэн байна.
Үнэнийг л бичсэн байна
Ерөөсөө л түүх ийм . Саяханы явдал ш дээ , түүхчид судлаал байх ч юм үгүй , удам угсаагаа мэддэг - хадгаласан хэн бүхний л угсаа дамжин баримттай үйл явдал - угсаагүй синтетикүүд бол сургаар хөөрцөглөмуй ...
Эрхэм хүмүүн Доржийн Сүхбаатар танд маш их баярлалаа,,,,таны нийтлэлийг уншаад их гүн сэтгэгдэл төрлөө,,,,таны нийтлэл бүрийг амтрахан уншиж,,,, шинэ нийтлэлийг тань хүндэтгэн хүлээн суудаг шүү,,,,танд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,
Түүх гуйвуулахаа болино уу эрхэмээ. Монгол улсын хойч үед хортой зохиомж санаатай үлээхийг хориглоно.
Яаж гуйвуулсан байна,,,чи,,,,тодорхой сайхан халаач,,,
Оростой холбоотой юм бичихээр л түүх гуйвууллаа гэдэг Оркуудын нэг байх шив дээ
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
Eрдөө 30 хан хүнтэй Eрмакийн отрядад Сибирийн хаант улс ялагдаад буугаад өгчихсөн байхад 3 хан хүнтэй казак Хабаров Номхон далайн эрэг хүрэлгүй яахав ! Хуучин чулуун зэвсгийн үeдээ бөйгаа муусайн чуукча хамниган овогууд мөн буриадууд Оросын харьяанд орсон нь их аз завшаан юм !! Галдан бошигт бол Төвдөд сурч байсан лам хүн юм ! тэгэхдээ улааны урсгалын хүн ! Шарын урсгалын нэг толгойлогч Занабазарыг барьж авч толгойг нь аваагүйгүй дэ их харамсдаг гэсэн ! цаадах нь өмнө зүг рү амжиж зугтсан ! eрдөө гурав хоног саатсан бол толгойгүй болох байсан юм ! Сэнгэ ах нь үхсэн учир Галдан Төвдөөс яаралтай ирж арга буюу хаан болсон юм ! Чахундоржийг бодвол Галдан Кашгар Яркeнд Ташкeнтийг эзэлж бөйсан хүчирхэг хүн шүү ! Ингэхэд сүүлчийн Түшээт хан Дашнямийн удмын хүн шүү би гэж жүжигчин Сосорбарам балайраад байдаг нь үнэн үү ! тэр утгаараа ёрөнхийлөгчийн сонгуульд би үзэх ёстой гэж цээжээ дэлдээд байдаг нь үнэн үү !
Мэдрэл. Юун 30 - хан хүн, 3 - хан хүн. Орчин үеийн зэвсэгтэй хүн. Ойрад Хадхыг бодвол хүчирхэг их буу буюу Гунан буутай байсан шүү. Оросыг дагасан аз ч гэх шиг. Зүлгээд хаячихна шүү. Новшоо
Тахарын аль балайрахыг тэр гэхэв,,,гях,,гяхх,,гяхх,,,үг нь үнэгүйдцэн юмдаа,,,чааваас,,,миний зөнөсөн хадам аав шиг ,,,,зайлуул,,,хааяа под хийтэл буудаад,,,байгаа яг голд нь оноод авч байдаг л юм,,,,бурж л байг,,,
Түүхэн Баримт ! Энд худлаа гэж байгаа хүмүүс бол нөгөө хятадын эрлийз гэдэгээсээ долоон дор УРВАГЧ нар! Чацга царайлсан аймхай,цэдэнбалч (нутгаа найр тавиг өгөгч нар) олон болвол Монгоо улс Монгол үндэстэн Гумилевын хэлснээр 300-400 жио хүрэхгүй Эртний Хүннү гүрэн алга болно. Заримдаа хохь чинь ! Уродуудаа! Так и Вам всём надо ! Исчезните с лица земли Жополицые узкоглазые Тупицы и Предатели ! Гэмээр ! Тэгээд бас Маршал минь Маршал гэж уйлагнаад байгаа юм уу хаашаа юм ? Санхүүгийн сургууль төгссөн хүн яахаараа Цэргийн Дээд цол авдаг юм ? Аан Батлан Хамгаалах салбарт анхаарал тавих асах их ард түмний хөрөнгө ,генерал олгое Юу ?Цэдэнбал? Аа тэгвэл өнөөдрийн энэ Авилгал,албан тушаал генерал замаа алдсан бүхэн Социализмын үеээс Эхтэй юм байна! Тэр үед ч хүмуус Энэ жоохон Армид ямар их генералууд байдаг юм гэдэг байсан. Одоо цагдаа,хил,онцгой,тагнуулын Генералууд гээд замаа алдсан. Гэтэл Харийн дайралт болох юм бол ! Яах бол ? КкЧаваас
Галдан гэж маш их гайтай хар хог байжээ. Хөшөөг нь буулгая.
Харамсалтай нь тийм
Хүмүүний л араншин юмдаа,,,ахан дүүс өвөр хоорондоо муудалцаж алалцахаараа,,,бусдын идэш болдгийн сургааль юмшүүдээ,,,бидний ч араншин,,,өөрийн тэнэглэлээсээ болж,,,,ханцуйндаа хугарах ясаа тогоондоо хагарах ходоодоо,,,харь гүрнээс залсан нохдын,,,,тусламж хүчээр,,,эвлүүлэх гэсэн бидний өвгөдийн алдаа,,,,одоо байгаа бидний царай,,,яг л ийм юмшүүдээ,,,
сайн галч байгаад дарга болоод кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй буюу хусээгуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэнд хамгийн муу еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!