Үл мэдэгдэх нисдэг биетийг олон улсын хэмжээнд An unidentified flying object (UFO) хэмээн нэрлэдэг. Би анх үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүний тухай гадаад дотоодын хэвлэлд гарсан мэдээллийг худал зүйл хэмээн боддог байж билээ. Гэтэл гурван жилийн өмнө би Интернэтэд кино сериалын сайт “Netflix”-ээр үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хоёр чухал баримтат кино үзээд миний ойлголт өөрчлөгдсөн юм. Үл мэдэгдэх нисдэг биет хий дэлхий дээр үнэхээр ирдэг юм байна. Энэ талаар дэлхий дээр хийсэн сүүлийн 70 жилийн судалгаа, баримт, фото зураг, дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгоо хангалттай байдаг юм байна.
Үл мэдэгдэх нисдэг биетийг харсан олон хүн баримтат кинон дээр болсон явдлыг ярьж зарим нь зургийг нь үзүүлж зарим нь фото болон дүрс бичлэгээр бичсэнээ үзүүлж байлаа. Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай энгийн иргэд, цэргийн офицер, нисэгчид, усан цэргүүд, эрдэмтэд, сансрын нисэгчид мэдээлж байлаа.
Өнгөрсөн зууны дөчөөд оны үеэс л үл мэдэгдэх нисдэг биет дэлхий дээр үзэгдсэн тухай анхны мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн ажээ. Зарим эх сурвалжийг үзэхэд үл мэдэгдэх нисдэг биетийн тухай болон харь гаригийн хүний тухай эртний агуйн дотор, хадан дээрхи зураг нь хэдэн мянган жил дэлхий дээр хадгалагдан үлджээ. Хятадын нэгэн агуйд харь гаригийн хүмүүсийг оршуулсан археологийн нотлох баримт олджээ. Интернэтэд байршуулсан харь гаригийн хүмүүсийн тухай баримтат кинонд дэлхий дээр осолд орж сүйрсэн харь гаригийн хөлөг онгоц болон харь гаригийн хүмүүсийн цогцос болон бусад олон баримтуудыг хараад үнэмшихэд хүрлээ.
Харь гаригийн хөлөг онгоцны эд анги дэлхийд байдаггүй элементээр хийгджээ. Харь гаригийн хүн нь 120 см орчим өндөр, том толгой, гавалтай, нүд нь том, хамар нь бараг мэдэгдэхгүй шахам, туранхай биетэй, гар нь зургаан хуруутай байх аж. Хөлөг онгоцны удирдлагын кнопын самбар нь зургаан хуруугаар дарах зориулалтай ажээ.
Харь гаригийн хөлөг онгоцны эд анги нь огт шатдаггүй, эвдэрч бутардаггүй дэлхий дээр огт байдаггүй эд ажээ. АНУ-ын нэгэн доктор харь гаригийн хөлөгнүүдийн ашиглаж байгаа элемент дэлхий дээр одоогоор байхгүй, харин хэзээ нэгэн цагт “А-115” элементийг дэлхий нээх болно хэмээн мэдэгджээ. Яг тэр ёсоор энэ элеметийг нээсэн ажээ. Анх 1947 онд АНУ-ын Хуурай замын цэргийн офицер Нтю Мексизодын алба хааж байсан цэргийн агуулахад маш нууцаар зөөж авчирсан хайрцагтай нууц зүйл дотор харь гаригийн хүний цогцос байсныг тэрбээр илрүүлжээ. Тэр нууц хайрцаг дотор харь гаригийн хүн 120 см орчим урттай, том тархи, том дугариг нүдтэй, 6 хуруутай хүн дүрст амьтан байсан байна. 1950-иад оноос эхэлж АНУ-ын цэргийн лабориторид харь гаригийн эвдэрсэн хөлгийг зөөж авчраад судалж эхэлсэн ажээ. Эдгээр харь гаргигийн хөлгүүдийн онцлог бол дэлхийн татах хүчинд ямар ч хамааралгүй нисэж чаддаг, агаарт тогтож байснаа гэнэт хурдаа авч цагт 40 000- 80 000 км хүртэл хурдалж байсан, далай, агаарт хаана л бол хаана чөлөөтэй маш хурдан нисэж байлаа. Бүр усан доогуур хүртэл чөлөөтэй шумбаж байв. Нисэж байхдаа ямар ч дуу чимээ байхгүй байжээ.
АНУ-д харь гаригийн хүнийг осол гарч дэлхий дээр сүйрсэн хөлөг онгоцноос нь олзолж аваад байцааж байсан ажээ. Тэр харь гаригийн 6 хуруутай жижиг хүн дэлхий дээр хоёр жил болоод өвчин тусаж нас баржээ. Иймэрхүү баримтат бичлэгтэй кино Netflix-ээр гарсан. Тэрхүү кино “UFO” хэмээх нэртэй байв.
Өнгөрсөн зууны дөч, тавиад оноос эхлээд 2015 он хүртэл харь гаригийн хөлөг онгоц, харь гаригийн хүмүүсийн тухай мэдээллийг АНУ-д маш их нууцалж байв. Харь гаригийн хөлөг онгоцны тхай мэдээлсэн хүмүүсийн яриа, хэвлэлд өгөх гэсэн мэдээ бичлэгүүд бүгд алга болж байв. АНУ-ын нууц байгууллагууд энэ асуудал дээр маш хатуу хяналт тавьж нууцыг чанд хадгалж байлаа. Тэр үед Зөвлөлт Холбоо Улс, АНУ хоёр хүйтэн дайны үед хүчтэй өрсөлдөж байсан тул хэн нь түрүүлж харь гаригийн хөлөг онгоцны технологийг олж эзэмших вэ гэдэг дээр хамаг анхаарлаа тавьж байсан бололтой. 2017 онд анх АНУ-д Пентагоны баримтат бичлэгээр харь гаригийн хөлөгний нисч яваа бичлэгийг албан ёсоор хүмүүст үзүүлсэн байна. Ер нь үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хүмүүс дэлхийн аль ч өнцгөөс ямар ч орон зайны хамааралгүй мэдээлдэг болж байна. Тэдгээр биетийг агаарт болон усан дор, усан дээр байхыг олон гэрч харсан байдаг. Үл мэдэгдэх нисдэг биетийг дэлхийн орнуудын тусгай албад хүртэл сонирхдог болжээ. АНУ-д “Хөх ном”, “Кондоны Хороо”, Зөвлөлт улсад “Сетка”, “Галактика” зэрэг байгууллага үл мэдэгдэх нисдэг биетийг албан ёсоор судалдаг болжээ. Анх үл мэдэгдэх нисдэг биетийг 1947 онд АНУ-ын бизнесмэн Арнольд Кеннет АНУ-ын Вашингтон мужийн Рейнер уулын дээгүүр өөрийн хувийн нисэх онгоцоор нисч явж байхдаа ажигласан ажээ. Арнольд тэрхүү уулын дээгүүр үлэмж их хурдтай 9 нисдэг биет хувийн онгоцных нь дээгүүр нисэн өнгөрөхийг харжээ. Тэр үл мэдэгдэх нисдэг биет ойролцоогоор цагт 1600 милийн хурдтай явж байжээ. Үл мэдэгдэх нисдэг биет нь таваг хэлбэртэй, ромбо хэлбэртэй, янжуур хэлбэртэй, пирамид хэлбэртэй, бөөрөнхий хэлбэртэй, шүхэр хэлбэртэй байдаг ажээ.
Үл мэдэгдэх нисдэг биет олноор үзэгдсэн тохиолдол АНУ-д 1947, 1950, 1952, 1965, 1967, 1973 онуудад, Японд 1958 онд, Зөвлөлт улсад 1962, 1977-1978 онуудад үзэгджээ.
АНУ-ын Орегон мужид нутгийн фермерийн хоёр том бухыг харь гаригийнхан нэг ч дусал цус газарт асгалгүй, үхрийн чих, хамар, сүүлийг нь тэгшхэн хэмтэй огтолж туршсан явдал гарчээ. Нэг том бухнаас 60 литр цус гардаг. Гэтэл тэнд нэг ч дусал цус газар унагалгүй бүх цусыг нь авсан байжээ. 2004 онд болон 2014-2015 онуудад АНУ-ын далайн хөлөг онгоц “Нимиц”, “Рузвельт” дээр, мөн АНУ-ын нисэх хүчний нисэгчид үл мэдэгдэх нисдэг биетийг онгоцныхоо радар дээр дүрс бичлэгээр бичиж авчээ. АНУ-ын цэргийн ажиглагчид 2004-2021 оны хооронд 144 удаа үл мэдэгдэх нисдэг биетийг харжээ. АНУ-ын NASA сансрын үл мэдэгдэх нисдэг биетийг “1-4 метр хэмжээтэй, мөнгөлөг цагаан өнгөтэй, 10 000-30 000 фут өндөрт нисдэг, хурд нь цагт 2000 миль хүрдэг” хэмээн тодорхойлжээ. 1978 онд Зөвлөлт Холбоот улс “Үл мэдэгдэх нисдэг биетийг судлах хөтөлбөр” гаргаж 13 жилийн хугацаанд 3000 орчим үл мэдэгдэх үзэгдлийг бүртгэжээ. 1977 онд үл мэдэгдэх нисдэг биет Зөвлөлт Холбоот Улсын Петрозаводск хотод үзэгджээ. 1980 онд зөвлөлтийн “Миг” сөнөөгч онгоц үл мэдэгдэх нисдэг биетийг устгахыг оролдсон боловч өөрсдөө устгагдсан ажээ. Хятад улс өнгөрсөн зууны наяад онуудад цэргийн болон шинжлэх ухааны эрдэмтдийн мэдээллийг цуглуулж эхэлсэн бөгөөд 1987 онд Хятадад хийсэн хийсэн үл мэдэгдэх нисдэг биетийн тухай дүрс бичлэгийг 2008 онд анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн ажээ. Бразилд анх 1977 онд үл мэгдэгдэх нисдэг биет үзэгджээ. Бразилд үл мэдэгдэх нисдэг биетийг олон хүн харж фото, видео бичлэг хийжээ. Нэгэн бразил бүсгүй үл мэдэгдэх нисдэг биетээс лазер шиг цагаан туяа энгэр дээр нь тусаж намайг түлсэн гээд шарх сорвио үзүүлж байгаа тухай баримтат кинон дээр гарч байлаа. Африкийн Замбабве улсад хүүхдүүд харь гаригийн хүмүүстэй телепати байдлаар харилцжээ.
Монголд үл мэдэгдэх нисдэг биетийн тухай албан ёсны мэдээлэл болон тайлан байдаггүй. Харин 2022 оны 9-р сарын 27-ны шөнө Улаанбаатар хотын орчим Богд уулын дээгүүр үл мэдэгдэх нисдэг 3 биет гэрэл гарган нисэж байсныг монголын нэгэн сонирхогч видео бичлэг хийж 2024 онд Интернэтэд байршуулсан байлаа.
1997 оны 3-р сарын 14-ний оройн 19-22 цагт АНУ-ын Невада мужийн Финикс хотын дээгүүр V хэлбэртэй, 3.2 км урттай, 2.8 км өргөнтэй, олон жижиг ламп асаасан мэт гэрэлтэй, хөл бөмбөгийн 3 талбай нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний үлэмж том сансрын үл мэдэгдэх нисдэг биет ямар ч чимээ гаргалгүй алгуурхан удаан нисэн өнгөрөхийг тус хотын олон мянган хүн харжээ. Яг тэр үед Финикс хотоос 20 км-ын зайд орших АНУ-ын агаарын цэргийн баазаас цэргийн хоёр” F-15” сөнөөгч онгоц агаарт хөөрчээ. Тэдний нэг нисэгч Льюк ярихдаа “Манай сөнөөгч онгоц тэрхүү үл мэдэгдэх нисдэг биет руу ойртоход гэнэт онгоцны радар зогсч, дэлгэц дээр юү ч харагдахгүй болсон. Радар яагаад эвдэрчих вэ хэмээх хооронд нөгөө нисдэг биет ч алга болчихсон” гэжээ. Үл мэдэгдэх нисдэг биетийг сансарт илрүүлсэн тохиолдол олон гарчээ. Анх 150 жилийн өмнө 1878 онд АНУ-ын одон орон судлаач Свифт дурангаар нар хиртэлтийн үед нарнаас холгүй 2 том улаан өнгийн обьект харжээ. Энэхүү обьектыг одон оронч Моррис дахин харсан бөгөөд дэлхийгээс 32000 км-ийн зайд нисч байсан, диаметр нь 2 км орчим байсан хэмээн бичжээ. 1965 онд АНУ-ын сансрын нисэгч Джеймс Макдивит “Джемми-4” сансрын хөлгөөр дэлхийг тойрч байхдаа сансрын үл мэдэгдэх нисдэг биет өөрийнх нь хөлгийн хажуугаар нисэж байгааг харжээ.
АНУ-ын “Апполон” хөтөлбөрийн дагуу Саран дээр нисэж очсон сансарын нисэгчид саран дээр харь гаригийн бааз болон харь гаригийн хөлөг илрүүлсэн боловч энэ мэдээллийг маш их нууцалсан байна.
Хамгийн сүүлд гарсан нэгэн сонин мэдээлэл бол АНУ-Зөвлөлт Холбоот улсын сансрын хамтарсан баг Сарны харанхуй харагддаг нөгөө талд нь нисэж очжээ. Тэд тэнд саран дээр сүйрсэн 1.5 сая жилийн настай харь гаригийн үлэмж том сансрын хөлөг онгоцыг олжээ. Сансрын нисэгчид тэмдэглэлдээ: "Бид Саран дээр очоод тэрхүү гурвалжин хэлбэртэй аврага том хөлөг онгоц руу орсон. Маш эртний цагт хаанаас ч юм аль нэгэн гаригаас нисэж ирсэн хөлөг байсан бөгөөд түүний дээр солир мөргөсөн том том нүхнүүд болон он удаан жилийн тоос шороо, чулуужилт байсан нь энэ хөлөг их эртнийх гэдэг нь харагдаж байсан. Тэгээд бид хөлөг дотор нилээд олон янз бүрийн утга бүхий тэмдэг харсан, гурвалжин хэлбэрийн хад, бас хаа нэгтээгээс ирсэн гэмээр харийн амьтдын дүрснүүд байсан, хамгийн сонин нь урт үргэлжилсэн шилэн хорго дотор огт мэдэхгүй 10 см орчим жижиг биетэй сонин амьтадын мумми байсан. Харин бидний хөлөг дотроос авсан зүйл нь харь гаригийн ганц хүний цогцос болон мөн сонин бичээсүүүд бүхий судар ном, хавтас шиг зүйлийг авсан. Тэрхүү харь гаригийн аварга том сансрын хөлөг 3370 метр урттай, 500 метрийн өндөртэй байсан” хэмээн бичжээ.
Дэлхий дээр үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүмүүсийн тухай хамгийн их мэдээлэл баримт цуглуулсан орон бол АНУ юм. АНУ-д анх үл мэдэгдэх нисдэг биет, харь гаригийн хүмүүсийн тухай 12618 хүний мэдээлэл, 600 хуудас тайлан байдаг байсан бол одоо энэ талаархи мэдээлэл улам их болж өсчээ.
2023 оны 5-р сарын 31-ний өдөр АНУ-ын NASA “1996-2023 оны хооронд болсон сансрын үл мэдэгдэх үзэгдлийн тухай” хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ хугацаанд мэргэжилтнүүд сансрын нийт 10 000 үл мэдэгдэх үзэгдлийг албан ёсоор бүртгэжээ. Эдүгээ АНУ-ын Засгийн газрын мэдэлд үл мэдэгдэх нисдэг биет 30 ширхэг, харь гаригийн 20 хүний цогцос байгааг тус улсын лабораторид судалсаар байгаа ажээ. Үл мэдэгдэх нисдэг биетүүд дэлхий дээр 1945 оны дараа өөрөөр хэлвэл тэр онд АНУ Японы хоёр хотод атомын бөмбөг хаяж дэлбэлсний дараа дэлхий дээр олноороо үзэгддэг болжээ. Үүнийг дэлхийн зарим эрдэмтэд атомын бөмбөгний хүчтэй дэлбэрэлт дэлхий дээр болсны дараа маш хурц тод гэрэл гарч цохилтын далайц дэлхийн азоны бүрхүүлийг нэвт нүхэлж гарсан бөгөөд олон арван мянган жил тайван байсан дэлхий хэмээх энэ цэнхэр гариг дээр чухам юү болсныг мэдэхээр үл мэдэгдэх нисдэг биетүүд өөр гаригаас ирсэн байж болзошгүй хэмээн үздэг ажээ. Тэхлээр манай дэлхийн хүмүүс цөмийн дайн хийж цэнхэр гаригаа өөрсдөө сөнөөчихгүй бол ойрын ирээдүйд дэлхийн хүмүүс хэт өндөр хөгжилтэй, хэт өндөр технологитой харь гаригийн хүмүүстэй холбоо тогтоож, дэлхий маань цөмийн дайн огт гарахгүй тайван болж, өндөр хөгжил, технологитой, амар амгалан, ухаалаг гариг болж болох юм.
Доржийн Сүхбаатар
Бямба - 11 сарын 08,
2025

Сэтгэгдэл31
Тэр яахав, нөгөө украйн юж болж байнаа?
USAIDын мөнгөө хаалгасан,тэртэй тэргүй украйны зам шулуудсаан,одоо трамп бид 2 зайгаа барьж эхэлж байгаа,ер нь товчхондоо үнэнд гүйцэгдсэн гэхүүдээ
Нөгөө талийгаач Очирбатын Үзмэрч Дашцэрэн гэдэг хүн ромбу гаригтай холбоо барьсан ш дээ!
Нацист алиалагч Зелягийн улаан фэн усан цэлдэн гахай Доржийн Сүхбаатар гуай чинь бүүр балайраад солиороод яваад өглөө, ха ха ха ха
Нөгөө улигт Недерландын Москов таймз гэх гудамжны хов баздаг шар сонин чинь хандалтаа нэмэгдүүлэх гэж зориуд "АНУ-ын Конгресс Оросын парламенттай уулзалт зохион байгуулж, үл мэдэгдэх нисдэг биетийн (UFO)-ын талаар ярилцах хүсэлт гаргажээ" гэсэн юм нийтэлжээ! Ккк. Усан цэлдэн гахай Доржийн Сүхбаатар гуай учиргүй мэдрэмжтэй хүн болох гээд "Үл мэдэгдэх нисдэг биет" гэх энэ дэмийрлээ угтуулан хуулан бичсэн юм байна. Москва унгахад Софи чацга алдчихсан байдаг гэдгийн модерн микро хувилбар нь усан цэлдэн гахай Доржийн Сүхбаатар гуай юм биш үү! Ха ха ха 😂😂😂
Дожоодоржийн орчин үеийн хувилбар Доржийн Сүхбаатар! Ха ха ха
Солиотой новш ерөнхийлөгчийн үзмэрч гээд нэг солиотой зальтай нөхөртөө адилхан санагдлаа
дожоодорж яалтчгүй шог зохиолч байсан. алтан цөгц бол mtv хөдөөгийн томилолтын зардлаа үр дүнгүй тэнэж өнгөрөөхдөө зохиосон банил нь. мtv
Balai site ve. Shuvt tarhi ugaadag. Elbegdorjiin lalriin site
Уг нь гайгүй сайт байсан, зарагдсан гэж сонссон, одоо бол яалтачгүй пропаганда машин болсон байналээ, яваандаа хүмүүс орохоо болинодоо. RIP
Намайг хонио хараад уулын хажуу дээр баагаад сууж байтал миний дээгүүр ромбо хэлбэртэй нисдэг биёт өнгөрч л байсан !энэ самсунг маркийн утас байгаагүй болохоор бичиж чадаагүй өнгөрсөн дө ! Одоо бодоод байсан чинь сая Трамп Иранд цохилт өгсөн нөгөө ромбо хэлбэрийн онгоцны туршилтын загвар нь байсан юм билээ ! Энэ Сүхээ бичээч хүүхэд шиг үнэхээр гэнэн хүн бөгөөд физик астрономи хоёрыг гүнзгий мэддэггүй хүн юм ! Харь гаригийнхан гэж байхгүй ! хөлөг нь ч байхгүй ! байсан ч тэд нарт тийм ойлголт байхгүй ! Сүхээ мэтийн хүмүүст зориулсан хүн төрөлхтөний зохиосон нэг үлгэр юм !! гэхдээ хэрэггүй биш хэрэгтэй зүйл !
тархи нь короотоклож дээ
Сайхан бодит мэдээлэл байна
сүхээ 3 сар эмчилгээ хийлгээд. нөхөн сэргээх хийгдээгүй эм тариандаа хордож байгам шиг бна. чихрийн шижин нь хүндэрчээ. чихгүй толгой дотроосоо түгжээтэй
өнгөрсөн бүх 4с 1-нд зориулав гэж бичихээ мартчихжээ.
1983 билүү 84онд шар хаднаас улиастайн гол өгсөөд явж байхад гэнэт эгц дээрээс ширхэг хурц гэрэлтэй 7,8 тооны биет бидэнд рүү доошлон ойртож ирээд хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй байж байснаа бүгд гэнэт дээшээ маш хурдтай хөөрөөд алга болчихсон... тэр үед ямар сонин юм ирээд явчихвал гээд л өнгөрч билээ...
10 жилд байхад 90ээд оны сүүлээр ямар гар утас дрон гэж байх биш. Богд уулын дээр үнэхээр 3 4 улаан гэрэл хөдөлгөөнгүй тогтсон байсан даа. Маргааш нь ангийнхандаа хэлсэн огт анзаараагүй байсан
гар утас гараад 30 жил боллоо. нисдэг биетүүд алга болжээ. харийхан гэж байсангүй.
герман япон хоёр мэдрэл муу хүмүүсээ цөөлсөн гэх. одоо мээ хүмүүсгүй юу. сүүлд японд түмбүүт өвчтөн 10000 гаран байна гэх. маны саран аниа эмя-д тасаг хэлтэс нээх юу болсон бэ
үл танигдах нисдэг биет гэдэгсэн
Тэнгэрийн элч бөөгийн онгод: харь гаригийнхан дэлхий дээр ирж хамт амьдарвал эрлийзжиж тэнгэр хянахад төвөгтэй болно. Халх үндэстэн гэх хагаралдуулах нэрийг манжууд монголчуудыг дотроо хагаралдуулахын тулд өгсөн. Амьтнаас ялгарсан хүн төрөлхтөн өөр үндэстэнтэй үржилд орох нь нүгэл
Энэ талаарх үнэн худал нь ялгагдахаа байсан баримтат кинонууд олон бий
Зөндөө л нисэлдэж бдаг шт зарим нь хөдөө малтай эхнэр авцан байна лээ
Сүүн зам дээр манай дэлхий азаар байдаг нь харь гаригийнхан манай дэлхийг сөнөөж чаддаггүй
🍼
888888888888++++++++++++
https://youtu.be/lYfkl-HXfuU?si=Liq72_FsPxYWZlH_
Төмөр замын ойролцоо чихэвч бүү зүү. Төмөр замаар бага хүчдэлийн тог дамждаг
https://youtube.com/shorts/skPbXYlhDeo?si=2oM8O12uc8ZWKBDW
https://youtu.be/tSGJdMxWTBo
2010 онд чулуутын хавцалд загасчилж байхдаа шоно нисдэг биет тавуулаа харж байлаа. гэрэлтсэн цонхнуудтай,маш удаан ходолж байснаа гэнэт 90 градус хурц онцгоор эргэн асар хурднаар дээш цойлон цэг болон алга болж байсан,хумуус янз янзаар хулээж авч байсан нь сонин.